Аюулыг давж чадсан зоригт хүмүүс

Энэ мэдээлэлд зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийн талаар өгүүлэгдэх болно. Эдгээр хүмүүс зүүдэнд ч оромгүй аймшигт, аюулт явдлуудыг өөрийн биеэр туулж, амьдралынхаа төлөө тэмцэж чадсан байна. Та үүнийг наргиа гэж бодож байна уу?... Жишээлбэл: Михелина Левандовска хэмээх энэ эмэгтэйг бараг амьдаар нь оршуулсан байна. Энэ мэтчилэн аймшигт түүхүүдийг уншицгаая.
Аюулыг давж чадсан зоригт хүмүүс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Михелина Левандовска – бараг л амьдаар нь оршуулсны дараа аврагдаж чаджээ.
Польшоос Их Британид цагаачлан ирсэн Михелина Левандовскаг 2012 оны нэг сард гар, хөлийг нь холбоотойгоор картон хайрцганд хийж газарт булсан байна. Тэрээр: “Газар доор байхад миний амьсгаа давхцаж, би үхэх гэж байгаагаа мэдэж байсан учир бурхнаас тусламж гуйж, хүүгээ өсгөх боломжийг олгооч” -хэмээн залбирсан юм гэжээ. Хүүгийн эцэг нь Марчин Каспржак байсан бөгөөд тэрээр ийнхүү Михелина Левандовскаг булсан байна. Марчин Каспржак эхнэрээсээ салсныхаа дараа өөрийн найз болох Патрик Борыстой хамтран хэрхэн Михелинаг үгүй хийх талаар төлөвлөгөө зохиосон аж. Ингээд тэд цахилган буугаар түүн рүү буудаж гар, хөлийг нь хүлээд юу хийх талаар маш удаан бодсон бөгөөд эцэст нь картон хайрцганд хийсэн байна. Үүнийхээ дараа 30 сантиметрийн гүнд 40 кг модны доор булжээ. Хамгийн хачирхалтай нь Михелина хуримын бөгжөөрөө олсыг таслаж чадсан бөгөөд ийнхүү амьд гарч чадсан байна. Амьд гарсны дараа тэрээр нэг хэсэгтээ шокын байдалтай байжээ. Харин хэрэг хийсэн залуучуудад 20 жилийн хорих ял оноожээ.



Холли Данн - “Төмөр замын довтолгоон”-с амьд гарч чадсан цорын ганц хүн.
Холли Данн 1997 оны 8 сарын 29-нд найз залуу болох Крис Майертайгаа явж байхад нь нэгэн аймшигтай залуу ирж мөнгө гуйсан бөгөөд тэд маш их айжээ. Тэр залууг Энжел Ресендис гэдэг байсан бөгөөд тухайн үедээ тэрээр 6 хүний амийг хороочихсон байсан байна. Ресендис хосуудыг үдэшлэгээс тараад явж байхад нь төмөр замын ойролцоо таарсан аж. Тэр мөс хагалагчаар хосуудыг сүрдүүлж, дараа нь хүлж суваг руу шидсэн байна. Ресендис хэн ч түүнийг хараагүй гэдэгт итгэлтэй байсан бөгөөд найз залуу Крисын дээрээс 20 кг-ын жинтэй бул чулууг шидэж, найз залууг нь хороожээ. Үүний дараа тэрээр Холлиг хүчиндэж, мөс хагалагчаар зодож, танигдахын аргагүй болгосон байна. Холлиг ухаан ороход алуурчин аль хэдийн явчихсан байсан учир тэрээр хамгийн ойрхон байх айл руу очиж тэндээсээ эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр маш их гэмтэл авсан байсан бөгөөд түүний нүд болон гавал нь бяцарсан байжээ. Аз болоход Холли амьд гарч чадсан бөгөөд Ресендисын эсрэг мэдүүлэг өгсөн байна. Шүүх Ресендисыг буруутан хэмээн үзэж цаазаар авах ялыг оноосон бөгөөд 2006 онд ялыг хэрэгжүүлжээ. 13 жилийн туршид Ресендис 15 хүний амийг хороосон бөгөөд Холли эдгээр хүмүүсээс амьд гарч чадсан цорын ганц хүн юм.



Алсидес Морено – 47 давхраас унаад амьд гарсан нь.
Алсидес Морено болон түүний ах болох Эдгэр нар тэнгэр баганадсан барилгуудын цонхыг угаадаг байсан байна. Энэ бол үнэхээр аюултай ажил бөгөөд 2007 оны 12 сард энэ аюул бодит болжээ. Залуусыг өргөж байсан өргөлтийн тавцан 47 давхраас унасан байна. Аврагчдыг ирэхэд Эдгар аль хэдийн нас барчихсан байсан бол Алсидес амьд байжээ. Судлаачдын үзэж байгаагаар Алсидес тавцан дээр зөв байрлалтай зогсож байсан учир ийнхүү амьд гарч чадсан гэнэ. Алсидесыг эмнэлэгт хүргэж шууд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн бөгөөд 150 метрийн өндрөөс унасан тэрээр нэлээд бэртэл авсан нь мэдээж. Эмч нар түүнийг эдгэхэд жилийн хугацаа шаардана гэж үзэж байсан ч хагас жилийн дараа тэр аль хэдийн эдгэчихсэн янз бүрийн телевизийн шоунд оролцож байсан юм. Ингээд Алсидес дахин цонх угаахаа больсон байна.



Кен Хендерсон – Тэнгист 30 цаг хөвсний дараа амьд гарчээ.
Эртний найзууд болох Кен Хендерсон болон Эд Коэн нар Мексикийн хоолойд загасчлаж байх үед завь нь живж эхэлсэн байна. Тэд усыг насосын тусламжтайгаар гаргахыг оролдож байсан ч ус хэт хурдтай орж ирж байсан учир ямар ч боломжгүй болжээ. Харилцаа холбооны төрхөөрөмжүүд нь огт ажиллахгүй байсан учир завь гүйцэд живэхээс өмнө тэд аврах хантааз л авч чадсан байна. Найзууд бага зэрэг ч болов сатаарахын тулд хоорондоо ярьж, дулаанаа алдахгүйн тулд тэврэлдсэн байдалтай байсан юм. Ингээд тэд 30 цагийн турш ийнхүү хөвсөн байна. Кен Хендэрсон аз сорьсон алхам хийж, хамгийн ойр харагдах нефтийн платформ руу сэлжээ. Энэ үед Коэний бие маш их мууджээ. Харамсалтай нь найз Коэн урт замыг туулж чадаагүй байна. Кений хүч суларч тэрээр арай ядан сэлж байсан бөгөөд живсэн завьнаас 80 км-ийн зайд очсон бөгөөд энэ замыг 1 өдөр хагастай туулсан байна. Дараа нь тэрээр эхнэр рүүгээ залгаж, эхнэр нь эргийн аврагч нарыг дуудсанаар Кен амьд гарчээ.



Ричард – Хар баавгайн довтолгооноос амьд гарсан нь...
2011 оны 10 сарын 3-ы өдрийг Ричард бусадтай адил л энгийнээр эхлүүлсэн юм. Тэрээр нохойгоо гаргах гэж гарсан бөгөөд нохой ой руу зугатаачихсан аж. Харин түүний нохой болох Бриндиг гэртээ ирэхэд түүнтэй хамт хар баавгай ирсэн байна. Баавгай маш ууртай байсан бөгөөд гэрийн хаалгыг эвдэлж тэдний гэрт орж Бринди руу дайрсан ч нохойг нуугдангуут Ричардын эхнэр рүү дайрсан байна. Энэ үед эхнэрээ аврахыг хүссэн Ричард баавгайн толгой руу үсрэн гарчээ. Баавгай бүр догшин болсон бөгөөд Ричардын толгойноос хазаж, дараа нь гараад явчихсан гэнэ. Ричард маш их гэмтэл авсан бөгөөд баавгайн хазсан толгой дээр 37 ширхэг оёо тавьсан байна. Ингээд тэд тэр оройдоо эмнэлгээс гарсан аж.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()