“Капибар” гэдэг хөөрхөн амьтан

Төв болон Өмнөд Америкаас гаралтай Капибар (Capybaras) нь ер бусын өхөөрдөм, бас чадварлаг амьтан юм. Энэ амьтныг гэрийн тэжээмэл амьтнаа болгох хүмүүсийн тоо улам бүр өссөөр байна. Яагаад гээч?... Хариултыг доорхи гэрэл зурагнуудаас, бас мэдээллээс олж аваарай. Магадгүй та ч гэсэн гэртээ нэгийг авахыг хүсэх байх.
“Капибар” гэдэг хөөрхөн амьтан
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Буйдан дээр сууж байгаа капибар аварга үхэр зусаг аятай харагдаж байгаа биз?



Тэд сэлэх дуртай



Тиймээс капибар тэжээхийг хүсч байвал гэртээ бассейнтай эсвэл том баннтай, дор хаяж хоёр ширхэг хийлдэг матрастай байхыг зөвлөж байна.



Тэгээд басейнтай үдэшлэг ойр ойрхон зохиож байвал тэд их дуртай байдаг ажээ.



Тэд ямар ч үдэшлэгийн гол баатар байх болно.



Тиймээ, капибар бол хачин зүйл сонирхдог амьтан. Жишээлбэл цаасан уут толгойдоо углачихаад их л дуртай байна. Цаасан уут юу нь тийм онцгой гэж? Капибар л мэдэх байх.



Капибар бас мууранд дуртай.



Нохойнд ч гэсэн тэд хайртай.





Бас хүүхдүүдтэй “ам хэлээ амархан олно”.



Анхаараарай, тантай эрхлэхийг хүсч байх үед нь та өөр амьтанг эрхлүүлж байвал капибар их хартай шүү.



Тэд ном уншиж чаддаг. – мэдээж наргиа байлаа.



Харин компютер ашиглахад хуруунууд нь арай л тохирохгүй. Санаа нь бол FB ухчихсан л явж байгаа.



Зулзага байхдаа ямар өхөөрдөм байдгийг нь та харж байна.



Тэд эрдэнэшиш идэх дуртай.



Бас тарвасанд нугасгүй



Ажил, хичээлээсээ ирэхийг тань нохой мэт тэсэн ядан хүлээх болно.



Тэднийг хөтлөөд, салхилж болно.



Капибарууд илүүлэх их дуртай.



Бас зүгээр л сайхан зөөлөн хөнжилд ороод, амрах их дуртай.



Унтаж байхдаа их хөөрхөн



Ийм амьтнаас залхаж болно гэж үү?



Тэднийг машинд аваад явахад ямар нэгэн асуудал гаргадаггүй байна.



Тэд баяр, наадамд нугасгүй дуртай.



Багийн тоглоомд хүрэлцэхгүй байгаа хүний тоог нөхчихнө.



Тэдэнд бас яст мэлхий их таалагддаг. Ер нь хүний тэжээдэг бүх амьтанд тэд элэгтэй.



Өөрийг нь дуурайлган хийсэн чихмэлд мэдсэн юм шиг хайртай байдаг гэнэ.



Тэдэнд бас зөөлхөн хөнжил их таалагдана.



Тэд цэцэгний харшилгүй



Толгойдоо чимэглэл, малгай өмсөхөөрөө их баяртай байдаг.



Өндөр ургасан өвс, цэцэгтэй ногоон нугад “сэлэх” дуртай.



Эсвэл тэнд зүгээр л зугаалж таашаал авдаг.



За тэгээд, гэртээ бяцхан капибар авч тэжээх үү?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()