Өвөрмөц мэргэжлүүд

Хүмүүс ихэвчлэн мэргэжлээ сонгохдоо ирээдүйгээ болон өсөн дэвжих боломжоо харж байж сонгодог. Тэгвэл зарим нэг хүмүүс зүгээр л сурахын тулд ямар ч хамаагүй мэргэжил сонгодог бөгөөд төгсөхдөө маш өвөрмөц мэргэжилтэй болдог гэнэ шүү. Ингээд эдгээр хүмүүсийн талаар сонирхоцгооё.
Өвөрмөц мэргэжлүүд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1. 1964 оноос эхлэн Коннектикут мужид хүүхэлдэйн сургууль байгуулагдсан бөгөөд энэ сургуулийг төгссөн хүмүүс хэрхэн хүүхэлдэй хийх, яаж хүүхэлдэйтэй харьцах талаар мэдлэгийг хуримтлуулан авдаг байна. Магадгүй тэд ирээдүйд хүүхэлдэйн театрт ажиллах болов уу.



2. Кентукки мужид хүүхэд асрагчийн жилийн сургалт байдаг бөгөөд энд сурснаар хэрхэн хүүхэд болон тэдний эцэг эхтэй харьцах талаар мэдлэг олж авдаг байна.



3. Хэрвээ та дуу хөгжим, кино, наргианд дуртай бол Боулинг Грин сургууль танд яг тохирох болов уу. Энд сурснаар та “поп соёлын их  мэдэгч” -хэмээх мэргэжилтэй төгсөх юм байна. Боулинг Грин сургуулийг төгссөн оюутнууд ирээдүйд шоу бизнес болон сурталчилгааны тал дээр нэлээд амжилт үзүүлдэг гэнэ.



4. Калифорнийн Ларсены сургуульд зэвсэгтэй хэрхэн харьцах, зэвсэгний түүх, зэвсэг хийх аргын талаар зааж өгдөг байна.



5. Нэгэн их сургуульд хэрхэн дарс, шар айраг хийх талаар зааж өгдөг байна. Тиймээс оюутнуудын дунд “Би Их сургуульд байхдаа шар айрагны тал дээр мэргэшсэн” -хэмээн ярих нь элбэг болсон байна.



6. “Канад улсын мэргэжлийн судлаач” -хэмээх мэргэжлийг та эзэмшиж болох бөгөөд энэ мэргэжлийг Канадын судалгааны Герцогийн төвөөс олж авах юм байна.



7. Индиана мужийн Блумингтон Их сургууль оюутнуудад аливаа асуудлыг бодитоор харж, шийдвэрлэхэд туслах арга замыг зааж өгдөг.



8. “The Beatles” хамтлагийн шүтэн бишригчдийн хувьд хамтлагийн гишүүдийн гарын үсэгтэй диплом авах нь мөрөөдлүүдийнх нь нэг болох болов уу. Тэгвэл Ливерпулийн “Найдвар” хэмээх их сургуульд “The Beatles” хэмээх сургалтанд сууснаар та энэ дипломыг авах боломжтой болох юм байна.



9. Сүүлийн үед 10 жилийн сургуулийн эрүүл мэндийн хичээл дээр бэлгийн харилцааны талаар хичээл заах болсон. Гэхдээ төдийлөн сайн ойлгож амжаагүй байтал энэ сэдвийн хичээлийн цаг дуусчихсан байдаг билээ. Тэгвэл Сан-Францискогийн багш нар бэлгийн харилцааны талаар илүү ихийг мэдэх, энэ тал дээр мэргэжилтэн болох боломжийг олгож байгаа аж.



10. Харрисбургийн их сургуульд мэргэжлийн дуудлага худалдаачдыг бэлддэг гэнэ. Тэд барааг үнэлэх, сонирхолтой бараа олж авчрах чадвартай болсноор тухайн сургуулийг төгсдөг байна.



1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()