Казахстанд алт хэрхэн олборлодог вэ?

Казахстан улсын Акмолинск–ийн нутаг дэвсгэрт, Кокшетау-аас 15 километрийн зайд алт олборлодог уурхай бий. Васильковскийн ГОК-ын түүх нь Казахстаны түүхийн тусгал юм. Уг уурхайн үйл хэрэг улсынхаа адилаар зогсолт, уналт, сэргэлтийг даван туулж, “Алтынтау Кокшетау” хэмээх шинэ нэртэй болжээ. Ингээд бүгдээрээ хөгжин цэцэглэлтийн үлгэр дуурайл болсон ойролцоох Казахстан орны хөгжлийн түлхүүр болсон уулын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай нарийн танилцацгаая.
Казахстанд алт хэрхэн олборлодог вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Хэзээ ч билээ нэг цагт жижигхэн нүх байсан энэ газар нь 33 жилийн дотор 135 метр гүн, гадаргуйгаараа 1210 мянган квадрат метрийг эзлэх аварга том олборлолтын хомрого болжээ.

www.caak.mn


Үйлдвэрлэлийн ерөнхий инженерийн орлогч Виктор Ежовын хувьд энэ жил он тооллын тэмдэглэлт үе юм. Анх 22 настай залуу Васильсковын ГОК буюу уулын баяжуулах нэгдэлд ирж байсан бол 33 жил тасралтгүй ажиллаж, өдгөө 55 настайгаа золгож байна. “Цэргийн алба хаагаад ирэхэд минь намайг энд мастерын ажилд дуудсаныг санаж байна. Гэхдээ нэг долоо хоног хойшлуулснаас болоод мастер биш, слесараас ажлын гараагаа эхэлж билээ.” – хэмээн Виктор инээн хэлээд: “Мастер болтлоо дэвшихийн тулд биеэ дайчлан ажиллах хэрэгтэй болсон доо.”- гэв.

www.caak.mn


Ежов бол 1980-аад оны эхээр энд гүехэн нүх л байсныг нүдээрээ харсан хүмүүсийн нэг. Тэр нүх маш алгуурхнаар томорч, 1990 онд бүр сул зогсолт болж байжээ. Тэр үед алтны үнэ хамгийн доод цэгтээ тулан унаж, нэг унц нь 260 долларт хүрч байсан тул алт олборлолтын зардлыг нөхөж чадахгүй байв. Хүмүүс ажилдаа дуудагдахыг хүлээж, хэдэн сараар гэртээ суужээ. Хөрөнгө оруулалт орж ирснээр, 2000 оны зунаас уурхай хоёр дахь удаагаа “амьсгалж” эхэлсэн байна. Үйлдвэрлэлийг ахин сэргээхийн тулд 700 сая доллар хэрэг болсон бөгөөд өмнөх хорин жилийн турш олборлож байсан алтны хэмжээ болох 11,5 тонн-д дөнгөж улирагч хоёр жилд л хүрчээ. 2010 онд, Казахстан улсын ерөнхийлөгчийн саналын дагуу Васильковскийн уулын баяжуулах үйлдвэр нь нэрээ  “Алтынтау Кокшетау” болгож өөрчилсөн байна.

www.caak.mn


Одоо уурхайн ажил зогсолтгүй өрнөж байна.

www.caak.mn


Хоногийн 24 цагт нэг л үйлдэл давтан давтан хийгддэг нь: Экскаватор шанагаараа алт агуулсан хүдрийг хутган аварга том Катерпиллар-ын машинуудад ачина. Өнөөдүүл нь шороог аваачихад туузан дамжуурга алттай хүдрийг үйлдвэрт хүргэн, тэнд нь алтыг ялгаж авдаг байна.

www.caak.mn


Үйлдвэрийн төлөвлөгөөт хүчин чадал бол жилд 8 сая тонн хүдэр юм. Одоохондоо 6-ааг олборлож байна. Нэг тонн хүдэрт 2 грамм алт агуулагдана. Ийм өчүүхэн алтыг олборлохын төлөө л ийм нүсэр ажил хийгдэж байгаа юм.

www.caak.mn

www.caak.mn


Хуучин “Белаз”-нуудын оронд “CAT-777”-г ашиглаж байна. CAT (Catterpillar)–ын нэг машин 70 тонн жинтэй бөгөөд 90-100 тонны ачааг дийлэх чадвартай. Өөрийн биеийн жингээс илүү ачааг даах чадвартай аварга том шоргоолж л гэсэн үг. Жолоодоход жижиг тэрэгнээс ч илүү хялбар хэмээн жолооч нар нь ам сайтай байдаг.

www.caak.mn


CAТ-ын техникүүдийг худалдан авснаас хойш машин бүр өөр өөрийн хочтой болжээ. Жишээлбэл уурхайн талбайгаар явах машинуудыг “Ягуар”, “Бар”, “Алтан гөрөөс”, “Авангард”, “Онц шавь”, тэр битгий хэл “Апельсин” гэж нэрлэцгээнэ.

www.caak.mn


CAT D10-ын бульдозерчин Сергей Дьяконов энд ажиллаад аль хэдийнэ 12 жил болжээ. “Одоо ч ажиллахад таатай байна шүү. Машинд маань агааржуулагч, зуух байхаас гадна дотроо их цэмцгэр. Урьд нь бол тостойгоо зууралдаад л өдөржин заваардаг байлаа шүү дээ. Эргэн дурсахад ч хэцүүхэн шүү дээ, хө. “ – гэж Сергей хуучлав.

www.caak.mn


CAT-16 M автомат ялгагч машины машинист Адильбек Кайырбеков ч гэсэн хуучин болон шинэ техникийн ялгааг сайн мэднэ. Хуучин автомат ялгагч (автогрейдер) нь дугуй жолоотой байсан бол одоо оронд нь хөшүүрэгтэй болсон нь илүү амар байгааг тэр хэлж байна.

www.caak.mn


Энэ бол RH 120-Е TEREX экскаватор. Цагт 2000 тонн ачих хүчин чадалтай. Нэг шанага нь 15м3–ийн багтаамжтай байдаг. Ингээд бодохоор энэ төмөр “мангас” нь нэг CAT-ын аварга ачааг хэдхэн ачилтаар л дүүргэх нь байна.

www.caak.mn


Саяхныг хүртэл алт гаргаж авахын тулд хүдрийг цианит натрийгаар норгодог байсан. Гэхдээ энэ аргаар алт олборлохын тулд нөөц нь тогтмол багассаар байгаа исэлдүүлсэн хүдрийг л ашиглах шаардлагатай байсан. Харин илүү тэсвэртэй сульфидны хүдрийг боловсруулахын тулд шинэ технологи, томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай байжээ. Одоо харин хатуу хөрсийг сэндийлэх ажлыг тэсэлгээгээр хийж байгаа бөгөөд алтны олборлолтыг хуучин аргыг ашиглан, илүү төвөгтэй, нэгдмэл технологиор хийж байгаа нь хөвүүлэн баяжуулах, хүндрүүлэх, гидрометаллург зэрэг аргууд юм.

www.caak.mn


Үйлдвэрийн ажил маркшейдер инженерийн үүргээр эхлэнэ. Дмитрий Жмурков багийнхаа хамт тунадасыг хэмжиж, ажлын төлөвлөгөөгөө гарган, технологийн хатуу зарчмын ажиглалтыг хянана. Дараа нь геологчдын ээлж ирнэ. Тэд алт агуулах хүдрийн хүртээмжийг тодорхойлдог.

www.caak.mn


Дараа нь өрөмдөгчдийн ээлж. Өрөмдөгч техникийн туслах машинист Еркен Шамгунов 16 метр гүнтэй жижиг нүхнүүдийг хэрхэн өрөмдөж буйг харуулж байна. Энэ нүхнүүдэд тэслэгч байрлуулах ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn


Долоо хоногт хоёр удаа тэсэлгээ хийнэ. Тэсэлгээ хийхээс цагийн өмнө бүх хүмүүс, техникүүдийг тэсэлгээний бүсээс холдуулсан байх шаардлагатай. Мөн аюулгүй байдлын үүднээс бүх тогийг таслана.

www.caak.mn

www.caak.mn


Дараагаар нь үйлдвэрийн уламжлалт үйлдэл давтагдана. Экскаватор хүдрийг хутгаж, ачааны машинуудад ачина, ачааны машинууд хүдрийг дамжуулагчид хүргэнэ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn


Олборлолтын газраас дамжуулагч бункерээр хүдрийг бутлуурлуу зөөнө. Тэнд хүдрийг 350 мм хэмжээтэй болтол нь бутлаад, хуйлан шахагчруу, дараа нь бөмбөлөг тээрэмрүү аваачина.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn


Бутлах ажил хоёр дамжлагатай. Эхний дамжлага нь хагас бутлах тээрэмд явагдаж, дараа нь жижиглэн бутлах тээрэмрүү шилжинэ. Арай илүү том чулуунуудыг ахин том тээрэмрүү ангилж, нарийн ширхэгтэй хүдрийг хоёр дахь түвшний тээрэмд оруулдаг.

www.caak.mn

www.caak.mn


Хүдрийг буталж, жижиглэх шат дамжлагууд дууссаны дараа алтыг гарган авах ажил сая нэг эхлэнэ.

www.caak.mn


2007 онд “Алтынтау Кокшетау” уурхай нь алт гарган авах өвөрмөц үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд хоёрхон жилийн дотор дуусгажээ. Нээлтийн ёслол дээр нь Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зочилж, “Алтынтау Кокшетау”–г Казахстан улсын төдийгүй Дэлхийн хамгийн том алт олборлогч, борлуулагч үйлдвэр гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Төсөлд дурьдагдсан бүрэн хүчин чадлаараа бол энэ үйлдвэр нь жилд 15 тонн алт гаргах ажээ.
Мөн тэрээр: “Казахстан улс өнөөдөр жилд нийт 20 гаруй тонн алт гаргаж байна. Өөрөөр хэлбэл жилд 35 тонн алт гаргадаг болчих юм бол манай орон Дэлхийн тэргүүний алт олборлогч 15 орны тоонд орно.” – гэдгийг хэлсэн байна.

www.caak.mn


Захиргааны байгууламжийн адилаар үйлдвэрийн байрлуу гадны хүн орохыг хатуу хориглодог. Харуул нь орж, гарах хүн бүрийг нарийн шалгана.

www.caak.mn


Орох үүдний өөдөөс харсан хананд хүний бүтэн беийг харуулах том толь байна. Тэр толины дээр тухайн ажилтны өөрийн аюулгүй байдлыг хангах үүргийг сануулсан өгүүлбэрийг казах болон орос хэлээр бичжээ.

www.caak.mn


Энэ бол диспетчерийн хэсэг. Эндээс үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг хянах боломжтой. Заавал үйлдвэрээр явалгүйгээр, энэ өрөөнд ороход л алт олборлолтын бүх шат дамжлагатай “цагаан зах”–аа хиртүүлэхгүйгээр танилцаж болно.

www.caak.mn


Алтынтау–д тусгайлан зориулж бүтээсэн «Outotec» - бөмбөлөг тээрмийг та харж байна. Ийм хэмжээтэй бөмбөлөг тээрэм дэлхийн аль ч улсын ямар ч үйлдвэрт байхгүй.

www.caak.mn


Алт болон бусад төрлийн металлыг ялгах зориулалттай хөвүүрийн машин.

www.caak.mn


Хөвүүрийн машин нь дараах зарчмаар ажилладаг: Дээд цилиндр хэсэгт нь ус дамжуулж, харин тусгаар төмөр хоолойгоор устай холилдсон уулын чулуулаг дамжина. Концентрат хоолойн хийжүүлэгчрүү шахагдсан агаар оруулж, хөөсийг эрдэсжүүлнэ. Энэ хөөснүүдэд алтны хэсгүүд наалдаж, цаашид өтгөрөн, шүүгддэг юм байна.

www.caak.mn


Хөвүүлэг, хүндрүүлгийн хэсэг.

www.caak.mn


Хүндрүүлгийн хэсгийн үйл ажиллагаа нь хүндийн хүчийг ашиглаж, хоосон чулуулгаас нягтшил, хэмжээгээрээ өөр хэсгүүдийг ялгадаг байна. Энэ зарчмыг энгийнээр хэлбэл элс, үртэс хоёрыг усанд хийхэд хэрхэн ялгардагтай жишин тайлбарлаж болох юм. Энэ үед үртэс хөвч, элс живдэг шүү дээ.

www.caak.mn

www.caak.mn


Эцсийн бүтээгдэхүүн нь шавар шавхай шиг харагдана. Гэхдээ энэ бол Дэлхийн хамгийн үнэтэй шавар шавхай юм.

www.caak.mn

www.caak.mn


Харин энэ бол гидрометаллургийн хэсэг байна. Энд төрөл бүрийн химийн бодис уусгасан усны тусламжтайгаар мөн л алтыг хүдрээс ялган авдаг.

www.caak.mn


Үр дүн нь "Доре" гэж нэрлэдэг ийм хольц байдаг. Үүний 80% нь алт, 20% нь мөнгө юм. Үүнийг цэвэрлэн сайжруулах үйлдвэрлүү илгээж, өнөөх үнэтэй шаргал гулдмайнуудыг гаргаж авдаг.

www.caak.mn


Харин эцэст нь ийм л хараа булаам үр дүн бий болно доо.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()