Шоронжсон Америк орон

Өнөөдөр АНУ-д 2,260,000 хүн төмөр торны цаана амьдарч байна. Энэхүү тоон үзүүлэлтээрээ Америк нь хүн амынхаа нийт тоотой харьцуулахад хамгийн олон хоригдолтой улс болж байгаа юм. Хамгийн ардчилсан улсад эрх чөлөө нь ихэдсэндээ иргэн нь самуурав уу, эсвэл ардчилал гэдэг нь нэрнийхээ доор нуугдсан торонд цагдсан боолчлол юм болов уу? Эсвэл хүний нийгэм гэдэг нь хальтарсан нэгнээсээ айж, үнэгүй тэжээхийн нэр биш биз? Ийм асуулт толгойд төрснийг уншигч тантай гэмгүй хуваалцахыг болгооно уу. Ингээд бүгдээрээ “шоронжсон америкийн” шоронгийн амьдралтай танилцацгаая.
Шоронжсон Америк орон
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Нэгдсэн Улсын сангаас шоронгийн хоригдлуудад багагүй төсөв гаргадаг. Жилд 68 миллиард долларын төсөв!!!

Хангалттай төсөв зарцуулж байгаа боловч хоригдлуудын тоо улам олширч, байлгах газаргүй болжээ. Ийм асуудалтай Техас, Калифорни, Аризона мэтийн олон мужууд тулгарчээ. 1980-аад оноос өрнөсөн хар тамхины эсрэг дайн шоронд “аж төрөгсдийн” тоог дөрөв дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр АНУ-ын нийт хоригдлуудын 60% нь хүнд гэмт хэрэг үйлдээгүй хүмүүс байдаг аж.

Хэт их ачаалал нь хүчирхийллийг ихэсгэж, шоронгуудын чанарыг муутгажээ.

Урьд хожид байгаагүй их буюу 2.2 сая хүн америкийн шоронгуудад багтаж ядаж байна.



Хоригдлын шоронд байх дундаж хугацаа нь 3 жил болж өссөн нь 1990 оныхоос хоёр сараар их байгаа юм.



Хоригдлуудын 48 хувь нь хар тамхины хэргээр сууж байгаа ажээ.



Мэргэжилтнүүдийн дүгнэлтээс үзэхэд "засгийн газар болон холбооны хорих ангиуд хүнд ноцтой гэмт хэрэг үйлдээгүй хоригдлуудын талыг нь чөлөөлвөл төсвийн хөрөнгөнөөс жил бүр 17 миллиард доллар хэмнэгдэнэ" -гэжээ. Гэхдээ үүнд олон нийт бэлэн болов уу?...



Шорон үргэлж аймшигтай байдаггүй. Хоригдлуудын дийлэнх нь өглөөний ихэнхи цагийг ажил хийж өнгөрүүлдэг. Энэ бол өрөөний цэвэрлэгээ, гал тогооны ажил, хог асгах зэрэг болно.



Хатуу дэглэмтэй шоронгийн хоригдлууд өдрийн хоолныхоо өмнө ихэвчлэн шоронгийн хашаагаар “зугаалах” нэг цагийн эрх эдэлж, зурагт үзэх, гэр бүлийнхнийхээ эргэлтийг хүлээн авах, утсаар ярих боломжтой байдаг.



Зарим шоронгуудад хоригдлууд нь боловсрол эзэмшиж, архинаас чөлөөлөгдөх сургалт дамжаанд суудаг байна.



Бүгдээрээ бодитоор харцгаая. Шорон бол таатай газар биш тийм үү? 2006 оны судалгаанаас үзэхэд хоригдлуудын тал хувь нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалтай байдаг нь тогтоогджээ.



Хоригдлуудын 10% нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.



Хоригдлууд өөрсдийн хүслээр биш, амьд үлдэх шаардлагын дагуу бүлгэм үүсгэж, бүлгэмд элсдэг байна.



Хоёр хүнд зориулсан сүүлийн үеийн өрөө.



Калифорнийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа ажээ. Холбооны шүүхээс тус мужийн захирагч Жерри Браунд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн гэдэг үндэслэлээр хэд хэдэн сануулга өгөөд байгаа аж. Жерри Браун нь шоронгийн хоригдлуудын тоог бууруулах тал дээр огт хөдлөхгүй байгаа юм.



Калифорнийн эмэгтэйчүүдийн хорих газар илт ачааллаа дийлэхээ байжээ. Камерны гадна, хонгилд гурван давхар ор байрлуулснаас үүнийг харж болно.



Калифорни уг асуудлаа шийдэхийн тулд жилд нэг шорон шинээр барих шаардлагатай ажээ.



Гэмт бүлгэмүүд...



Аризона мужийн Марикопа хотын шериф хэт ачаалагдсан шоронгуудын зардлыг хэмнэх зорилгоор шийдвэртэй алхмууд хийжээ. Тэрээр 1193 онд ашиглаж байсан цэргийн хэдэн зуун майхнуудыг гаргаж, задгай шоронгуудыг бий болгосон байна. Эс бөгөөс тухайн муж шорон барьж амжихгүй байгаа юм.



Дээрхи маягийн шинэ шоронд одоогийн байдлаар 2000 хүн амьдарч байгаа аж. Асар доторхи агаарын хэм нь зуны дунд үед 40 градусаас хэтэрдэг байна.



АНУ-ын шоронгууд хоригдлуудын нэг хоолонд, өдөрт дунджаар 2.4 доллар зарцуулдаг байна. Харин асар майхнан шоронгууд нь нэг хоригдлын хоолонд 15-40 цент зарцуулдаг бөгөөд 24 цагт хоёрхон удаа хооллодог ажээ.



Гинжлүүлсэн хоригдлууд ажилдаа гарч байна.



Орон даяар 80000 орчим хоригдол ганцаарчлан тусгаарлах торонд суудаг. SuperMax ангиллын шоронд суудаг 25000 ялтан нь хамгийн хүнд гэмт хэрэг үйлдэгсэд байдаг.



Тус улсын хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог ганцаарчилсан торнууд.



Шорон дахь үхлийн гуравны нэг нь амиа егүүтгэлийн үр дүн байдаг аж. Эдгээрийн талаас илүү хувь нь ганцаарчилсан камерт өрнөдөг.



3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()