“eBay” дуудлага худалдаанд тавигдсан өвөрмөц бүтээгдэхүүнүүд

2013-05-19, 01:24
13,845
Дэлхийн хамгийн алдартай “eBay” дуудлага худалдааны гол уриа нь “Ямар нэг зүйл худалдаж авах гэж байгаа бол eBaу-ээс худалдаж ав” гэсэн байдаг. “eBay” дээр үнэхээр бараг л бүх зүйл зарагддаг. Зарим тохиолдолд бүр эртний гайхалтай эдлэлүүд зарагдах нь ч бий. Ингээд “eBaу”-д зарагдаж байсан хамгийн хачирхалтай шилдэг 10 бүтээгдэхүүнийг хүлээн авцгаая.
“eBay” дуудлага худалдаанд тавигдсан өвөрмөц бүтээгдэхүүнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1. Хүүхэд
Орчин үеийн эцэг эхчүүд хүүхэд нь үгэнд орохгүй бол “Чамайг eBaу-ээр зарна шүү” хэмээн тоглодог болжээ. Гэтэл энэ тоглоом Герман улсад бодит болон хэрэгжиж нэгэн залуу хүүгээ зарахаар болжээ. Дуудлага худалдаа эхлэх үнэ нь 1 доллар байжээ. Хүүхдийг зарах болсон гол шалтгаан нь тэрээр маш сахилгагүй, чимээ шуугиан ихтэй болсонд оршино. Гэвч Германы хатуу чанд хууль сахигчид үүнийг эсэргүүцэж хүүг асрамжийн газар руу явуулсан байна. Харин эцгийг нь хүүхдийн наймааны хэргээр шалгах болжээ.



2.Техасын нэгэн хот
2007 онд "eBaу"-ын дуудлага худалдаанд 13 акр талбайтай хотыг зарах болсон байна. Учир нь энэ хотын оршин суугчид нутгаа орхин явсан бөгөөд хотыг балгас болгохыг хүсээгүй бололтой. Анхандаа үнэ нь маш сайн өсөж байсан боловч зорилго болгосон 2.5 сая долларт хүрч чадаагүй байна. Тиймээс газар болон барилгуудыг тус бүрт нь худалдаалжээ.



3. Шилэн доторхи хий үзэгдэл
Америкийн нэгэн иргэн хуучин тоосонд дарагдсан шилийг "eBay" -ын дуудлага худалдаанд оруулах болсон бөгөөд түүний үзэж байгаагаар шилэн дотор нь хий үзэгдэл байгаа гэнэ. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш эрчимтэй тарсан бөгөөд үүний ачаар хий үзэгдэлтэй шил 50,000 доллараар зарагджээ. Шилийг худалдаж авсан хүн хэн болох нь тодорхойгүй байгаа ч зарсан хүний хувьд сэтгэл хангалуун байгаа аж.



4. Сурталчилгааны талбар
Мөнгө хүний амьдралд зайлшгүй хэрэгцээтэй зүйлийн нэг учир, хүн бүр өөрийн чадах чинээгээр мөнгийг олдог. Тэгвэл танд өөрийнхөө духыг сурталчилгааны самбар болгон зарах бодол орж ирж байсан уу? Небраскийн нэгэн иргэн өөрийн духыг зарын самбар болгон зарахыг хүссэн бөгөөд тухайн зартай 30 хоногийн турш явах байжээ. Баяжих сайхан арга мэт санагдавч үнэ нь 322 доллараас хэтрээгүй байна.



5. Элэг
Биеийнхээ эд эрхтэнг зарж мөнгө олно гэдэг илүү аз сорьсон зүйл юм болов уу. Флоридагийн нэгэн эрэгтэй "eBay" дээр өөрийнхөө элгийг зарна гэсэн зарыг байрлуулсан ч "eBay" дээр эрхтэн зарах хориотой учир энэ талаар мэдээлэл цацагдангуут удалгүй хаасан байна. Хэдийгээр хаасан ч 5.7 сая долларын үнэ хүрээд байжээ.



6. Шарсан бяслагтай сэндвич
Шарсан бясдлагтай сэндвич 28.000 доллар хүрсэн гэхээр тэр маш өвөрмөц байх ёстой нь мэдээж. Үнэхээр энэ сэндвичийг шарж байх үед Ариун Марийн дүр бүтсэн байна. Хэрвээ анхааралтай харвал түүний дүр харагдаж байгаа гэнэ шүү.



7. Брюсселийн байцаа
Зул сарын баярын дараа Америк айлуудад их хэмжээний брюсселийн байцаа үлддэг ч хүн бүрт түүнийг "eBay" дээр зарах бодол төрөхгүй л болов уу. Британийн нэгэн эр хөлдөөсөн нэг ширхэг байцааг 2005 онд "eBay"-ын худалдаанд оруулсан бөгөөд орлогыг нь сайн дурын үйлсэд зарцуулна хэмээн бичжээ. Ингээд тэрээр байцаагаа 99.5 фунтээр зарсан байна.



8. Тийрэлтэт сөнөөгч онгоц
"eBay" дээр машин, онгоц, завь гэх мэт зүйлс зарах нь энгийн үзэгдэл боловч тийрэлтэт сөнөөгч онгоц зарагдахаар тавигдсан нь санаанд оромгүй зүйл байсан байна. Калифорнийн нэгэн эр эвдэрхий онгоц худалдан авч түүнийгээ "eBay" дээр дуудах анхны үнэ нь 1 сая доллараар тавьжээ. Гэвч Америкийн удирдлагууд энэ онгоц АНУ-ын нутаг дэвсгэрээс гарах ёсгүй гэдгийг хэлжээ. Гэхдээ онгоц зарагдаагүй бөгөөд яасан эсэх нь тодорхойгүй байгаа аж.



9. Хуримын урилга
Заримдаа хуриманд явахад хань олдохгүй хэцүү байдаг. Тэгвэл энэ асуудал Лондонгийн нэгэн эмэгтэйтэй тулгарсан бөгөөд тэрээр "eBay"-ын тусламжтайгаар ахынхаа хуриманд найз залуутай явсан байна.Үүнээс гадна чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулан хандив цуглуулж 535 фунттэй болжээ.



10. Амьдрал
Австралийн Брит хэмээх нэртэй залуугийн гэрлэлт нь бүтэлгүйтсэнээс хойш тэрээр бүх зүйлийг шинээр эхлэхээр шийджээ. Тиймээс тэрээр өөрийн хуучин, өмнөх амьдралаа "eBay" дээр зарахаар шийджээ. Ингээд Брит өөрийн гэр, машин, ажлаа зарахаар болсон бөгөөд үүнээс гадна найзуудыгаа ч танилцуулж болно гэжээ. Харин худалдаа дууссаны дараа тэрээр амьдралаа шинээр эхлэх 100 зорилго тавьсан байна. Эдгээрээс дурдвал: халим загастай усанд шумбах, нисэхийн сургуульд сурах гэх мэт. Эцэст нь түүний хуучин амьдралыг “Walt Disney”-ийнхэн кино хийхээр худалдан авсан байна.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()