11 жил хүүгээ торонд хорьжээ

Хятадын Шангфан тосгоны нэгэн эмэгтэй 11 жилийн турш өөрийн хүүг торонд хорьж байгаа гэнэ. Хүүгээ ийнхүү хорих болсон шалтгаан нь тэрээр өмнө нь хүн амины хэрэгт холбогдож байсан бөгөөд ойр тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.
11 жил хүүгээ торонд хорьжээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

42 настай Ву Юаньхонг 2001 онд 13 настай хүүгийн амийг хороож байсан байна. Харин улсын удирдлагууд түүнийг суллаж явуулжээ. Учир нь түүнийг өсвөр настай байхад сэтгэцийн өвчинтэй хэмээн тогтоосон байна.



Ву сэтгэцийн өвчтэй учир өөрийн хийсэн хэрэгт хариуцлага хүлээх чадваргүй хэмээн үзэж, хорих ялаас мултарсан юм.

Юаньхонг гэрийн хорионд суулгасан боловч хэсэг хугацааны дараа тэрээр гэрээсээ гарч чаджээ. Харин түүнийг ийнхүү гадуур явах үед тосгоны иргэд түүнээс айж, зугтдаг болсон байна. Ингээд тосгоны иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд түүний 74 настай эх болох Ван Мусян нь Ву-г торонд хорих шийдвэр гаргажээ.

“Хэдийгээр миний хүү өвчтэй ч тэр миний яс махны тасрхай шүү дээ. Хүүгийнхээ талаар бодох бүрт миний зүрх эмтэрч, өөрийн эрхгүй нулимс асгардаг” -хэмээн Ван Мусян хэлжээ.



Ву торонд орсон ч хэд хэдэн удаа зугатсан байна. Ингээд түүний ээж илүү ширүүн арга замыг сонгож хөлд нь гинж хийжээ.



“Би хүүгээ өдөрт гурван удаа хооллож хэрэгтэй бүх зүйлийг нь өгдөг. Хүүгээ торонд хориход надад маш хэцүү байдаг ч ингэснээр би хөршүүдээ аюулгүй болгож байгаадаа тайвширдаг” -гэж Ван хэлжээ.

Энэ гэрийн тор нь 1.5 метрийн өндөр, 1 метрийн өргөнтэй юм байна. Ван 5 хүүтэй бөгөөд тэдний 4 нь аль хэдийн тусдаа гарсан аж.



3
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()