Алдаа гаргаж хамрыг нь огтолжээ

2013-06-10, 23:41
19,048
Орчин үед гоо сайхандаа бүсгүйчүүд төдийгүй эрчүүд ч хүртэл ихээхэн анхаарах болсон. Тиймээс зарим эрчүүд мөн л өөрийн биеийн таалагдахгүй байгаа хэсгийг гоо сайхны мэс заслын тусламжтайгаар засах болсон. Оклахама мужийн Вишал Тхаккар (Vishal Thakkar) хэмээх залуу хамарны мэс засалд орсон байна. Харин анхаарал болгоомжгүй эмч хамрыг нь засахын оронд түүний хамрыг нь огтолчихсон аж. Үүнээс харахад гоо сайхны мэс засал бүхэн амжилттай болдоггүйн баталгаа энэ болов уу.
Алдаа гаргаж хамрыг нь огтолжээ
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Мэс засал хийлгэсэн залуугийн хэлж байгаагаар тэрээр 2006 онд хайртай хүнээсээ салж, маш их сэтгэл санаагаар унасан байна. Салалтын хэсэг хугацааны дараа түүний сэтгэл санаа тайвширч Вишал амьдралаа бүтнээр нь өөрчлөхөөр шийдэж гоо сайхны мэс засалчинд хандсан аж.

Алдаа гаргасан гоо сайхны мэс заслын эмч Анжело Кузалина.



Бүх зүйлийг шинээр эхлэхийг хүссэн Вишал юуны түрүүнд гадаад байдлаа өөрчлөхөөр шийдсэн бөгөөд энэ өөрчлөлт түүний хувьд зовлон авчирна гэж төсөөлөөгүй болов уу.

“Би American Board of Cosmetic Surgery хэмээх томоохон эмнэлгийн мэс засалчид хандсан юм. Учир нь тухайн үед би хамраа өөрчлөхийг үнэхээр их хүсэж байсан” -гэж Вишал хэлжээ.



Харин мэс засалч эмч хэлэхдээ хамарны мэс засал ямар ч хүндрэл үзүүлэхгүй гэжээ. Гэтэл анхны хагалгааны дараа л Вишалд амьсгалахад хэцүү болсон байна.

Би жилийн дотор найман удаа тухайн эмчид хандсан. Тэдний хийсэн хагалгаа үр дүн муутай байсан бөгөөд тэд миний чихнээс мөгөөрс авч алдаагаа засах боломжтой гэжээ.



Харин маш их өвчин мэдэрч сэрсэн Вишал анхандаа юу болоод байгааг ч ойлгосонгүй. Сэрээд толинд хартал эмч нар түүний хамрыг нь огтолчихсон байсан байна.

“Би эмчээс юу болсон талаар асуухад: Чиний хамрыг тайрах шийдвэрийг би өөрөө мэдээд шийдчихсэн” гэсэн юм. Учир нь миний хамар халдвартай болсон гэнэ. Тиймээс намайг ухаангүй байх үед ийнхүү тайрчихсан гэнэ.

Харин мэс засалч өөрийн бурууг хүлээхээс татгалзаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн ажилчдаас зугатаж байгаа аж.

Хэдэн сарын өмнөөс Вишал эмчтэй шүүхдэж эхэлсэн бөгөөд өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд хамгийн шилдэг өмгөөлөгчийг хөлсөлсөн байна.

Хагалгааны өмнө.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()