Дэлхийн хамгийн ахмад бодибилдингчин

83 настай хүний хувьд гэртээ дуртай зүйлээ идээд л, зөөлөн буйдан дээр сууж, зурагт үзэх эсвэл сонирхолтой ном сэтгүүл унших нь хамгийн тохиромжтой амралт байх болно гэж бид ойлгодог. Харин Рэй Мун (Ray Moon)-ы хувьд ийм байдлаар цагийг өнгөрүүлэх нь төдийлөн таалагддаггүй бөгөөд тэрээр одоог хүртэл спортоор хичээллэж бодибилдингийн тэмцээнд оролцдог гэнэ. Саяхан тэрээр Австралид болсон Олон Улсын фитнессийн тэмцээнд оролцжээ.
Дэлхийн хамгийн ахмад бодибилдингчин
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1. Давсагны хорт хавдрыг даван туулсны дараа тэрээр саяхан дахин тайзнаа гарч 35 төрлийн номинацид оролцжээ.



2. Хэдийгээр энэ тэмцээнд түрүүлж чадаагүй ч хамгийн ахмад бодибилдингчин хэмээх сертификатыг хүртжээ. Гэхдээ тэрээр сүүлд орсон хагалгааныхаа өмнө хэд хэдэн сайн дурын тэмцээнд түрүүлж байжээ.



3. Өвчнөөсөө ангижирч, боломж гарангуут тэрээр дахин фитнессээр хичээллэж эхэлсэн бөгөөд анхандаа гар тус бүртээ нэг нэг кг-ын гантел өргөж байжээ. Харин одоо тэрээр 45 кг-ыг чөлөөтэй өргөж байгаа гэнэ.



4. Ноён Мун, бодибилдингийн урлагаа огтхон ч мартаагүй бололтой.



5. Өмнө нь тэрээр зүрхний хагалгаа хийлгэж байсан бөгөөд үүнийг бас л амжилттай даван туулж чадсан байна. Мун 70-аад оны дунд үеэс эхлэн бодибилдингээр хичээллэж эхэлжээ



6. Ингээд 3 жилийн өмнө тэрээр хамгийн ахмад бодибилдингчин болж Гиннесийн номд багтсан байна.



Түүний 4 жилийн өмнөх бичлэг. Энэ үедээ тэрээр 79 настай байжээ.

Видео.



5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()