Ираны шийтгэх ёс

Буруу хэрэг хийсэн, гэмт хэрэг хийсэн хүн ял шийтгэл амсах нь мэдээж юм. Тэгвэл Ираны Лалын шашинтангууд хэрхэн ард иргэдээ шийтгэдэг талаар сонирхоцгоёё. Ираны хууль үнэхээр харгис хэрцгий, хатуу бололтой.
Ираны шийтгэх ёс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

121-р зүйл. Бэлгийн гаж харьцаа. Энэ тохиолдолд тухайн хүнийг 100 удаа ташуурдах арга хэмжээ авдаг байна. Харин тухайн хэрэгт холбогдогч нь лалын шашинтан биш бол шууд цаазлах ялыг оноодог гэнэ.

129-р зүйл. Ижил хүйстэн биш хоёр эмэгтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд 100 удаа ташуурдуулдаг байна.

131-р зүйл. Ижил хүйстэнгүүдийн үйл ажиллагаа 4 удаа давтагдсан тохиолдолд цаазлах ял оноодог аж.

174-р зүйл. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хүйснээс үл хамааран 80 удаа ташуурддаг байна.



176-р зүйл. Ташуурдах үед эрэгтэй хүмүүс нь зогсох ёстой бөгөөд нүцгэн зөвхөн бэлэг эрхтнээ л далдалсан байх ёстой гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд хувцастайгаа суусан байдаг байна. Ташуурдах үед толгой, нүүр болон бэлэг эрхтэн дээр цохиж болохгүй.

201-р зүйл. Хулгай хийсэн тохиолдолд дараах байдлаар ял онооно.
А. Эхний удаа хулгай хийсэн тохиолдолд баруун гарын дөрвөн хурууг таслаж, эрхий хурууг үлдээдэг байна.
В. Харин хоёр дахь удаагаа хулгай хийвэл зүүн хөлийнхөн хагас тавхайг тайрдаг гэнэ.
С. Гурав дахь удаагаа хулгай хийвэл насан туршид нь хорих ял оноодог байна.
D. Ингээд 4 дэхь удаагаа хулгай хийвэл цаазаар авахуулдаг аж.



630-р зүйл. Хэрвээ эхнэр нь өөр хүнтэй өөрийн хүслээр бэлгийн харилцаанд орж байгаад нөхөртөө баригдвал нөхөр нь эхнэрээ болон түүний хамтрагчийн амийг хороох, биед нь гэмтэл учруулж болдог байна. Харин эхнэр нь албан хүчээр өөр хүнтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд зөвхөн тухайн эрэгтэйн амийг хороож, гэмтэл учруулж болох гэнэ.

Ихэнхи тохиолдолд зодох, ташуурдах гэх мэт үйл ажиллагааг олны өмнө хийдэг бөгөөд энэ нь сургамж болдог байна.



4
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()