Сурталчилгаа (15)
Хаах

Нялх хүүхдүүдийн амьд гарсан түүхүүд

2013-06-11, 20:38
29,867
Энэхүү мэдээллийн гол баатар нь бидний амьдралд аз жаргал бэлэглэн ирдэг бяцхан үрсийн талаар юм. Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн аз жаргалтай байж чаддаггүй. Харин эдгээр бяцхан үрс төрмөгцөө л амьдрахын тулд тэмцэж, бяцхан биендээ байж боломгүй их тэсвэр тэвчээр, зориг зүрхийг гаргаснаар өнөөдөр өсөн торниж байгаа аж. Ингээд тэвчээртэй, азтай, зоригтой бяцхан хүүхдүүдийн талаар сонирхоцгооё.
Нялх хүүхдүүдийн амьд гарсан түүхүүд

1. Энэ явдал Хятад улсад болжээ
5 сарын 25-нд нэгэн эмэгтэй бохирын шугамнаас хүүхдийн уйлах чимээ сонсжээ. Энэхүү үйл явдлын талаар мэдээллийг Хятад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүргэсэн аж. Хөөрхий хүү 10 сантиметрийн диаметртэй хоолойнд гацсан байсан бөгөөд хүүг гаргаж авахын тулд хоолойг хөрөөдөх хэрэг гарсан байна. Тэр эхэсэндээ байсан бөгөөд 2,8 кг жинтэй байжээ. Азаар бяцхан хүү хүнд гэмтэл аваагүй байна.



Одоогийн байдлаар аварсан хүүг инкубаторт байлгаж байгаа бөгөөд Хятадын иргэд өдөр бүр бяцхан хүүд хувцас, сүү гэх мэт хүүхдэд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг авчирч байгаа гэнэ. Үүнээс гадна хүүг өргөж авах хүсэлтэй иргэд ч бий аж.



2. Бүрэлдээд 21 долоо хоног, 6 өдрийн дараа төрсөн хүүхэд
Амилия бүрэлдээд 21 долоо хоног, 6 өдрийн дараа төрсөн бөгөөд амьд гарч чадсан хамгийн бяцхан хүүхэд болжээ. Түүний энэ жижигхэн хөлийг харахад л хүүхдийн хэмжээ тодорхой болж байгаа бөгөөд тэрээр 284 грамм, 25 см төрсөн байна. Харин арьс нь маш зөөлхөн байсан аж.



Охины ээж эмч нараас охины амийг авраач хэмээн маш ихээр гуйсан учир эмч нар охины амийг аврах алхмыг хийгээд үзэхээр шийдсэн байна.



3. Нас барсан хэмээн тогтоосон хүүхэд 12 цагийн дараа моргонд уйлжээ
Лус Милагрос Верон нь аймшигтай түүхтэй 1 настай бяцхан охин юм. Тэрээр хугацаанаасаа 3 сарын өмнө төрсөн бөгөөд ямар ч амьд хүүхдийн шинжгүй байжээ. Эмч нар түүнийг нас барсан хэмээн үзэж, морг руу шилжүүлжээ. Ингээд эцэг эх хоёр нь эцсийн удаа охиноо хармаар байна хэмээн хүссэн нь охиныг амьд гарахад нөлөөлсөн аж. 12 цагийн турш моргонд байсан охин гэнэтхэн уйлж, хөдөлж эхэлсэн байна. Үүнээс хойш Луис маш хурдан өсөж байгаа бөгөөд үнэхээр эцэг эхдээ аз жаргал бэлэглэх гэж энэ хорвоод төрсөн бололтой.





4. Газар доор 24 цагийг өнгөрүүлсэн бяцхан хүүхэд
Энэ явдал 2006 онд болжээ. Цагдаагийнхан оршуулсан хүүхдийг Бразилийн нэгэн хотоос олсон байна. Хүүхдийг олох үед тэрээр амьд байсан бөгөөд эхэснээсээ ч гараагүй байжээ.



Анхандаа хүүхдийг хараад нас барсан байна гэж бодож байсан ч аманд орсон шороог гаргаснаар хүүхэд уйлж эхэлсэн байна.



Хүүхдийн эхийг нь цагдаагийнхан олж чадсан бөгөөд 40 настай 4 хүүхэдтэй Феррейра Гуимаррес гэх эмэгтэй байжээ.



5. Төрөнгүүтээ төмөр зам дээр унажээ
Энэ явдлыг үнэхээр азтай тохиолдол гэх нь зөв болов уу. Дөнгөж төрсөн бяцхан охин галт тэрэгний нойлын нүхээр доош унаж, амьд гарсан байна. Жирэмсэн эмэгтэй болох Ринку Деби Рей 4 настай хүү болон нөхрийнхөө хамтаар Энэтхэгийн Бихар руу галт тэргээр явж байсан бөгөөд тэнд очиж хүүхдээ төрүүлэх төлөвлөгөөтэй байжээ.

Галт тэргэнд түүний гэдэс нь өвдөж тэрээр нойл орсон бөгөөд энэ үед хүүхэд төрсөн байна. Эх нь сандарч нөхөртөө хэлсэн бөгөөд нөхөр нь галт тэргийг зогсоож, төмөр зам дээрээс хүүхдээ олжээ. Азаар охин хүнд гэмтэл аваагүй байна.



6. Найман давхраас унаж амьд үлдсэн хүүхэд
Хөөрхий хүүхдийг эх нь төрөнгүүтээ найман давхраас шидсэн байна. Тэрээр хүүхдээ хогийн бункер руу шидсэн бөгөөд бункер дотор байсан хог нь зөөлхөн байсан тулдаа л амьд үлдэж чадсан болов уу. Хэрвээ хүүхдийн дээрээс хог хаясан бол юу болохыг төсөөлөхөд ч аймар. Харин азаар талбай цэвэрлэгч хүүхдийн уйлах чимээ сонссоноор цагдаа дуудсан байна. Ингээд хүүхдийг Бруклины эмнэлэгт хүргэж, хүүхэд азаар амьд гарч чаджээ.



7. Цээж рүүгээ буудуулсан хүүхэд гурван хоног хоол, усгүй байжээ
Аргентины нэгэн гэр бүлийн хосууд дэлхийн дулаарлаас болоод хүн төрөлхтөн маш хүнд хэцүү үхлээр нас барах болно гэдэгт итгэлтэй байдаг аж. Тиймээс хамгийн зөв арга нь амиа хорлох гэж үзсэн бөгөөд 2 настай хүүхдийнхээ нуруу руу, 7 сартай охиныхоо цээж рүү буудаж эцэст нь өөрсдийнхөө амийг хорлосон байна.

Ингээд гурав хоногийн дараа хөршүүд нь эвгүй үнэр гарлаа хэмээн цагдаад мэдэгдсэн аж. Цагдаа нар ирж 3 хүний цогцсыг олсон бөгөөд харин 7 сартай охины хувьд амьд үлдэж чаджээ. Ийнхүү эмнэлэгт очоод охины бие хурдан хугацаанд эдгэсэн байна.



20
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()