Ник хүүтэй болжээ

Ник (Николас) Вуйчич (Nicholas James Vujicic) 1982 оны 12 сарын 4-нд Австралид төржээ. Харамсалтай нь тэрээр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд дөрвөн мөчгүй төрсөн аж. Багадаа өөрийн энэ байдалд нэлээд санаа зовдог байсан тэрээр энэ байдалтайгаа эвлэрч, эрүүл хүнээс дутахааргүй амьдрах болсон байна. Ник нь Христийн номлогч бөгөөд залуу үеийнхэнд сургааль хайрласан алдартан болсон юм. 2012 онд Ник гайхалтай бүсгүй Канаэ Мияхаратай гэрлэсэн байна. Никийн шүтэн бишригчид түүний Facebook хуудаснаа сэтгэгдэл үлдээж, баяр хүргэж байсан юм. Харин энэ оны 2 сарын 14-нд Ник хүүтэй болсон хэмээн Facebook хуудсандаа мэдээлсэн аж. Ингээд одоо Ник элэг бүтэн хүү, эхнэр хоёрынхоо хамтаар аз жаргалтай сайхан амьдрах болсон байна.
Ник хүүтэй болжээ
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

2013 оны 2 сарын 22-нд Ник Facebook-тээ хүүтэйгээ хамт авахуулсан зургаа оруулж “Мөрөөдөл биелдэг юм байна. Хүү Кийошигийнхаа хамтаар. Тэр бол бурхнаас бидэнд илгээсэн бэлэг юм. Миний төлөө залбирч байсан та бүхэнд баярлалаа” -гэсэн тайлбар бичсэн байжээ.

Ник номлогч бөгөөд өөрийн номлолоороо дэлхий дахинд алдартай болсон нэгэн билээ. Ник нь Сербийн цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд төрөхдөө л дөрвөн мөчгүй, хоёр хуруутай ганцхан тавхайтай байсан аж. Энэ тавхайныхаа тусламжтайгаар тэр ажлаа хийж, усанд сэлж, нүүр гараа угааж, скэйт унаж сурсан байна. Никийн эцэг эх түүнийг энгийн хүүхдүүдтэй сургуульд өгөхөөр бат шийджээ.

1990 онд Ник өөрийн энэ байдалд урам нь хугарч амиа хорлохыг завдаж байсан ч бүх зовлонг давж туулан, элэг бүтэн сайхан амьдрах болсон юм. 7-р ангидаа ангийн дарга болж сайн үйлсийн аян ихээр зохион байгуулах болжээ. Харин 1999 оноос эхлэн сургуулийнхаа сүмд номлогч хийж эхэлсэн юм. Энэ үедээ “Life without Limbs” хэмээх бүлгэмийг байгуулжээ. 2005 онд “Оны шиллдэг Австрали залуу” болж, 2009 онд “The Butterfly Circus” хэмээх хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар кинонд тоглосон юм. Ник дэхийн 24 гаруй орноор аялал хийж өөрийн номлолыг айлтгаж амьдралын үнэ цэнийг ойлгуулж чаджээ. Үүнээс гадна “Life Without Limits: Inspiration for a Ridiculously Good Life” хэмээх анхны номоо 2010 онд гаргасан байна.

2012 оны 2 сарын 12-нд Ник гэрлэж, Канаэ Мияхаре хэмээх гайхалтай эхнэртэй болжээ.





2013 оны 2 сарын 14-нд Ник, Канаэ нар бяцхан Кийоши Жеймс Вуйчич хэмээх хүүтэй болжээ. Хүүгийн жин нь 3 кг 632 гр бөгөөд өндөр нь 56 см байсан байна. Хүү эрүүл саруул боожиж байна.












Видео.



Түүний тухай илүү ихийг доорх линкээр орж үзээрэй.
~ Дөрвөн мөчгvй залуу хүн төрөлхтөнд итгэл найдвар бэлэглэж байна ~

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()