Нацистын байгаа газрыг олжээ

Сэтгүүлчид судалгаа, эрэл хайгуул хийж Дэлхийн 2-р дайны үеийн гэмт хэрэгтэн, байлдагчийн оршиж буй газрыг олж илрүүлсэн байна. Тэрээр Миннесота мужид 60 жилийн туршид амьдарч байгаа бөгөөд одоо 94 настайгаа золгоод байгаа гэнэ. “Галичина” байлдааны багийн ахлагч 94 настай Майкл Каркоц өмнө нь Украин болон Польшийн тосгоныг оршин суугчидтай нь хамт шатааж байсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үед Зүүн фронтын шийтгэлийн үйл ажиллагааг хариуцдаг байсан байна. Ийнхүү тэрээр 1949 оноос АНУ-д амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн дайн байлдааны үйл ажиллагаанд оролцож байгаагүй хэмээн Миннесота мужид оршин суухаар үлдсэн аж.
Нацистын байгаа газрыг олжээ

Майкл Каркоцын байр
Сэтгүүлчдийн мэдээлснээр тэрээр цагаачдын албаныханд өөрийн өнгөрсөн амьдралын талаар хуурамч мэдээллийг өгснөөр ийнхүү АНУ-д амьдрах эрхтэй болсон гэнэ.



1944 он. Дайны үеийн гэрэл зураг.
Дайны үеэр Каркоц Украины “Галичина” хэмээх бүлгийн удирдагч байсан бөгөөд дайны зүүн бүст байцаан шийтгэх үйл ажиллагааг явуулдаг байжээ. Тэдний гол үүрэг нь партизануудыг олж илрүүлэн, дарах явдал байсан юм.



Майкл Каркоц
Үүнтэй холбогдолтой ямар нэгэн хариултыг Майкл болон АНУ-ын удирдлагууд өгөхгүй байгаа аж. Хэрвээ Майклын буруу нотлогдох юм бол түүнийг Польш, Герман эсвэл Украин руу шилжүүлэх юм байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()