Бодит амьдрал дээрх “Электрон хүн”

Хүн бүр л тогонд цохиулахаас айж, аль болох цахилгаанаас хол байж болгоомжлохыг хичээдэг. Тиймээс ч үр хүүхдүүддээ цахилгаан гүйдэлтэй зүйлээр тоглож болохгүй хэмээн захиж, анхааруулга өгдөг. Гэтэл Раж Мохан Наир (Raj Mohan Nair) нь цахилгааны эсрэг дархлаатай бөгөөд цахилгаан гүйдлийг тэсч чаддаг аж. Ингээд өөрийн өвөрмөц байдлыг гайхуулж буй Ражагийн талаар сонирхоцгооё.
Бодит амьдрал дээрх “Электрон хүн”

Ража өөрийн өвөрмөц чадвараараа дэлхий даяар алдартай болжээ. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн болон хүмүүс “Электрон хүн” хэмээн нэрлэдэг. Энгийн хүмүүсийн хувьд хэдхэн милийн ампер нь үхэлд хүргэх аюултай байдаг бол Ражагийн хувьд энэ ямар ч нөлөөгүй гэнэ.

Ражагийн гадаад байдалд төдийлөн онцлох зүйл байхгүй ч хийж буй зүйлийг нь харахад л үнэхээр аймшигтай.




Тэрээр тогонд залгаатай хоёр цахилгаан утсыг авч биен дээгүүрээ гүйлгэдэг байна.

Хэрвээ энгийн хүний биед цахилгаан гүйдэлтэй утас хүрвэл арьс нь түлэгдэж, цусны эргэлт зогсож, зүрх зогсох магадлалтай.

“Электрон хүн” цахилгаан гүйдэлтэй утсыг хэлэндээ хүргэж, нөгөөг нь хөл, гар болон толгойндоо хүргэж байсан байна.



Ражагийн энэ чадвараа олж мэдсэн түүх нь бас ихэд хачирхалтай. Ражаг 7 настай байхад түүний ээж нь нас баржээ. Ингээд ээжийгээ алдсан тэрээр гунигт автан амиа хорлохоор шийдсэн байна. Тэрээр трансформаторын өрөөнд орж цахилгаан гүйдэлтэй утсыг гараараа барьж авсан боловч түүнд огтхон ч нөлөөлөөгүй аж. Ийнхүү тэрээр өөрийн чадварыг мэдэж авсан байна.

Үүнээс хойш тэрээр найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст өөрийн өвөрмөц байдлыг харуулах болжээ. Даниэль Браунинг Смит хэмээх залуу Ражагийн энэ чадварыг хэмжиж үзэхээр шийдсэн бөгөөд түүний бие энгийн хүний тэсж чадахаас 10 дахин их хүчдэлийг тэсэж чаддаг болохыг нотолсон байна.

Хэдийгээр тогонд залгасан үед Ражгийн нүд нь бүүдийдэг ч түүний бие цахилгаан зуух залгахад хангалттай хэмжээний хүчдэлийг хүлээж авч чаддаг.



Видео.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()