Сурталчилгаа (15)
Хаах

Ром хотын чадварлаг гуйлгачид

2013-05-10, 23:06
29,704
Ром бол жуулчдын анхаарлыг татсан хөл хөдөлгөөн ихтэй хотуудын нэг билээ. Тиймээс ч үй олноороо ирэх жуулчдын ачаар тухайн улс орны байдал улам бүр цэцэглэн хөгжсөөр л байдаг. Харин үүнээс уг хотын гудамж талбайд сонин содон хувцас өмссөн иргэд хөл хөдөлгөөн ихтэй газар сууж өөрсдийгөө гудамжны жүжигчид хэмээн үнэлж, гуйлга гуйдаг байна.
Ром хотын чадварлаг гуйлгачид

1. Нохойнд хайртай нэгэн. Ромд хамгийн алдартай гудамжны гуйлгын хэлбэр. Энэ хүнийг харахад тэрээр гуйлга гуйхааргүй харагдаж байгаа бөгөөд түүний зургийг дарах гэтэл тэр ихэд л уурлаж байсан юм.



2. Шувуу үржүүлэгч. Тоть хүн бүрийн анхаарлыг татаж, баяр баясгалан авчирдаг гэдгийг хүн бүр л мэднэ. Харин жуулчид тотьны хажуугаар анхааралгүй өнгөрч чаддагүй бөгөөд тотийг харсан учир мөнгө хийх хайрцаг нь хүртэл бэлэн байдаг байна.



3. Гладиаторууд. Гладиаторууд бол Римын гудамжны хамгийн тархмал, улиг болсон хүмүүс юм. Тэд гудамжны хаа сайгүй ихэвчлэн хүн ихтэй газраар явж гуйлга гуйдаг. Ингээд харахад боломжийн хоёр залуу хувцсаа сольж, гладиатор болж хувирч байна.



4. Йог. Хальт харахад үнэхээр сонирхолтой зүйл байгаа биз. Гэхдээ бараг л 500 метрийн зай тутамд л ийм хүмүүс олноороо бий. Энэ хүмүүс хэрхэн модон дээр тогтож байгаа юм болоо гэдэг нь их гайхалтай. Гэхдээ одоо нууцыг хүмүүс сайн мэддэг болсон.



5. Үл үзэгдэгч. Энэ дүр нь үл үзэгдэгч хүн мэт эсвэл толгойгүй хүн мэт харагдаж байна. Ийм үзэгдэл нэлээд тохиолддог ч жүжиглэлтийн ур чадвар үнэхээр шаардлагатай зүйл бололтой.



6. Металл ковбой. Механик ковбой-ийн хувцаслалт үнэхээр зохицсон байна. Саванд мөнгө орох хүртэл ковбой хөдөлгөөнгүй байдаг бөгөөд саванд мөнгө ороход амь орж талархсанаа илэрхийлж толгойгоо дохьдог гэнэ.



7. Үхэл. Жуулчдад хамгийн их таалагддаг гуйлгын нэг төрөл нь “үхэл” юм. Хүмүүст энэ дүр төрх маш их таалагддаг учир тэд түүнтэй хамт зураг авахуулахын тулд дараалан зогсож хүлээдэг байна.



8. Бут хүн. Бут мэт хөшөө болсон энэ хүн нэг нүдээрээ хажуугаар өнгөрч буй иргэдийг харж, нөгөө нүдээрээ гуйлгынхаа савыг ажиглана. Энэ бол дэлхий дээрх хамгийн шилдэг гуйлгын нэг төрөл юм.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()