Дэлхийн алдартай хакерууд

Хакерууд гэдэг бол маш сонирхолтой нийгмийн нэг бүлэг юм. Эдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн гэсэн дүрэм журам, шатлан захирах ёс гэж байдаг бөгөөд хакеруудыг хоёр хэсэгт хуваан авч үздэг байна. Нэгдүгээр хэсэгт нь удирдагч нар буюу бүх юмны зангилаа, асуудлыг олж илрүүлэх байдаг бол нөгөө хэсэг хүмүүс нь тухайн удирдагчийнхаа гаргасан алдаанаас болж түүний өмнөөс шоронд хоригдож, шийтгэл амсаж, хариуцлага хүлээдэг байна. Мөн хакеруудыг хар, цагаан гэж бас хоёр хуваадаг. Хар бол мэдээж муу үйлдэл хийдэг хакер, Цагаан - аливаа програмын хамгаалалтын сул талыг олж мэдээд, тухайн газарт нь мэдэгддэг.
Дэлхийн алдартай хакерууд
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа
 
1. Жонатан Жеймс
“c0nrade” хэмээх нууц нэрээр 1999 онд 15 настай байхдаа BellSouth болон Miami-Dade сургуулийн сүлжээнд нэвтрэн орж байжээ. Дараа нь тэрээр НАСА болон АНУ-ын Батлан хамгаалах яамны сүлжээнд нэвтрэн орж 1.7 сая долларын мэдээллийг хуулбарлан авсан байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд удирдлагууд нэг хэсэг бүх сүлжээг хаасан бөгөөд 41000 долларын өртөг гаргажээ.

Хожим нь Жеймс хэлэхдээ: "Код нь хэтэрхий амар байсан юм. Тиймээс мэдээллийг тараахгүйн тулд 1.7 сая доллар нэхсэн нь арай л ихэдсэн болов уу” -гэжээ. Үүнээс гадна тэрээр Батлан Хамгаалах Яамны ажилчдын хоорондын гэрээ хэлэлцээр гэх мэт маш олон мэдээллийг олж авсан байна. Жонатан хакерын хэргээр хоригдсон хамгийн анхны өсвөр насны хүүхэд болсон юм. 2007 онд интернэтээр маш олон хакерын үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд энэ хэрэгт Жонатаныг буруутгаж байсан учир тэрээр 2008 онд өөрийгөө буудан амиа хорлосон байна. Нас барахаасаа өмнө тэр: “Хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлаг амсах нь гутамшиг” -хэмээн хэлжээ.



2. Роберт Тэппэн Моррис
UNIX-ын хамтран үүсгэн байгуулагч, Үндэсний Компьютерын Хамгаалалтын төвийн ерөнхий мэргэжилтэн агсан Роберт Моррисын хүү юм байна.



Роберт Тэппэн Моррис нь компьютерын вирусыг тараасан бөгөөд залилан хийх зорилготой компьютер ашигласан хэрэгт холбогджээ. Тэрээр Корнеллийн Их сургуульд сурж байхаасаа эхлэн л үүнийг ашиглаж эхэлсэн бөгөөд түүний гол зорилго нь Интернэтийн хэмжээг тогтоох явдал байсан гэнэ. Роберт хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж хоригдсон бөгөөд одоо Массачусетын Технологийн Их Сургуульд багшилдаг юм байна.



3. Гэри МакКиннон
2001-2002 оны хооронд НАСА болон Америкийн зэвсэгт хүчний сүлжээнд нэвтэрч чухал файлуудыг устгаснаар сүлжээнд маш их доголдлыг бий болгосон байна. Түүний гаргасан хор уршгийг 70000 доллараар үнэлсэн бөгөөд үүнээс гадна Гэриг Вашингтоны бүх сүлжээг 24 цагийн турш хаасан хэрэгт буруутгаж байсан байна.



Тэрээр энэ бүхнийг Их Британид амьдарч байхдаа хийж байсан бөгөөд Америкийн удирдлагууд Британийн удирдлагуудад хандан түүнд ямар нэг шийтгэл оноох хэрэгтэй хэмээн мэдэгдэл илгээжээ. Тухайн үед Гэри нь "Аспергер" хэмээх өвчтэй байсан учир эмч нар түүнийг Америкийн шоронд хоригдож яасан ч болохгүй гэсэн байна.



4. Кевин Митник
Тэрээр одоог хүртэл дэлхийн хамгийн алдартай хакеруудын нэг билээ. Тэрээр 12 настай байхдаа Лос-Анжелосын нийтийн тээврийн хэрэгслийн сүлжээнд нэвтэрч автобусаар үнэгүй зорчих эрхийг өөртөө олж авснаар түүний "хакер" болох гараа эхэлсэн байна. 1979 онд 16 насандаа тэрээр Digital Equipment Corporation-ы сүлжээнд нэвтэрч програмуудаас нь хуулбарлан авснаар 9 жилийн дараа хариуцлага хүлээсэн байна.



Кевин нэг жил хоригдож, 3 жил батлан даалтын хугацаатай явах ёстой байсан бөгөөд эцэст нь зугатаж 2,5 жилийн турш хуулийнханаас нуугдаж, гар утас болон компьютер хакерддаг байсан байна. Тэрээр Мөрдөн байцаагчдын утсыг чагнаж, тэднээс байнга зугтдаг байжээ.



Үүнээс гадна тэрээр вирусны эсрэг програмыг эсэргүүцдэг байсан учир Вирусны эсрэг компанийн ерөнхий захиралын компьютерт нэвтрэн орж hard disk-ийх нь бүх мэдээллийг болон хамгийн сүүлийн үеийн вирусны програмыг нь устгасан байна. Үүнийхээ дараа тэрээр өөрийнхөө хамгаалалтанд хэзээ ч бүрэн итгэлтэй байж болохгүй гэсэн захиаг үлдээжээ. Ингээд Кевиныг дахин баривчилсан аж.



Харин хэсэг хугацааны дараа Кевиныг Америкийн тусгай албаныхан зөвлөхөө болгон авсан гэх яриа ч бий. Өнөөдрийн байдлаар Кевин “Mitnick Security Consulting LLC” компанийн захирал хийдэг.



Кевины нэрийн хуудас



5. Жорж Хотц
Хотц нь iPhone болон PS3-т нэвтрэн ордгоороо алдартай. iOS-ийн дагуу ажилладаг төхөөрөмжүүдэд нэвтрэн орсноор тэрээр илүү нээлттэй, өөрийн хүсэлд таарсан үйлдлийн системийг ашиглахыг хүссэн хэрэглэгчдэд зориулсан тусгай бүлгийг бий болгосон байна.



iOS-т амжилттай нэвтэрч чадсаныхаа дараа тэрээр Sony Playstation 3 руу анхаарлаа хандуулах болжээ. Харин тэрээр PS3-ын хамгаалалтын системд нэвтэрх кодыг өөрийн сайтан дээр байрлуулснаар асуудалд орсон юм.



Sony компанийхан Жоржыг шүүхэд өгсөн бөгөөд өөрийн сайтанд нэвтэрсэн хүмүүсийн IP хаягийг мэдэж авчээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()