Гоо сайхны мэс заслын давалгаанд дарагдсан Солонгос улс

Технологи улам төгөлдөржин хөгжиж байгаатай зэрэгцээд, гоо сайхны мэс засал улам хямд төсөр, илүү аюулгүй, илүү үр нөлөөтэй, Дэлхий дахинд илүү алдартай болж байна. Гэхдээ хаана ч Өмнөд Солонгос шиг хүн бүрийн хийх ёстой зүйл шахам болтлоо дэлгэрээгүй билээ. 2009 оны судалгаагаар Сеулийн таван эмэгтэй бүрийн нэг нь ийм хагалгаанд орсон тоо гарсан байна. Ихэнхи Солонгос бүсгүйчүүд цайвар арьс, жижигхэн хамар, том нүд, V хэлбэрийн эрүүтэй байхыг хүсдэг. Ингээд бүгдээрээ Солонгосын гоо сайхны мэс заслын хаанчлалын тухай баримтат мэдээллийг хүлээн авцгаая.

Гоо сайхны мэс заслын давалгаанд дарагдсан Солонгос улс
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа
 
Солонгосчууд өөрсдийнхөөрөө тодорхойлсон төгс төгөлдөрт хүрэхийн тулд бусад орны хүмүүстэй харьцуулахад хавьгүй ойр ойрхон гоо сайхны хагалгаанд ордог. Тэндэхийн таван эмэгтэйн нэг нь гоо сайхны мэс заслын орон дээр хэвтдэг байна.


 
Miss Korea 2012 титмийн эзэн хүртэл гоо сайхны мэс засалд орсон гэдгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрчээ. Ингэж хэлснийх нь дараа олон хүн түүнийг гоо сайхны тэмцээнд түрүүлэх ёсгүй байсан гэж шүүмжлэхэд тэрээр хариуд нь: “Гэхдээ би өөрийгөө сайхан төрсөн гэж хэлээгүй шүү дээ.”-хэмээн өөрийгөө хамгаалсныхаа ачаар титмээ хадгалж үлджээ.




 
Гоо сайхны мэс засал Өмнөд Солонгосчуудын хувьд зүгээр л энгийн сэдэв болжээ. Хүмүүс бие биенээсээ хаана ийм жижигхэн хамар хийлгэсэн талаар нь асуух бол бүдүүлэг явдал биш, жирийн л асуулт аж. Зүгээр л үнэтэй цүнхээ аль дэлгүүрээс авсан юм бэ гэдэгтэй л ижилхэн асуулт.



Охид бүсгүйчүүд нь өөрсдийнхөө юу юунд хагалгаа хийлгэснээ ичиж зоволгүй хэлнэ.



Мэс засалчдад ханддаг хүмүүсийн хамгийн адилхан болохыг хүсдэг хүн нь загвар өмсөгч, жүжигчин Ким Тай-Хе.


 
Солонгосын хамгийн алдртай шоунуудын нэг бол “Let me in” юм. Үүнд оролцсон хүмүүс нэвтрүүлгийн хамт олны ачаар гоо сайхны хагалгаанд орохоосоо өмнө “царай муутай” байхдаа хүмүүст ямар их дооглуулдаг байсан талаараа ярьдаг байна.



Ихэвчлэн давхраа хийлгэж, хамараа янзлуулдаг. Энэ хоёрыг зүгээр л “суурь”, “жирийн” гэхчлэн нэрлэдэг.



Солонгосчууд Барууны гоо сайхны стандартад нийцэхийг хичээдэг боловч үүнийгээ хүлээн зөвшөөрөх дургүй байдаг ажээ.


 
Ахлах болон дунд сургуулийн охид хүртэл мэс заслын орон дээр хэвтэх нь тийм ч ховор үзэгдэл биш. Үнэн хэрэгтээ Солонгосчуудын хувьд хагалгаанд эрт орох тусмаа ирээдүйд төрөлхийн үзэсгэлэнтэй юм шиг харагдах магадлал өндөр гэж үздэг байна. Жишээлбэл эдгээр охидыг таван жилийн дараа харвал хэн ч танихгүй байх магадлал өндөр. Хэрэв тэд гоо сайхны мэс засалд орвол шүү дээ.


 
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ гоо сайхны хагалгаанд орох хүслийг дэмждэг. Нэгэн солонгос эмэгтэй: “Эргэн тойрны бүх хүмүүс нь нүдэн дээр нь улам үзэсгэлэн төгөлдөр болж байхад ямар эцэг эх өөрийн хүүхдээ “нугасны муухай дэгдээхий” хэвээр байлгахыг хүсэх билээ дээ.”- гэж хэлсэн юм. Гоо сайхны мэс засалд орох эрх нь Солонгос өсвөр насны хүүхдийн хувьд төгсөлтийн баярын хамгийн сайхан бэлэгний нэг байж болдог.


 
Мисс Кореа 2013 тэмцээний дийлэнхи оролцогчид яг л ихрүүд шиг харагдаж байсан талаар хэвлэл мэдээллээр хошигносон нь олонтой. Тэдний зарим нь гоо сайхны хагалгаагүйгээр сайхан болоогүй нь илт.


 
Сүүлийн үед нэлээн дэлгэрээд байгаа хамгийн аюултай ажилбар бол дээд болон доод эрүүний “засвар” юм. Энэхүү “хоёр эрүүн хагалгаа”-г урьд нь ноцтой гажиг хэлбэрүүдийг засахад хийгддэг байсан бол өдгөө жирийн төрхтэй хүмүүс улам илүү сайхан болохын тулд хийлгэдэг болжээ.


 
Мэдээж гоо сайхны мэс ажилбар эрсдэлтэй үргэлж хамт. Нүүрний зарим хэсгүүд мэдээгүй болохоос өгсүүлээд, бүүр булчин нь ажиллагаагүй ч болж мэднэ. Гэвч энэхүү эрсдлийг зүгээр л гялалзсан сайхан харагдахын тулд өгөх золиос төдий тооцдог эмэгтэйчүүд дэндүү олон.


 
Солонгосчууд бүгд эмэгтэй хүний амжилтыг гадаад төрхтэй нь холбоотой гэж үздэг. Сайхан бүсгүй сайн ханьтай учирч, хүссэн ажлаа хийж, эргэн тойрныхонтойгоо илүү сайхан харилцаатай байх боломж өндөртэй гэлцдэг байна.


 
Эрчүүдэд ч гэсэн энэ хамааралтай. Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүд сурталчилгаандаа эрчүүдийн ажил хэрэг болон хувийн амьдралын амжилт нь гадааг төрхтэй холбоотой хэмээн хэлцгээдэг байна. Солонгост зөвхөн эрчүүдэд гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүд ч бий.


 
Солонгос орон гоо сайхны мэс заслаараа нэгэнт алдаршжээ. Эмч нар нь ч маш сайн туршлагажиж, хамгийн сүүлийн үеийн гэсэн болгоныг эзэмшжээ. Тэрчлэн бусад төрлийн эмч нарыг гоо сайхны мэс засалч болохыг зөвшөөрдөг хууль ч хүртэл байдаг аж.



Гоо сайхны мэс засалчийн ажил маш ашигтай гэдэг нь Сеулийн хамгийн сайхан хэсэг дэхь хамгийн чинээлэг хүмүүсийн амьдардаг газарт өндөр төлбөртэй байранд байрлах эмнэлгүүдээс харагдана.



Метроны буудал бүр дээр гоо сайхны мэс засал хийдэг газруудын сурталчилгаа үй олноороо үзэгдэнэ.


 
Гоо сайхны мэс заслын зах зээл хурдацтай өсч байгаа төдийгүй өдөр ирэх бүр улам боломжийн үнэтэй болж байна. АНУ-д 10 000 доллараар хийгддэг хагалгааг Солонгост 2000-3000 долларт хийлгэх боломжтой.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()