Дэлхийн хосгүй чамин захууд

Бүр эртний эрин зуунд бүтээгдэхүүнээ солих хэрэгцээ бий болсон үед "Зах" гэсэн ойлголт бий болсон ажээ. Библид өгүүлснээр Авель, Каин хоёр ажлаа хувааж хийж байсан бөгөөд нэг нь малаа хариулж, нөгөө нь усан үзэм тариагаа тарьж байсан байна. Тэр үед л хүмүүсийн хооронд өөрт байхгүй бараагаа олж авахын тулд хоорондоо солих хэрэгцээ үүсжээ. Дараа нь мөнгө бий болж бараа солилцоотой адил үүрэг гүйцэтгэх болсон байна.

Дэлхийн хосгүй чамин захууд
 
Өнөөдөр санхүүгийн, худалдааны, хөдөлмөрийн г.м олон зах байдаг болсон. Сонгодог худалдааны зах бидний сонирхолыг илүүд татдаг билээ. Энэ нь зөвхөн таны хэрэгтэй зүйлээ худалдаж авдаг газар биш, энд уулзалт болж, харилцаа өрнөж, зах дээр амьдрал буцлан, хүний цуваа гол мэт урсаж байдаг бөлгөө.

Дэлхийн ер бусын захуудаар бид та бүхнийг аялахыг санал болгож байна. Ингээд эхэлцгээе.

Тайландын Ратчабури хотын “Дамноен Садуак” хэмээх хөвдөг зах
Тайландын нийслэл Бангкокийг “Азийн Венец” гэж үздэг. Мужууд нь ч хоцрогдоогүй. Жишээлвэл,  эрт дээр үеэс өдөр тутмын амьдралдаа завийг өргөнөөр хэрэглэж байсан уламжлалтай Ратчабури хотод усан дээр ер бусын зах байдаг ажээ.





Испани, Барселон, “Бокери” зах
Барселоны хамгийн баян, алдартай зах бол Бокери буюу “Mercat de Sant Josep” зах юм.
 
Анх хотын хананы хажууд зэргэлдээх хот суурингын тариачид наймаа хийдэг байсан тэр газар хүнсний зах бий болсон нь 1237 онд ажээ. Захын байрлал байнга өөрчлөгддөг байж, 1840 онд  л Иосиф хутагтын өдөр(Sant Josep) өнөөгийн худалдааны барилгыг барьж эхэлжээ. Энэхүү зах нь үндсэн үүргээ биелүүлэхээс гадна хотын сонирхолтой түүх дурсгалын газар болдог бөгөөд энд  дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг ажээ.







Энэтхэг. Пушкарын  ногооны худалдагч
Пушкар хот нь түүнчлэн дэлхийд 25 мянга хүртэл нэг бөхт тэмээ авчирдаг хамгийн том мал аж ахуйн захаараа алдартай билээ.



Франц улс. Сен-Реми-де-Прованс дахь оливын зах
Сен-Реми-де-Прованс хот нь энд Нострадамус төрсөн, Ван Гог галзуу өвчнөө эмчилсэн гэдгээрээ алдартай. Мөн энд оливын зах байдаг билээ.



Бухта Халонг, Вьетнам
Дэлхий дээрх гайхамшигтай газруудын нэг Бухта Дракона нь ойролцоогоор 1500 кв.км талбайтай, 3000 аралтай бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон байна. Жуулчид болон  овжин худалдаачдын хувьд  диваажин юм.



Голланд . Алкмар хотын бяслагны зах
Олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн жил бүр зохиогддог”бяслагны худалдаа” нь Алкмар хотноо 3 сард нээгддэг. Энэхүү зах нь олон мэргэжилтэн жуулчдын анхаарлыг татдаг ажээ.







АНУ. Сиэтл. “Пайк Плейс” зах
Пайк Плейс-маркет нь АНУ-ын хамгийн эртний олон нийтийн захуудын нэг бөгөөд Номхон далайн эрэг дээр орших Сиэтл хотод байдаг. Энд  далайн болон хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнүүд, уран дархчуудын бараанууд худалдагддаг. Жуулчдын хувьд элдэв янзын бараанууд нь, мөн түүнчлэн олон гудамжны жүжигчид, алиалагчид, дуучид  тоглодогоороо сонирхолтой байдаг байна. Жилийн турш 10 сая хүн энэ зах дээр очдог ажээ.







Тайланд. Чиангмай дахь шөнийн зах
Энэ зах нь Таиландын хойд зүгт орших Чиангмай хотын олон захуудын нэг бөгөөд оройн долоогоос  шөнө дөл болтол ажилладаг байна. Энэ зах дээрээс Таиландын хойд зүгийн янз бүрийн чамин зүйлүүдийг олох болно.







Египет, Каирын захууд



Марокко, Мараккеш зах



Индонези



Рынок Жан Талон, Монреаль, Канада



Бирма, Мандалай. Өргөст хэмхний худалдаачин



Танзан, Занзибар, шөнийн зах



Афганистан, Кабул, шийгуаны худалдагч



Сири, Дамаск



Египет, Каир, Хан эль бол Африкийн хамгийн том зах юм.



Итали, Болонья



Голланд, Амстердамын цэцэгний зах



Перу, Лима



Болив



Грек, Санторини



Турк, Эдирне



Португал, Мадейра



Марокко, Мекнес


 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()