Амьдралыг хялбар болгох аргууд №1

2013-06-16, 04:02
34,072
Амьдралд өдөр бүр тохиолддог жижиг сажиг ахуйн хүндрэлүүдийг санаанд оромгүй хялбараар шийдэх хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Материаллаг амьдралд магадгүй танаас арай хэдэн оймс илүү илээсэн хүмүүс, арай сайн туршлагатай хүнээр заалгасан хүмүүсээс танд хүрэх энэхүү зөвлөгөөнүүдийн зарим нь шинэ биш байж болох ч зарим нь их тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Заавал амьдралааараа туулж, яаж хийхээ мэдэхгүй цаг алдаж байхаар сураад, ойлгосон хүмүүсээс туршлага судалвал дээр байдаг шүү дээ. Ингээд бүгдээрээ сонирхолтой, хэрэгтэй зөвлөмжүүдтэй танилцацгаая.
Амьдралыг хялбар болгох аргууд №1

Гэрийнхээ, эсвэл байгаа газрынхаа хаягийг хэн нэгэнд зааж өгөх шаардлага гарвал тайлбарлаж хэлэхдээ байгаа газрынхаа зургийг хавсаргачихаж байгаарай. Юм хөгжсөн орчин үед үүн шиг амархан зүйл гэж үгүй шүү дээ. Зочид тань газрын зураг харалгүйгээр танай гэрийг өөрсдөө амархан оччихно.



Шилэн савтай кетчупыг амархан гаргахын тулд амруу нь саваа юмуу савх хийгээд, гаргаж ирээрэй.



Шилэн эд зүйлс дээр гарсан зураасыг арилгахын тулд шүдний оотой алчуураар зүлгээрэй.



Үсэнд наалдсан бохийг вазелин юмуу, наран цэцгийн тосоор тосолвол амархан авхагддаг.



Лааны суурин дээр урсаж наалдсан лааны тосыг арилгахын тулд хөргөгчний хөлдөөгчинд 20 орчим минут байлгаад, гаргаарай. Дараа нь хөлдсөн лааны тос амархан ховхроно.



Утасны үзүүрийг үсний лакаар шүршвэл сүвлэхэд амархан болдог.



Зөгийн барлыг халбага юмуу аягаар хэмжиж хийх шаардлагатай болвол хэмжих зүйлээ есийн тосоор тосолвол зөгийн бал гадаргуй дээр нь наалддаггүй.



Цонхоо угаахдаа дотор талыг нь босоогоор, гадна талыг нь хэвтээгээр угаагаарай. Учир нь угаасны дараа загалтсан хэсэг харагдвал аль тал нь загалтсаныг амархан мэдэхэд энэ арга тустай.



Арьсан гутал дээр тогтсон цагаан толбо (ихэвчлэн давснаас болж тогтдог)-ыг арилгахын тулд нэг цайны халбага уксусыг нэг стакан усанд уусгаж арчаарай.



Угаалгын өрөөний толийг цанатуулахгүйн тулд сахлын хөөс түрхээд, нойтон алчуураар арчина.



Пүүзний эвгүй үнэрийг дарахын тулд дотор нь сода хийж хонуулаарай.



Салж өгдөггүй наалдсан шошгыг хуулахын тулд халуун сэнсээр үлгээгээрэй.



Давхарлаж тавьсан аяга юмуу стакан хоорондоо наалдчихаад, салахгүй байвал дээд талынх дээр нь хүйтэн ус хийж нэг минут болгоно. Дараа нь халуун ус хийгээд ахин нэг минут болгоно. Үүний дараа дуулгавартай гэгч нь салж өгнө дөө.



Гацсан цахилгааны шүднүүдийг харандааны үзүүрээр арчаарай. Энэ үед харандааны бал нь гацсан арааг тослох тос шиг үйлчилгээ үзүүлнэ.



Апельсин юмуу лимоны шүүсийг гаргахаасаа өмнө ширээн дээгүүр өнхрүүлбэл их шүүс гарна.



Зэвэрдэггүй төмөр агуулсан зүйл (халбага байж болно) дээр гараа арчвал сонгино хэрчсэний дараа үнэр нь амархан арилна.



Цагаан виног хүйтнээр нь уухыг хүсвэл усан үзэм хөлдөөгөөд, мөсний оронд дотор нь хийж хэрэглээрэй.



Өндөгний цагаан, шар хоёрыг ялгах үнэхээр амархан. Өндөгөө таваг дээр хагална. Дараа нь ундаа, усны хоосон хуванцар савыг бага зэрэг базаж, хийг нь гаргаад, өндөгний шарын дээр амыг нь аваадаа, базсан гараа тавина. Энэ үед өндөгний шар өөрөө “под” хийгээд савруу орно.



Лаазалсан ундааны дээр соруулыг унагалгүй тогтоохын тулд онгойлгодог хэсгийг нь буцааж дарж байгаад нүрхүү нь соруулаа хийгээрэй.



Байцааны голыг хутгаар гаргах гэж зовохын оронд голыг нь хутгаар зоож, цохиж өгөөрэй. Ингэсний дараа гол нь амархан гарна.



Будааг уутнаас гадуур асгахгүйгээр гаргах их хэцүү байдаг. Энэ ажлыг амарчлахын тулд ус, ундааны хуванцар савны амыг тайрч аваад будааны уутны аманд углаж, давуулан эргүүлнэ. Хэрэв будаа уутандаа үлдсэн бол хадгалахад амар байлгахын тулд савныхаа амыг таглаагаар нь эгүүлээд таглачихаж болно.



CD-ний савыг бургер юмуу хачиртай талхны сав болгон ашиглаж болдог.



Шарвингийн шингэн зуурмагийг кетчупны хоосон саванд хийж, хайрахдаа шахаж гоожуулвал хамаагүй хялбар байх болно. Кетчупны савыг мөн торны кекс тавихад хэрэглэж болдог.



7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()