Хамгийн аймшигтай галзуу хулганууд

1976 оны 5 сарын 8-аас Америкийн галзуу хулганы тоглоомонд хувьсал гарчээ. Калифорни дахь "Six Flags Magic Mountain" -паркт хамгийн анхны үхлийн гогцоотой галзуу хулгана үүссэн байна. Харин орчин үед үхлийн гогцоо нь тийм ч аймар зүйл биш бөгөөд үүнээс ч илүү аймшигт галзуу хулганууд байдаг аж. Ингээд Америк болон дэлхийн хамгийн аймаар галзуу хулганануудыг сонирхоцгооё.
Хамгийн аймшигтай галзуу хулганууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Silver Star, Europa Park, Руст (Баден), Герман
“Мөнгөн од” Европ дахь хамгийн өндөр галзуу хулгана. 73 метрийн өндөрт 130км\цагийн хурдтай таныг нисгэх болно.





2. Tower of Terror II, Dreamworld, Квинсленд, Австраль
“Аймшгийн цамхаг”- 1997 онд анх нээгдсэн байна. Энэ тоглоомон дээр суусан хүмүүс 35 метрийн өндөрт 161 км\цаг хурдтайгаар тоглох юм байна.





3. Steel Dragon 2000, Nagashima Spa Land, Кувана
“Ган луу”- Энэ тоглоом нь хамгийн урт галзуу хулганы тоонд багтдаг юм байна. Үүнээс гадна их хэмжээний ган ашигласан учир хамгийн үнэтэй галзуу хулгана ч болж болох аж.





4. Kingda Ka, Six Flags Great Adventure, Нью-Жерси
“Kingda Ka”- нь дэлхийн хамгийн өндөр галзуу хулгана бөгөөд 139 метрийн өндөртэй юм байна. Гэвч он цагийн хугацаанд элэгдэж нэлээд эвдрэл, гэмтэлтэй болжээ. Харамсалтай нь 2009 онд цахилгаан цохисноор дахин гэмтэл авсан байна.





5. Intimidator 305, Kings Dominion, Виржини
Шинэхэн баригдсан энэ галзуу хулгана нь 2010 оны “Шилдэг галзуу хулгана” болжээ.





6. Dodonpa, Fuji-Q Highland, Японы Фудзиёсида
Энэ галзуу хулганы давуу тал нь тэрээр 1,8 секундын дотор 172км\цаг хүртэл хурдалдаг.





7. Superman: Escape from Krypton, Six Flags Magic Mountain, Калифорни
Энэ галзуу хулгана 126,5 метрийн өндөрт байрладаг бөгөөд 160 км\цаг хүртэл хурдалдаг байна. Энэ нь танд жинхэнэ адреналин мэдрүүлж чаддаг.





8. Thunder Dolphin, Tokyo Dome City, Токио
Энэ “далайн гахай” -хэмээх нэртэй тоглоомны онцлог нь бетон цагирагаар нэвтрэн гардагт оршино.





9. Formula Rossa, Ferrari World, Абу-Даби
Formula Rossa - одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан галзуу хулганад тооцогдох бөгөөд 5 секундэд 240 км\цаг хүртэл хурдалж чаддаг байна. Эхний эгнээнд сууж буй хүмүүст нь зориулалтын хамгаалалтын шил зүүлгэдэг аж.





10. Eejanaika, Fuji-Q Highland, Японы Фудзиёсида
Eejanaika - галзуу хулгана нь огцом эргэлт, хурд, өндрөөс гадна 360 градус эргэдэг сандалтай юм байна. Үүнээс илүү аймшигтай зүйл гэж байх уу?





5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()