Сурталчилгаа (15)
Хаах

Болгоомжтой хэрэглэх шаардлагатай жимс болон хүнсний ногоо

2013-05-27, 21:30
28,062

Бид бараг өдөр бүр ургамлын гаралтай хорт бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэдэг байна. Яагаад ч юм бид жимс, шинэхэн хүнсний ногоонд бидний биенд маш их хэрэгтэй чухал амин байдаг гэж үздэг боловч үнэндээ зарим тохиолдолд эдгээр бүтээгдэхүүнүүдэд хорт, үл мэдэгдэх бодисууд байдаг аж. Үүнд төдийлөн санаа зовох хэрэггүй ч зарим үед хүмүүс санаандгүй байдлаар хорт бодистой жимс, ногоог идэж нас барж байсан тохиолдол ч байдаг. Ингээд доорх жимс болон ногоонуудтай болгоомжтой харьцаж байгаарай.

Болгоомжтой хэрэглэх шаардлагатай жимс болон хүнсний ногоо

1. Миндаль – бүйлс
Бүйлсийг хүмүүс самар гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ самар биш харин хуурай үр юм байна. Бүйлс нь амттай байдаг учраас янз бүрийн жигнэмэг, амттан хийхэд ихээхэн ашигладаг. Хамгийн гоё үнэртэй нь гашуун бүйлс боловч тэрээр цианид агуулсан байдаг гэнэ. Тиймээс хорыг нь идэвхигүйжүүлэхийн тулд боловсруулдаг аж. Зарим нэг оронд гашуун бүйлс худалдаалахыг хориглодог.



2. Кешью
Кешью нь мөн л самар биш харин үр юм байна. Дэлгүүрт зардаг кешьюг урьдчилан цэвэрлэж, боловсруулж харшил үүсгэх магадлалтай урушиол бодисыг нь устгадаг аж. Их хэмжээний урушиол хэмээн бодисыг хэрэглэвэл үхэлд хүрэх аюултай. Азаар кешьюг сайн боловсруулдаг ажилчдын ачаар түүнд хордсон хүн цөөхөн байдаг ч ажилчдын арьс нь үрэвсдэг байна.



3. Интоор болон интоорын яс
Интоор, тоор болон хар чавганы ясанд цианид агуулагдсан байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар эдгээр жимсний ясыг хагалах, гэмтээх юм бол таны биед циант устөрөгчийн урвал явагдах болно. Санамсаргүй тохиолдлоор ганц, хоёр ясыг залгих нь төдийлөн аймшигтай биш ч хэмжээ нь хэтрээд ирвэл танд муугаар нөлөөлөх аж. Цианидын хордлого авсан үед толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөхгүй байх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Үүнээс гадна даралт ихсэх, амьсгалахад бэрхшээлтэй болох бөгөөд цаг тухайд нь хордлого тайлаагүйн улмаас үхэлд хүргэх аюултай.



4. Спарж – хэрээний нүд
Энэ ургамал нь хортой үр өгдөг. Эрт дээр үеэс спаржыг хүсний ногоо болон хаван хөөх зорилготойгоор хэрэглэдэг байжээ. Энэ мод нь улаан өнгийн 6-10мм-мйн диамертэй жимстэй бөгөөд энэ нь хүний биед хортой аж.



5. Ногоон болон улаан лооль
АНУ-д лоолийг хүнсний ногоо гэж үздэг бол ихэнхи орнуудад лоолийг жимс гэж үздэг. Лоолийн навчинд “гликоалкалоид” хэмээх хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь толгой өвдөх, ходоод хямруулах зэрэг үр дагаварыг үзүүлдэг байна.



6. Задь
Задийн самранд миристицин хэмээх бодис агуулагддаг бөгөөд үүнийг их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд толгой өвдөх, халууцах, дотор муухайрах, хий юм харах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ бидний хэрэглэдэг хэмжээ төдийлөн их биш учир та санаа зовох хэрэггүй. Харин сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд задийг мансууруулах бодис болгон хэрэглэх болсон нь эмзэглүүштэй.



7. Мөөг
Хортой мөөгийг ялгах шинж тэмдэг нь иш нь дээрээ цагирагтай, муухай үнэртэй, тод өнгөтэй байдаг гэнэ. Гэхдээ зөвхөн энэ шинж тэмдгүүд хорт мөөгийг ялгах 100%-ийн баталгаа болохгүй. Хорт мөөгөнд хордсон шинж тэмдэг 1-2 цагийн дараа эсвэл 4-8 цагийн дараа илрэх бөгөөд гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн хоргүй мөөгийг дутуу боловсруулж хэрэглэснээр хордор аюултай.



8. Шоколад
Хэдийгээр шоколад нь хүний биед хоргүй ч түүний найрлаганд байх "теобромин" хэмээх бодис муур болон нохойнд хортой байдаг байна. Ердөө л 40 грамм энэ бодис маш хүчтэй хордлогыг өгдөг учир өөрийн хайртай гэрийн амьтдаас шоколадыг хол байлгах нь зүйтэй.



9. Ногоон төмс
Төмс бол дэлхийд хамгийн их тархсан хүнсний ногоо билээ. Лоольтой адил төмсөнд "гликоалкалоид" хэмээх бодис навч болон мөчирт нь байдаг байна. Гэхдээ ногоороогүй, ургаагүй шинэ төмс идвэл айх зүйл үгүй. Ногоон төмсөнд хэт ягаан туяанаас болж үүссэн "соланин" бодис агуулагдсан байдаг бөгөөд хэт их хэрэглэснээр гэдэс өвдөх, гүйлгэх, ухаан алдах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.



10. Алимны үр
Алимны үрэнд мөн цианид агуулагдсан байдаг. Гэхдээ тийм ч их хэмжээтэй байдаггүй учир ганц, хоёр үр идчихэд санаа зовсны хэрэггүй. Харин алимны үрийг зажилж идэх нь хүүхэд, гэрийн тэжээвэр амьтанд илүү муугаар нөлөөлнө.
 

 

NULL

NULL

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()