Эверестийн оргилд анх гарсан хоёр зоригтон

Одоогоос яг 60 жилийн өмнө буюу 1953 оны 5-р сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари (Edmund Hillary), балбын хөтөч Дэнзэн Норов (Tenzing Norgay) нар Дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргил өөд хүн төрлөхтний анхны авиралтыг хийсэн билээ. Тэр үеэс хойш мянга мянган хүн Эверестийг “эзэмшихийг” оролдсон ч ихэнхи нь амжилтгүй болжээ. Дэлхийн дээвэр болсон Эверестийн өндөр 8,848 метр юм.
Эверестийн оргилд анх гарсан хоёр зоригтон
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Эверестийн оргилд анх гарсан уулчин Хиллари, хөтөч-уулчин Норов нар оргил дээр дөнгөж 15 минут байсан бөгөөд Норов цасанд чихэр булж, харин Хиллари британы экспедицийн удирдагч хурандаа Жон Хантын түүнд өгсөн загалмайг байрлуулсан байна.

1. Дэнзэн Норов (зүүн талаас), Эдмунд Хиллари нар Эверест рүү хийж буй түүхэн авиралтынхаа үеэр. 1953 он.



2. Эдмунд Хиллари уулчин нөхдийн хамт Эверест рүү авирч яваа нь. 1953 он.



3. Дэнзэн Норов Эверестийн орой дээр зогсож байгаа нь. 1953 оны 5 сарын 29. Тэрээр өөрийн хамтрагч Эдмунд Хилларийн хамт дэлхий дээрх хамгийн өндөр цэгт хүрсэн анхны хүмүүс болжээ.



4. Эверестэд авирсаны дараа хурандаа Жон Хант, Дэнзэн Норов, Эдмунд Хиллари нар Англидаа эргэж ирж байнаа нь.



5. Эдмунд Хиллар, хөтөч Дэнзэн Норов нар Эверестийн оройд гарчихаад баярлан инээцгээж байна. 2008 оны 1 сарын 11-нд нас барсан Хилларийн балба найзууд нь түүнийг агуу их өглөгийн эзэн гэж үздэг бөгөөд  уулчинг дурсан сүмд тусгай залбирал үйлдэн, ном уншин, зул асаадаг байна. Хиллари Эверестэд авирсаны дараа амьдралынхаа ихэнхи хэсгийг Балба дахь газарчдын нийгэмлэгт туслах, тэдэнд зориулан эмнэлэг, сургууль барих ажилд зориулсан байна.



6. Балба, Катманду, 2013 оны 5 сарын 29. Эверестэд амжилттай авирсаны 60 жилийн ойн баярын үеэр Эдмунд Хиллари, Дэнзэн Норов нарын хөшөөны дэргэд зогсож буй сэтгүүлчид.



7. 1953 онд Эверестэд авирсан багийн гишүүн хөтөч Канча, шинэ зеландын уулчин Эдмунд Хилларийн ач охин Амелия Роуз Хиллари (баруун талаас хоёр дахь нь) нар Эверестэд авирсан өдрийн Очир эрдэнийн ойн баярт оролцож байгаа нь. Катманду, 2013.5.29



8. Эверест уул болон Нупцзе оргил. 2003.5.15



9. Эверест (төвд нь) болон Балбын Тенгбоче тосгоны ойролцоох Лхоцзе (баруун талд) оргил. 2003 оны 5 сарын 14.  Энэтхэгийн арми, Балбын хатан хааны арми, балбын газарчидаас бүрдсэн 12 хүнтэй баг "Лхоцзе" оргилд амжилттай гарч, маш хэцүү оргилд хамгийн олон уулчид авирсан гэдгээрээ рекорд тогтоосон байна.



10. Эверестийн лагерь дахь залбирал үйлдэх ёслол. Энэхүү ёслолын үед экспедицэд оролцогчид болон тэдний багаж төхөөрөмжийн адисладаг ажээ. 2003.4.7.



11. Британы зурагчин-уулчин Жонатан Гриффит Эверест рүү авирч байгаа нь. 2013 оны 4 сарын 27



12. Эверест уул нь Катмандугаас зүүн хойшоо барагцаалвал 140 км зайд байдаг. Балбын засгийн газар  жил болгон тухайн оронд ирж буй гадаадын жуулчдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байгаагаа мэдэгдсэн байна. 2011 оны 1 сарын 14.



13. Эверест ууланд 5943 метрийн өндөрт ангал дээгүүр гүүр тавин явж буй экстрем уулчин. 1999 оны 5 сарын 13. Непал.



14. Уулчид Эверест рүү Кхумбу мөсөн уул дундуур явж байна. 2003 оны 5 сарын 18.



15. Эверестийн оргил руу явах замд гарах эхний саад бол Кхумбу мөсөн уул ажээ. 2003 оны 5 сарын 17.



16. Орон орны уулчид Эверестэд авирсаны дараа бууж явна. 2013 оны 5 сарын 22. Цаг агаар тааламжтай байдаг учир 5 сар Эверестэд авирахад хамгийн тохиромжтай сар байдаг байна. Урьд нь энэ сард л япон уулчин Юичиро Миура Эверестэд авирсан хамгийн ахмад, Раха Мохаррак Эверестэд Саудын Арабаас авирсан анхны эмэгтэй болсон билээ.



17. 5486 метрийн өндөрт байх том майханан хот-Эверестийн бааз лагерь. 2003 оны 5 сарын 15. Мянга орчим уулчид энэ сард дэлхийн хамгийн өндөр ууланд анх амжилттай авирсаны 50 жилийг тэмдэглэхийн тулд Эверест рүү авирахаар төлөвлөсөн байна.



18. Балбын хөтөчүүд Кхумбу мөсөн уул өөд өгсөж байгаа нь. 2013 оны 5 сарын 16.



19. Дэлхийн хамгийн өндөр оргил жаргаж буй нарны гэрэлд алтран харагдана. 1983 оны 11 сарын 15.



20.  80 настай японы мэргэжлийн цаначин, уулчин Юичиро Миура Эверестэд авирах замдаа. 2013 оны 5 сарын 16.

5 сарын сүүлээр тэрээр Эверестийн оргилд гарсан дэлхий дээрх хамгийн өндөр настай хүн болсон байна. Миура 3 дахь удаагаа авирч байгаа ажээ. “Уулнаас буух үед тун хэцүү, үхэлд тун ойр байлаа”- хэмээн ярьсан байна.



21. Эверестийг эрхшээлдээ оруулсан хамгийн ахмад японы уулчин Юичиро Миура алдарт уулын оргилд  орон нутгийн цагаар өглөөний 9:00-д гарчээ. Миура урьд нь Эверестэд 70, 75 насандаа авирч байсан байна.



22. Японы уулчин Юичиро Миура Эверестэд авирсаны дараа Катмандугийн онгоцны буудал дээр ирж байгаа нь. Миура 4 удаа зүрхний мэс засал хийлгэсэн байна. Түүнээс өмнө 2008 онд оргилд авирсан Непалийн оршин суугч 76 настай Мин Бахадур Шерхан хамгийн ахмад уулчин байсан ажээ.



23. Эверестийн хормойд орших майхныхаа ойролцоо зогсож буй хоёр уулчин. Түвд. 2011 оны 10 сарын 13. Түвд нь өргөн уудам хуурай тал газартай, агуу сүрлэг уул нуруудтай билээ. Ихэнхи нүүдэлчид энд өндөрлөг газарт амьдардаг байна. Шашин бол түвдүүдийн амьдралын салшгүй нэгэн хэсэг бөгөөд тэдний ихэнхи нь орон нутгийн сүм хийд ариун газруудад очихын тулд хэдэн зуун километр газар мөргөл хийж явдаг байна.



24. Уулчид уулын цастай бэл өөд өгсөж явна. 2005 оны 5 сарын 19.



25. Уулчид Эверест уулын оргил руу авирч байгаа нь, 2013 оны 5 сарын 18.



26. Дэлхий дээр хамгийн өндөр оргил болох 8848 метрийн өндөртэй Эверест уул (балбаар Сагарматха) 2007 оны 4 сарын 22.  Доох нь 6812 метр өндөр Ама-Даблам уул байдаг.



27. Уулчид Эверестийн орой руу авирах замдаа. Кхумбу балбын муж. 2013 оны 5 сарын 18.



28. Уулчид Эверестээс бууж яваа нь. 2009 оны 5 сарын 19. Балбын мэргэжлийн уулчдын баг Эверестийг цэвэрлэх зорилгоор амь дүйсэн авиралт хийхээр төлөвлөж байна. Олон жилийн эдгээр авиралтууд дэлхийн хамгийн өндөр уулыг бохирдуулж, гадаад төрхөнд нөлөөлсөн нь илэрхий.  Эверестэд 7 удаа авирсан хөтөч
Намгьял: ”Эверест гоо сайхнаа алдаж байна. Одоо уулын оргил хүчил төрөгчийн баллон, хуучин дарцагнууд, олс татлаг, майхнуудаар дүүрсэн. Наад зах нь гэхэд л хоёр үхдэл хэдэн жилийн турш л хэвтэж байгаа”- хэмээн ярьжээ.



29. Эверестийн бааз дахь майхнууд харуй бүрийд, 2003 оны 5 сарын 22.



30. Уулчид Эверестийн оргил руу явах замдаа "Шаг Хиллари" (Эверестэд анх гарсан Хилларигийн дурсгалыг хүндэтгэж ийнхүү нэрлэжээ) хадны нуруу өөд авирч байгаа нь.



31. Эверестийн орой дээр энэтхэгийн далбааг барьж буй 26 настай Синха нь хоёр жилийн өмнө хөлгүй болсон ажээ. Тэрээр Эверестэд авирсан анхны хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй болсон байна. 2013 оны 5 сарын 21.



32. 13 настай Жордан Ромеро (баруун талаас ) Эверестийн оройд гарсан хамгийн залуу уулчин болжээ. 2010 оны 5 сарын 22. Тэрээр аав, хойд эх, гурван хөтөчөөс бүрдсэн багийн хамт хятадын талаас уул руу авиралтаа хийжээ.



33. Хоёр японы уулчин Эверестийн орой дээр амарч байгаа нь. 2013.5.20



34. Непалийн хөтөч Апа Эверестийн орой дээр зогсож байгаа нь. Тэр уулын оргил руу 20 дахь удаагаа өгсөж, өөрийн хувийн болон дэлхийн рекордыг эвджээ. Тэрээр энэ авиралтаа хүрээлэн байгаа орчныг хамгаалахад зориулсан байна. 2010 оны 5 сарын 22.



35. Саяхан буюу 5 сарын 29-нд Балба улс Эверестэд анх авирсаны 60 жилийн ойг тэмдэглэжээ. Эверестэд гарсан энэ амжилт нь олон уулчдын дэлхийн хамгийн өндөр ууланд авирахын өмнөх айдсаа дарахад ихэд нөлөө болжээ.



36. Баазын лагераас Эверестийн харагдах байдал. 2003 оны 5 сарын 26



37.  Эверестийн орой дээрх түвдийн залбиралын дарцагнууд, 2013 оны 5 сарын 18. Эдмунд Хиллари, Дэнзэн Норов нарын мөрөөр замнасан уулчдыг хүндэтгэн Балба 5 сарын 29-нд Эверестэд авирсаны 60 жилийн ойг тэмдэглэсэн байна.



13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()