Хачирхалтай бодисууд

2013-05-08, 22:14
21,051
Ингээд химийн болон физикийн янз бүрийн аргаар бүтсэн сонирхолтой баримтуудын талаар хүргэе. Өмнө нь бид ус нэвтэрдэггүй нэгэн бодисны талаар видео бичлэг хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз. Энэ мэтчилэн олон төрлийн сонирхолтой бодисууд манай дэлхий дээр байдаг юм байна.
Хачирхалтай бодисууд
Хаах
Сурталчилгаа

1. Таны гарт хайлах металл
Металлууд тодорхой нэгэн температурт хайлдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин таны гарын алганд ороод хайлдаг металл байдаг гэвэл их сонин сонсогдож байгаа биз. Энэ металлыг Галли гэдэг юм байна. Тэрээр тасалгааны температурт л хайлдаг аж. Хэрвээ Галлийг халуун аягатай усанд хийх юм бол таны нүдэн дээр шууд хайлж алга болно. Үүнээс гадна хөнгөн цагаан дээр Галлийг дусаах юм бол хөнгөн цагаан шууд зөөлөрдөг байна.







2. Хатуу бодисыг тогтоож чадах хий
Энэ хий нь агаараас хүнд бөгөөд ямар нэгэн тодорхой савыг дүүргээд тавих юм бол ёроолд нь тунардаг байна. Хий нь өөр дээрээ ямар нэгэн зүйлийг тогтоох чадвартай байдаг аж.




Үүнээс гадна хий нь дуу авиаг ширүүн болгодог учир хэрвээ та энэ хийнээс санаандгүй амьсгалвал маш бүдүүн хоолойтой болох юм байна.



3. Ус нэвтрүүлдэггүй бодис
Ус нэвтрүүлдэггүй энэ бодисын талаар бид хэдэн сарын өмнө хүргэж байсан билээ. Энэ ногоон бодис нь усыг түлхэж, ямар ч гадаргууг усанд норгодоггүй байна. Хэрвээ та энэхүү бодисоор хуруугаа ороогоод усанд дүрэх юм бол таны хуруу огт норохгүй хуурай хэвээр байх юм. Энэ бодисны сонирхолтой бичлэгийг үзээгүй бол ЭНД дарж үзээрэй.





4. Тэсрэх нунтаг
Трииодын нитритыг харахад зүгээр л нэг шавар мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ үл ялиг хүрэхэд л дэлбэрдэг байна. Энэ бодисыг зөвхөн туршилтын зорилгоор хэрэглэдэг бөгөөд нэг газраас нөгөө газарт шилжүүлэхэд хүртэл аюултай байдаг аж. Дэлбэрэхээрээ гайхалтай ягаан өнгийн утааг савсуулдаг байна. Төдийлөн хэрэглэгдэхгүй бодис бөгөөд тэсрэх бөмбөг хийхэд л ашиглаж болох юм.





5. Халуун мөс
Халуун мөс нь шингэн хэлбэртэй бөгөөд үл ялиг урвалын дүнд л хатуурч, мөс хэлбэртэй болдог байна. Кристалл бүр дээр хээ угалз үүсдэг байна. Үнэн хэрэгтээ энэ нь мөс мэт зүйл боловч барихад халуун, удаан хөрдөг нэгэн бодис болдог бөгөөд химийн халаах багаж хийхэд ашигладаг байна.





6. Ой санамжтай металл
Нитинол нь ямар ч өөрчлөлтөнд оруулсан өөрийн хуучин байдалдаа эргэн шилждэг байна. Жишээлбэл: Энэ металлаар ямар нэг зүйл хийчихээд дээрээс нь ус дусаах юм бол тэр эргээд л хуучин хэвэндээ орно. Одоогийн байдлаар энэ металлын хэрэглээг гаргах гэж байгаа бөгөөд юуны түрүүнд нүдний шилний хүрээ хийхэд ашиглаж болох юм байна хэмээн тодорхойлжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()