Далай тэнгисийн нууц

Байгаль дэлхий бидэнд үнэхээр их сонин содон, сонирхолтой, тааж боломгүй маш олон нууцыг илгээжээ. Өнгөрсөн зуунд хүн төрөлхтөн далай, тэнгисийн нууцыг судлаж эхэлсэн боловч энэ нууц өдийг хүртэл гүйцэд тайлагдаагүй байгаа аж. Далайн гүнд маш олон нууц одоог хүртэл хадгалаастай.
Далай тэнгисийн нууц
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1. Галилейн тэнгист байх чулуун баримал
2003 онд эрдэмтэд Галилейн тэнгист далайн түвшнээс доош 9 метрийн гүнд чулуун баримал олжээ. Энэ барималыг базальт шаазангаар барьсан бөгөөд конус маягийн хэлбэртэй байсан байна. Эрдэмтдйин таамаглаж байгаагаар энэ нь эртний оршуулгын газар байх магадлалтай бөгөөд эсвэл ямар нэгэн ёс заншил үйлдэхэд зориулагдсан барилга ч байж болох юм гэж үзжээ. Археологичид өмнө хэзээ ч ийм зүйлтэй таарч байгаагүй учраас он цагийн хувьд, хэрэглээний хувьд таамаглал дэвшүүлэхээс өөр аргагүй байгаа аж.



2. Google Earth газрын зураг дээрх дугуй
Энэ өвөрмөц дугуй дүрснүүдийг Флоридагийн эргийн ойрлцоох усны гүнээс олж илрүүлжээ. Хэдийгээр эдгээр газруудыг газрын зурган дээр тэмдэглэж хүлээн зөвшөөрсөн ч ямар зориулалттай газар болохыг нь мөн л тогтоож чадаагүй бөгөөд оршуулгын газар болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна. Хэлбэр бүтцийн хувьд Саудын Арабаас олдсон чулуун барималтай төстэй аж. Усан доорх барималууд газар дээр ил байгаа барималаас илүү урт удаан хугацаанд оршдог бөгөөд археологичид энэ барималыг МЭӨ-8000 оны үед хамаарах болов уу хэмээн үзэж байгаа гэнэ.



3. Макдональд нууран доторхи баримал
Шумбагчид 2005 онд Канадын нэгэн  эртний олдворыг олжээ. Энэ нь далайн түвшнээс доош 12 метрийн гүнд оршдог бөгөөд 453 кг жинтэй, бейсболын бөмбөг мэт хэлбэртэй долоон чулуун дээр тогтож байгаа баримал аж. Анхандаа эрдэмтэд үүнийг байгалийн бүтээл хэмээн үзэж байсан ч сүүлдээ энэ бодлоо өөрчилсөн юм. Учир нь барималыг тавьсан долоон чулуу өөрсдөө ийнхүү нийлнэ гэж байхгүй болов уу.



4. Балтын тэнгис дэхь ер бус байдал
Балтын тэнгист судалгаа хийж байх үед томоохон хэмжээний ер бусын хэлбэртэй хадны хэсгийг олсон байна. 2012 оны судалгаагаар энэ хадыг юу болох талаар маш олон таамгийг дэвшүүлсэн аж. Шведийн эрдэмтэд үүнийг ямар ч байсан нисдэг таваг биш хэмээн үзсэн байна. Гэхдээ л маш олон зүйл нууц хэвээр байгаа бөгөөд жишээлбэл, энэ хадан дээр удаан хугацааны туршид усан дор байсан гэх ул мөр байгаагүй байна. Мөн үүнээс гадна 80 метрийн өргөнтэй энэ хад нь нэгэн өвөрмөц бичээсүүдээр дүүрэн байгаа бөгөөд 8 метрийн баганыг тулан оршиж байгаа аж.



5. Байгаль нуурын нууц
Байгаль нуур бол хамгийн эртний, хамгийн  гүн нуур билээ. Байгаль нуурын хамгийн гүн хэсэг нь 1642 метр бөгөөд дэлхийн аль ч улс оронд байхгүй олон төрлийн загаснууд энэ нууранд амьдардаг. 6 сард Байгаль нуурын мөс хайлж дуусдаг бөгөөд 2009 оны 4 сар гэхэд байгаль нуурын усан дээр цагирагууд үүссэн байхыг одон орон судлаачид хараад ихэд гайхжээ. Энэ цагирагууд хэрхэн үүссэн талаар баримт байхгүй бөгөөд магадгүй усны температурын нөлөөллөөс болж байгаа болов уу хэмээн үзсэн байна. Гэхдээ энэ үйл явдал өмнө нь огт тохиолдож байгаагүй гэнэ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()