Дэлхийн гэмт бүлгэмийн толгойлогчид

Дэлхийн хамгийн алдартай гэмт бүлгэмийн толгойлогч нар гэж ямар хүмүүс байдаг бол? Эдгээр хүмүүсийн талаар ярихдаа амьд байхад нь л нүүр тулах хэрэггүй хэмээн хүмүүс айдаг байна. Хэдийгээр энэ хүмүүс бүгд гэмт бүлгэмийн толгойлогч нар боловч бүгд л өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт тархаж хамгийн том гэсэн гэмт бүлгэмийг удирддаг байна.
Дэлхийн гэмт бүлгэмийн толгойлогчид
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

“Мара 18” бүлгэмийн толгойлогч Марлон Мартинес Гватемал-ын шүүх хурлын үеэр. Түүнийг хүн амины хэрэгт буруутгаж байгаа аж. 2011 оны 3 сарын 30.

“Мара 18” нь Латин Америкийн томоохон гэмт бүлгэмийн тоонд багтдаг бөгөөд Лос-Анжелост байдаг. Энэ бүлгэм 1960 оны үед Мексикийн цагаачдын дундаас үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Мексикийн хар тамхичингуудтай холбоотой байдаг байна. “Мара 18” нь 90 мянга орчим гишүүнтэй аж. Гишүүд нь АНУ, Мексик, Төв Америкаар тархан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.



Италийн “Ндрангета” бүлгэмийн толгойлогч Себастьяно Пелле. Баривчлагдсаныхаа дараа 2011 оны 11 сарын 9.

“Ндрангета” нь Италийн хамгийн ядуу тосгон болох Калабрид бий болжээ. Италидаа хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй бүлгэмийн тоонд ордог.



Марселийн мафийн шилдгүүдийн нэг 75 настай Жак Имбер. Шоронгоос суллагдсаны дараа. 2005 оны 4 сарын 8.

Имбер “Гурван галуу” бүлгэмд багтдаг байсан бөгөөд энэ бүлгэм нь 1950-1960 оны үед хүчээ аваад байсан байна. Харин 2007 онд түүний амийг хороохыг завдсан бөгөөд үүнээс “L'immortel” киног сэдэвлэн бүтээжээ.



Оросын Славяны бүлгэмийн толгойлогч Алексей Петров буюу Зальт Лёна хочтой нэгэн. 2011 оны 9 сарын 19.

Албан бус мэдээллээр Алексей Петров 2009 онд Москва дахь Славяны бүлгэмийн толгойлогч байсан гэх таамаг бий.



Тамбовын бүлгэмийн толгойлогчдын нэг Юрий Саликов Испанийн Пальма-де-Майорка хот руу шүүх хуралд оролцохоор явж байна. 2008 оны 6 сарын 14.

Тамбовын бүлгэм 1980 оны сүүлээс эхлэн Петербургт ноёрхож эхэлсэн бөгөөд тухайн үеийн бүхий л хэргийг гартаа атгадаг байжээ. Энэ бүлгэмийн үүсгэн байгуулагч нь бизнесмэн Владимир Барсуков болов уу хэмээн таамаглаж байгаа бөгөөд одоо тэрээр авилгалын хэргээр 15 жилийн ял эдэлж байгаа гэнэ.



Тамбовын бүлгэмийн толгойлогчдын нэг Геннадий Петров. Испанийн Пальма-де-Майорка хот руу шүүх хуралд оролцохоор явж байна. 2008 оны 6 сарын 14.

Петровыг Оросын хэд хэдэн иргэдийн адилаар Испани улсад “Гуравдагч” хэмээх үйл ажиллагааны үеэр баривчилсан байна. Эдгээр хүмүүсийг мөнгө хүүлэгчид хэмээн үзэж байгаа аж. Петров өөрийгөө бизнесмэн гэж үздэг. Тэрээр 1990-ээд оны эхэн үеэс Испани улсад амьдарч байсан бөгөөд 2012 оноос Москва руу шилжжээ.



Нью-Йоркийн “Бонанно» бүлгэмийн толгойлогч Винсент Басиано.

“Бонанно” бүлгэм нь Итали-Америкийн мафийн бүлгэмийн шилдэг тавын нэг юм. Бусад дөрвөн бүлгэм нь Гамбино, Женовезе, Коломбо болон Луккезе гэх бүлгүүд аж. Басиано 2001 оноос эхлэн хүн амины хэргээр насан туршийн хорих ялыг эдэлж байгаа гэнэ.



“Женовезе” бүлгэмийн босс Винсент Жиганте. 1958 оны 7 сарын 8.

Жиганте 1981-2005 оныг хүртэл буюу амьсгал хураатлаа Женовезе бүлгэмийг толгойлж байсан байна. 1990-ээд оны үед түүнийг хамгийн хүчирхэг нь хэмээн үзэж байжээ. Тэрээр шоронд хоригдохгүйн тулд сэтгэцийн өвчтэй мэт жүжиглэж, гадуур халат болон тавчиктай явж, амандаа ямар нэг юм үгэлдэг байсан байна. Гэхдээ 1997 онд түүнийг баривчилж 12 жилийн хорих ял оноосон бөгөөд ял эдлэх үедээ шоронд нас баржээ.



Якзуза нарын босс Синдзи Исихара өөрийн өнгөрсөн амьдралын талаар сэтгүүлчидтэй хуваалцаж байна. 2006 оны 4 сарын 5.

Исихара дэлхийд нэлээд дээгүүр байр суурь эзлэх «Ямагучи-гуми» хэмээх гэмт бүлгэмийн гишүүн байжээ. Бүлгэмийн төв байр нь Кобд байдаг. Бусад бүлгэмүүдээс ялгарах онцлог нь энэ бүлгэмийн гишүүд тэтгэвэрт гарч болох бөгөөд Исихара ээлжит ялаа эдэлж дууссаныхаа дараа тэтгэвэрт гарчээ.



Тайваны “Вamboo union” бүлгэмийн толгойлогч Чэня Чилийн оршуулгын ёслол. 2007 оны 10 сарын 18.

“Вamboo union” буюу “Чжуляньбан” нь Тайваны хамгийн алдартай бүлгэмийн нэг юм. “Вamboo union” бүлгэмийнхэн Гоминьдан хэмээх үндэсний намтай хамтран ажилладаг байна.



Хонгконгийн “14К” бүлгэмийн толгойлогч Макао Вань Квоккоя-г шүүх рүү авч явж байна. 1999 оны 11 сарын 23.

“14К” нь Хонгконгийн болон дэлхийн томоохон гурвалсан бүлгэм юм. Энэ бүлгэмд ойролцоогоор 20 мянга гаруй хүн байдаг бөгөөд Европ болон Өмнөд Америкт үйл ажиллагаагаа явуулдаг байна. “14К” нь Зүүн Өмнөд Азиас оруулж ирж буй хар тамхинд хяналт тавьдаг байна.



Аслана Усояны шарил. Түүнийг Өвгөн Хасан гэдгээр нь илүү сайн мэднэ. Хованы оршуулгын газар. 2013 оны 1 сарын 20.

Усоян нь Москвад оршиж байсан Кавказын үндэсний гэмт бүлгэмийн толгойлогч байсан байна. Усояныг 2013 оны 1 сарын 16-нд үл таних нэгэн буудан хороожээ.



“Вamboo union” бүлгэмийн толгойлогч шүүх хурлын үеэр. 2000 оны 7 сарын 12.

Тайваны бүлгэмийн толгойлогч Чэнь Чили төрөлх нутгаасаа зугатах шаардлага гарсан байна. Учир нь тухайн үед улсын удирдлагууд гэмт бүлгэмүүдийн нөлөөллийг багасгаж, хаах шийдвэрийг гаргажээ. Тэрээр Камбож руу зугатасан бөгөөд засгийн газрын зөвлөх болсон байна. Чэнь Пномпений тосгонд амьдарч байсан бөгөөд түүний гэрээс их хэмжээний зэвсэг олджээ.



Сицилийн “cosa nostra” бүлгэмийн ихээхэн эрх мэдэлтэн Испанид баривчлагдсан байна. 2012 оны 2 сарын 19.

“Сosa nostra” Италийн хамгийн томоохон бүлгэмийн тоонд багтдаг. Энэ бүлгэмийг 19-р зууны үед үүсэн байгуулагдсан хэмээн үздэг. “Сosa nostra”-д хатуу чанд хууль дүрэм гэж байхгүй бөгөөд хүн бүр өөрийн газар нутгийг хамгаалах үүрэгтэй байдаг.



Гэмт хэргийн бүлгэмийн толгойлогчдын дунд нэлээд нэр хүндтэй нэгэн болох Захарий Калашов. Баригдсаны дараа. 2006 оны 6 сарын 11.

Захарий Калашовыг Оросын болон Гүржийн мафийн толгойлогч хэмээн үздэг. Тэрээр өөрийн хууль бус үйл ажиллагааг Зөвлөлтийн үед эхэлж байсан байна. Түүнийг Кавказын толгойлогч Аслан Усояны залгамжлагч, шүтэн бишригч хэмээн үздэг. 2010 оноос хойш Калашов Испанид ял эдэлж байгаа боловч Испанийн удирдлагууд түүнийг Гурж руу шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байна. Ингээд тэрээр 18 жилийн ялыг сонсжээ.



Италийн “Ндрангета” бүлгэмийн удирдагчдын нэг болох Паскуале Конделло. 2008 оны 2 сарын 19.

Конделло 20 жилийн турш зугатсан байдлаар амьдарч байсан байна. Энэ 20 жилийн хугацаанд тэрээр төрөлх нутаг болох Режо-ди-Калабрияд амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд Конделло 57 сая орчим долларын орлоготой ажиллаж байсан байна. Ямар ч байсан түүний хөрөнгө ийнхүү үнэлэгдэж байгаа гэнэ. Конделлог Италийн Төмөр замын даргын амийг хороосон хэрэгт буруутгаж байгаа аж.



Хар тамхины “Синалоа” бүлгэмийн толгойлогч Хуан Мигель Алье Бельтран. 2011 оны 1 сарын 20.

Америкийн тусгай албаныхан энэ бүлгэмийг дэлхийн хамгийн хүчирхэг хар тамхины бүлгэм гэж үздэг. 1990-2000 оны хооронд “Синалоа” бүлгэм 200 тонн гаруй кокайныг АНУ-д оруулсан байна.



Сицилийн мафийн бүлгэмийн гишүүн Салваторе Мичели. Итали руу хар тамхи хууль бусаар гаргах гэж байгаад баригдсан байна. 2009 оны 6 сарын 30.

Мичели “cosa nostra”-ийн гадаад харилцааны асуудлыг эрхэлсэн дарга байжээ. Тэрээр дэлхийн өнцөг буланд боловсруулагдаж буй кокайн, хар тамхи, марихуана зэргийг Европт гаргах үйл ажиллагааг хариуцаж байсан байна.



“Тихуан” бүлгэмийн толгойлогчдын нэг Хильберто Игера Герреро . 2007 оны 1 сарын 20.

“Тихуан” бүлгэм нь хар тамхи хууль бусаар түгээдгээрээ АНУ-д гуравт багтдаг байна. “Синалоа” бүлгэмийн өрсөлдөгч. 2000 онд “Тихуан” бүлгэмийн нөлөө бүхий хүмүүсийг АНУ-ын цагдаагийнхан баривчилжээ.



Жозеф «Жузеппе» Бонанно, Нью-Йорк дахь хар тамхины бүлгэмийн толгойлогч, үүсгэн байгуулагчдын нэг. 1960-аад оны үе.

Бонанног “Загалмайлсан эцэг” киноны гол дүр болох Вито Корлеонийн хувилбар хэмээн үздэг. Хэдийгээр Боннано маш идэвхитэй ажилтан байсан ч тэрээр удаан хугацааны туршид хоригдож байгаагүй гэнэ. Тэрээр 2002 онд 97 насандаа Аризонад зүрхний дутагдалд орон нас барсан байна.



Сицилийн Гаэтано Рийна хотын бүлгэмийн толгойлогч Корлеоне. 2011 оны 6 сарын 11.

Клан Корлеоне нь “cosa nostra”-ийн хамгийн чухал хүний тоонд багтдаг. Түүний амьдардаг хот нь 12 мянга гаруй хүн амтай бөгөөд далайн түвшнээс дээш 600 метрийн өндөрт оршино.



Сальвадарын “Мара Сальватруча” бүлгэмийн толгойлогч, үндэсний “Мара 18” бүлгэмийн үүсгэн багйуулагч Эль-Дьяболико. 2013 оны 1 сарын 31.

“Мара Сальватруча” буюу “MS-13” нь Латин Америкийн хамгийн хэрцгий, хатуу чанд бүлгэмийн нэг юм. Энэ бүлгэм Сальвадарын иргэний дайнаас зугтсан цагаач иргэдийн бүрэлдэхүүнтэйгээр Лос-Анжелост үүссэн гэнэ. Тухайн үед энэ бүлгэмд 50-80 мянган хүн байсан гэж үздэг. Энэ бүлгэмийн гишүүдийн ялгарах онцлог нь тэд биеэрээ түм буман шивээстэй юм байна.



Энэтхэгийн гэмт бүлгэмийн толгойлогчдын нэг Ражендр Никалже . 2000 оны 9 сарын 28.

Ражендр Никалже хамгийн анх Давуд Ибрахимийн бүлгэмийн гишүүн байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн энэ бүлгэмийг “D-Company” хэмээн нэрлэдэг байсан байна. “D-Company” бүлгэм нь Өмнөд Ази даяар үйл ажиллагаагаа явуулж байсан боловч Никалже толгойлогчтойгоо муудалцсаны улмаас түүний бүлгэмийн хүчийг сулруулахын тулд Энэтхэгийн тусгай албаныхантай ажиллаж эхэлсэн байна. Ибрахимийн бүлгэмийнхэн ч гэсэн бусад бүлгүүдтэй адил мөнгө хүүлж, энэ мөнгөө Болвид кино бүтээхэд зарцуулдаг байв.



“Тихуан” бүлгэмийн толгойлогч асан Бенхамин Арельяно Феликс.

Феликс 2002 оны 3 сард АНУ-д баригдсан байна. 2012 оны 4 сард түүнд мөнгө хүүлсэн хэргээр 25 жилийн хорих ялыг оноожээ. Түүнийг суллагдсаны дараа Мексик руу буцаах зорилготой байгаа бөгөөд Мексикт тэрээр дахин 22 жилийн ял эдлэх гэнэ.



Энэтхэгийн гэмт бүлгэмийн алдартан Абу Салема. 2007 оны 5 сарын 22.

Абу Салема өмнө нь мөн л Дубайн “D-Company” бүлгэмд ажиллаж байсан бөгөөд хожим нь өөрөө бүлгэм байгуулж, удирдах болсон байна. Түүнийг их хэмжээний аллага, гэмт халдлагын хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. 2007 онд Абу-г Португальд баривчилжээ. Түүнийг Дели руу буцаахаас татгалзсан бөгөөд түүний ялыг одоогийн байдлаар тогтоогоогүй байгаа аж.



“Ндрангет”-ын бүлгэмийн толгойлогчдын нэг Салваторе Коллуччио. 2009 оны 5 сарын 10.

Коллуччио томоохон мафийн бүлгэмд хамааралтай. Түүний ах болох Жузеппе Канадын Торонто дахь “Ндрангет” бүлгэмд багтдаг байсан бөгөөд Европ руу кокайн гаргадаг байсан байна. Салваторийг 4 удаа эрэн сурвалжилж байсан бөгөөд эцэст нь түүнийг цахилгаан, усны хангамжтай бункерээс олжээ.



Гамбино бүлгэмийн орлогч Арнольд Скитьери. 2005 оны 5 сарын 9.

Гамбино нь Нью-Йоркийн мафийн таван шилдэг бүлгэмд багтдаг байжээ. Энэ бүлгэмийн уналтанд хоорондын өш хонзон болон улсаас тавьж буй хатуу чанга хандлага ихээхэн нөлөөлсөн байна. Хамгийн сүүлийн томоохон хохирол нь 2011 онд болсон бөгөөд энэ үед тэднийг Дорнод Европын бүсгүйчүүдийг садар самуунд уруу татсан хэргээр буруутгагдаж бүлгэмийн хүмүүсийг баривчилсан аж.



Вячеслав Иваньковыг шүүх хоёр Турк иргэнийг хороосон гэмт хэрэгт холбоогүй хэмээн үзэж суллажээ. 2005 оны 7 сарын 19.

Вячеслав Иваньков 2009 он хүртэл Орос дахь Славяны бүлгэмийн толгойлогч байсан байна. 1997 онд түүнийг мөнгө хүүлэгч хэмээн үзэж АНУ-д хорих ял эдлүүлсэн бөгөөд 2005 онд тэрээр Орос улсад эргэн иржээ. 2009 оны 7 сард Иваньков халдлаганд өртөж сумны шарх авсан учир нас барсан байна.



“Тихуан” бүлгэмийн толгойлогчдын нэг Эдуардо Арельяно Феликс. 2008 оны 10 сарын 26.

Бүлгэмийн гурван толгойлогч хоригдсоны дараа толгойлогчийн байр суурийг Эдуардо Арельяно Феликс авсан байна. Түүнийг баривчлах үйл ажиллагаанд оролцсон хүнд улсын удирдлагууд 2.5 сая долларыг өгнө хэмээн амлаж байгаа гэнэ.



Израйл дахь Оросын мафын бүлгэмийн толгойлогч Георгий Лернер. 1998 оны 3 сарын 22.

Москвагийн Их Сургуулийн төгсөгч Зөвлөлтийн үед оюутны барилгын ажиллагаанаас мөнгө завшсан хэргээр 11 жил хоригджээ. 1998 онд тэрээр Оросын банкнаас мөнгө дээрэмдсэн хэргээр ял эдэлсэн аж. 2006 оноос тэрээр Израйлд иргэдийн хадгаламжнаас мөнгө завшсан хэргээр хоригдож байгаа гэнэ.



Гамбино бүлгэмийн орлогч асан Салваторе Гравано. 1993 оны 4 сарын 1.

1991 онд Гравано мафийн бүлгэмийн хамгийн өндөр албан тушаалтан байсан бөгөөд улсын удирдлагуудтай хамтран ажиллах болжээ. Түүний өгсөн мэдүүлэг дээр үндэслэн Гамбиногийн босс Жон Готти-д насан туршид нь хорих ял оноосон байна. Тэрээр өөрийн намтрыг бичсэн бөгөөд үүний дараа хар тамхины наймаа эрхлэх болж 20 жилийн хорих ял авчээ. 2002 оноос хойш тэрээр ялаа эдэлж эхэлсэн байна.



Бонанно бүлгэмийн толгойлогч асан Жозеф Массино.

Массино мөрдлөгийн үйл ажиллагаанд гар бие оролцох болсон хамгийн анхны мафын толгойлогч юм. 2004 онд түүний орлогч Салваторе Витале болон бүлгэмийн бусад гишүүдийн өгсөн мэдүүлгээр цаазлуулах ял сонссон байна. 2011 онд тэрээр амьд үлдэхийн тулд түүнийг залгамжлагч Винсента Басиано-ийн эсрэг мэдүүлэг өгсөн аж.



Якузын “Ямагучи-гуми” бүлгэмийн толгойлогч Кэнъити Синода хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр 6 жил хоригдсоны дараа. 2011 оны 4 сарын 9.

Синодо нь “загалмайлсан эцэг” хэмээх цолтой бөгөөд “Ямагучи-гуми” бүлгэмийн 6 дахь толгойлогч юм байна. Тэрээр маш ардчилсан үзэлтэй бөгөөд хар лимузин, хувийн жолоочтой явснаас нийтийн тээврээр үйлчлүүлсэн нь хамаагүй дээр гэж үздэг.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()