Сурталчилгаа (15)
Хаах

Цэрэг эрийн гашуун түүх

2013-05-23, 00:34
19,262
Английн Ланкашир хаант улсад гунигтай нэгэн хэрэг болжээ. Энэ нь хайр бүх зовлон, амьдралын саад бэрхшээлийг давж туулахад хангалттай зүйл биш гэдгийг баталсан аж. Рик хэмээх нэгэн цэрэг дайнд оролцож бэлхүүснээсээ доош хэсгээ алдсан бөгөөд эхнэр нь түүнээс салсан байна. Гэхдээ энэ бүсгүйг хүндэтгэх нь зүйтэй болов уу. Тэрээр нөхрийнхөө хамгийн хүнд хэцүү мөчүүдэд хамтдаа байж чадсан шүү дээ. Хүн бүрт өөрийгөө ингэж золиослох зориг зүрх хүрэх болов уу.
Цэрэг эрийн гашуун түүх

2008 онд Рик болон Линн нар Facebook-ээр танилцжээ.



Тухайн үед Рик Хойд Йоркширд байрлах Каттерикт цэргийн алба хааж байсан бөгөөд Линн өмнөх гэрлэлтийнхээ хоёр хүүхдийн хамтаар Блэкпул хотод амьдарч, өндөр настангуудын асрамжийн газар асрагч хийж байсан байна. Анхандаа тэд зөвхөн интернэтийн тусламжтайгаар холбогдож байсан бөгөөд нэгэн өдөр Рикт чөлөө өгснөөр түүнд өөрийн сонирхож байсан бүсгүйтэй уулзах боломж тохиосон байна. Анхны болзооноос л тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд долоо хоногийн дараа тэд ирээдүйн амьдралаа төлөвлөж эхэлсэн аж. Тэдний төлөвлөгөөнд Линны 8 настай хүү Кайла болон 11 настай хүү Эрин нарыг өсгөх, мөн том байр худалдаж авах, дахин хүүхэд гаргах зэрэг багтаж байсан байна. Харин 2010 оны 4 сард Рикийг Афганистанд болсон 6 сарын дайнд оролцуулахаар дуудсан аж. Хосууд Рикийг эргэж ирсний дараа хурим хийж, гэрлэлтээ батлуулахаар шийдсэн байна.

“Түүнийг явахын урд өдрийг бид гэр бүлээрээ өнгөрүүлсэн юм. Харин Рикийг явахын өмнө тэврэхэд яагаад ч юм энэ бүхэн сүүлийн удаа мэт сэтгэгдэл төрж байсан ч бид нэг нэгэндээ юу ч хэлээгүй. Бид Blueys-ын тусламжтайгаар байнга холбоотой байсан бөгөөд би Рикт гэр бүлийн зураг болон амттан байнга илгээдэг байсан”-хэмээн Линн хэлжээ. Харин 5 долоо хоногийн дараа Рик холбоогүй болсон бөгөөд тэрээр тэсрэх бөмбөгөнд өртөж, бэлхүүснээс доод хэсгээ алдсан байна.
“Рикийг гэр бүлийнхэнтэй нь салах ёс хийлгэхийн тулд Бирмингмений цэргийн эмнэлэгт авчирсан аж. Эмнэлэгийн өрөөнд ороход аймшигтай түлэнхий үнэр үнэртэж, би маш их цочролд орсон юм. Би түүнийг битгий үхээч, чи над дээр эргэж ирнэ гэж амласан шүү дээ гэж хэлээд уйлсан” -хэмээн Линн үргэжлүүлэн ярилаа.



4 сарын дараа Рикийн бие сайжирсан бөгөөд түүнийг нөхөн сэргээх эмчилгээний тасагт шилжүүлсэн байна.



Ингээд 33 настай цэрэг залуу амьдралыг дахин өөр өнцгөөс харж сурахаас өөр аргагүй болсон юм.

2011 оны 6 сард хосууд нүсэр хурим хийж бал сарынхаа аялалд явцгаажээ.

Хэсэг хугацааны дараа Рикт нөхөн төлбөр болох 874,000 долларыг өгсөн бөгөөд энэ мөнгөөр тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл агуулсан том байшин худалдаж авсан байна.



Гэвч хосуудын аз жаргалтай амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд жилийн дараа Линн салах өргөдлөө өгсөн байна.

Салах болсон шалтгаанаа Линн хэлэхдээ: “Бидний хооронд ямар нэгэн бэлгийн харилцаа байх боломжгүй гэдгийг би мэдэж байсан бөгөөд үүнд бэлэн байсан. Би аль болохоор Рикийг сэтгэл санаагаар дэмжиж түүнд байнга туслахыг хүсэж байсан ч Рикийн зан ааш үнэхээр эвдэрсэн байсан юм. Тэрээр над руу уурлаж, орилдог болсон. Рикт түүнээс салах болсон талаараа хэлэхэд тэрээр уйлж, надад хайртай гэж байсан ч бүх зүйлийг өөрчлөх боломжгүй байсан”-гэжээ.

Британийн Daily Mail-ын мэдээлж байгаагаар Линн шинэ гэр бүлтэй болсон гэнэ. Харин Линн шинэ нөхрийнхөө нэрийг хэлэхийг хүсэхгүй байгаа аж. Учир нь Рикээс салсны дараа Линн маш их доромжлолын үг сонссон байна.

“Хүмүүс намайг мөнгөний төлөө Риктэй гэрлэсэн гэж боддог. Би Рикийн амьдралынх нь хэцүү мөчүүдэд хамт байсан учир би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна” -хэмээн Линн хэлжээ.



5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()