Дэлхийн үнэтэй металл "Титан"

900 долларын үнэтэй соруул.
900 долларын үнэтэй гэхээр ямар соруул юм бол хэмээн та гайхаж байна уу? Энэ бол “титан” соруул юм. Нэгэн залуу титан хэрхэн бий болдог, юунд ашигладаг талаар танилцуулсан байна. Титан соруул 900 долларын үнэтэй байх боломжтой юу гэдгийг доорх мэдээллээс олж болох юм.
Дэлхийн үнэтэй металл "Титан"
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Дэлхий дээр сонин содон зүйл их байх юм. Дуучин Бейонсе-г танихгүй хүн гэж үгүй шүү дээ. Гэтэл түүний ариун цэврийн өрөөний цаас нь заавал улаан өнгөтэй байх ёстой гэнэ. Харин нүүр будалтын өрөөнд 900 долларын үнэтэй титан соруул байх ёстой аж.

Титан соруул 900 долларын үнэтэй байх боломжтой юу? боломжгүй юу? Ер нь бол титан маш сонирхолтой металл юм. Хамгийн анх энэ металлыг нэгэн мөргөлч олж илрүүлсэн байна. Английн мөргөлч Уильям Грегор хими ихээхэн сонирхож эхэлжээ. Ингээд нэгэн өдөр тэрээр гадуур явж байгаад сүмийнхээ ойролцоо байх дагташрсан хар элсийг сонирхсон байна. Хүхрийн хүчилтэй урвалд оруулсны дараа элс хайлж, нэгэн шингэн металл гаргаж авжээ. 1795 онд Германы химич Мартин Генрих Клапрот рутилл хэмээх эрдэсээс титан бодисыг гаргаж авсан байна.

Ийм л учраас дээрх соруул 900$-ын үнэтэй ажээ.

Одоо харин титантай холбоотой бусад мэдээллийг хүргэе.



Рутилын эрдэс нь титан болон хүчилтөрөгчөөс тогтдог
Титаныг дэлхийн хоёр өөр өнцөгт амьдарч буй хоёр хүн нэгэн зэрэг илрүүлсэн бололтой. Энэ нь их хачирхалтай зүйл юм. Металлын нэрийг эртний Грекийн домгийн баатруудын нэрээр нэрлэсэн хэмээн үзэж байгаа аж. Титан нь ганыг бодвол илүү бат бөх боловч жингийн хувьд хоёр дахин хөнгөн байдаг байна.



Кристалл титан
Титаны металлыг дэлхийн хоёрдугаар дайны дараа гаргаж авч эхэлсэн байна. 20-р зууны эхэн үед титаны оксидыг цагаан будгийн зориулалттай ашигладаг байжээ. Харин Дэлхийн 1-р данйы үед утаа гаргах зорилготой ашиглаж байсан байна. Харин одоо титаны хэрэглээ нэмэгдсэн. Терминатор- 2 дээр гардаг шингэн роботыг санаж байна уу? Титан болон никелийн холимог нь буцаад хуучин байдалдаа эргэн ордгоороо давуу талтай. Энэ давуу тал нь анагаахын салбарт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа аж.



Титаны үйлдвэр
Титан нь дэлхий даяар хамгийн их тархсан металл боловч өндөр үнэтэй учир хэрэглээг нь хязгаарладаг байна. Үүнээс гадна титаны гаргаж авахад маш их хүч хөдөлмөр шаардагдах бөгөөд өндөр өртгөөр бүтдэг аж. Хамгийн их титантай газар нь Хятад бөгөөд хоёрт Орос улс ордог байна. ОХУ-д титаны “ВСМПО-Ависма” хэмээх үйлдвэр байдаг бөгөөд титан үйлдвэрлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт ордог байна.



“ВСМПО-Ависма”-ийн боловсруулж буй титаны 70% нь экспортонд гардаг. Boeing компанийн 35%, EADS-ийн 65%-ийн титаны хэрэгцээг хангаж өгдөг аж. Дэлхийд ВСМПО-Ависма-тай хамтарч ажиллаагүй нисэх хүчний байгууллага гэж байхгүй.





4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()