Амьдралын өртөг хамгийн багатай 25 хот

Олон хүмүүс амьдрах газар, орчноо сонгохдоо олон талаас нь шинжиж, дүгнэдэг билээ. Хотын эрх баригчдын бодлого, үзэмж, уур амьсгал, хүмүүс гээд л... Тэр тусмаа амьдралын өртөг өндөр биш байх нь тохилог, үзэмжтэй гэдгийн дараа орох том үзүүлэлт билээ. Тэгвэл одоо бүгдээрээ хамгийн өртөг багатай Дэлхийн хотуудтай танилцацгаая.
Амьдралын өртөг хамгийн багатай 25 хот
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

25. Украйны Киев
Киев хот бол Дорнод Европын аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёлын чухал төвүүдийн нэг билээ. Тиймээс ч уг хотын эдийн засгийн эх үүсвэр нь маш олон байдаг. Үүнийг эс тооцвол Киев хот нь ер дундаж орлоготой хотод тооцогддог. Украин тэр аяараа тийм ч чинээлэг, хөгжингүй биш учраас Киев хот өндөр хөгжсөн боловч амьдрах өртөг нь бага байдаг.



24. Колумбын Богота
Богота бол Колумбийн хамгийн их хүн амтай хот. 2010 оны тооллогоор хүн ам нь 7,363,782 – байсан аж. Олон тооны их сургууль, номын сангуудаараа Богота хот нь “Өмнөд Америкийн Афин” гэж алдаршжээ. Түүнчлэн уг хот нь Латин Америкийн хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг юм. 1990-ээд оны хямралын хэв маягаа амжилттайгаар өөрчилж чадсан Богота хотод олон улсын томоохон байгууллагууд салбараа нээх нь улам олширсоор байна.



23. Сантьяго, Чили
Албан ёсны нэр нь Сантьяго де Чили. Энэ бол Чили улсын нийслэл юм. Улсынхаа төв хэсэгт, далайн төвшнөөс 520 метрийн өндөрт оршдог. 1541 онд анх үүсгэгдсэн энэ хот колончлолын үеэс Чилийн нийслэл болжээ. Сантьяаго хотын эдийн засаг сүүлийн арван жилийн дотор тогтвортой өссөн нь орчин үеийн мегаполис болоход нь хүргэсэн байна. Өнөөдөр Сантьяго хот нь театр, ресторан, худалдааны төв, тэнгэр баганатсан барилгуудыг цуглуулсан газар болжээ. Мөн уг хотод Латин Америкийн хамгийн өндөр барилга болох “Гран-Торре-Сантьяго” цамхаг байдаг.



22. Йоханнесбург, Өмнөд Африк
Оршин суугчид нь Йози гэж нэрлэдэг уг хот бол Дэлхийн хамгийн том 50 мегаполисийн нэг юм. Уг хот нь алмаз, алтны арилжааны төв төдийгүй Дэлхийн хамгийн тэргүүний санхүүгийн төвүүдийн нэг ажээ. Гэвч гэмт хэргийн гаралт ихтэйгээс бол Йоханнесбург хотод бусад хотуудтай харьцуулахад бага хүн амтай юм байна.



21. Мехико, Мексик
Мехико бол Мексикийн нийслэл юм. Энэхүү эдийн засгийн төв нь Испаний эзэнт гүрний колоноос дэлхийн хэмжээний томоохон бие даасан хот болтлоо өөрчлөгджээ. Хэрэв та хүмүүсийн хөл хөдөлгөөн, чимээ шуугианаас цааргалахгүй бол Мехико хотод амьдарснаар маш сайн хэмнэлт гаргах болно.



20. Вильнюс, Литв.
Литвийн зүүн өмнөд хэсэгт оршдог Вильнюс хот нь 535,091 хүн амтай Европын соёлыг хадгалсан хот төдийгүй Литвийн нийслэл юм. Уг хот нь хуучны гайхалтай архитектурын бүтээлүүдээрээ алдартай юм байна. Түүнчлэн лазерь техникийн үйлдвэрлэгч компани энд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хэдийгээр амьдралын өртөг багатай ч гэсэн Вильнос хот эдийн засгийн хувьд өрсөлдөөнтэй газар юм байна.



19. Лима, Перу
Хуучнаар Сьюдад-де-лос-Рейес гэдгээрээ алдартай Лима хот бол Перугийн хамгийн том хот төдийгүй нийслэл нь юм. Лима хотод хамгийн эртний боловсролын төвүүдийн нэг болох Сан-Маркосын Үндэсний Их Сургууль байдаг нь 1551 оны 5-р сарын 12-нд нээгдэж байжээ. Улсдаа эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч энэ хотын амжилтын ард хүртээмж сайтай, чанарлаг ажиллах хүчин, болон хямдхан дэд бүтэц бий.



18. Найроби, Кени
Кенийн нийслэл болох Найроби хот бол нарны доорхи ногоон хот бөгөөд 3 сая хүн амтай. Хотын хамгийн ашигтай дүүрэг нь “Дээд гүвээ” юм байна. Газар хямд, боломжийн үнэтэй үйлчилгээ нь олон улсын бизнесменүүд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татдаг.



17. Кайр, Египет
Оршин суугчид нь Маср гэж нэрлэдэг Кайр бол Арабын ертөнц болон Африкийн хамгийн том хот юм. “Мянган минаретийн хот” гэгдэх Кайр-т исламын архитектурын бүтээлүүд сүндэрлэдэг. Уг хот нь хэмжээгээрээ Дэлхийд 16-т бичигддэг.



16. София, Болгар
Витош хотын доохон оршдог София хот бол Болгарийн эдийн засгийн төв (нийслэл) юм. 1879 онд нийслэлээр нэрлэгдсэн уг хот Европын Холбооны 5 дахь хамгийн том хотод тооцогддог. 2009 онд София хотын орон сууцны үнэ 26 хувиар унасан бол өмнөх жил нь 30 хувиар өссөн байна.



15. Кито, Эквадор
Өөрөөр: Сан-Франциско де Кито гэж нэрлэгддэг алдартай, түүхэн хот. Энд та бүхэн хөлс хүчээрээ олсон нэг доллар бүрээрээ нэлээн их юм авч, их ч хариулт авах болно. Тиймээс энэхүү хот нь тэтгэврийн хөгшчүүдийн хувьд хамгийн тааламжтай газар болжээ.



14. Тунис, Тунис
Энэхүү хот нь Тунисийн нийслэл төдийгүй Тунис мужийн удирдлагын төв, тунисийн эдийн засгийн зүрх болдог. Хилийн чанадын хөрөнгө оруулагчдын анхаарал энэ хотод их төвлөрөөд байгаа боловч Тунист ядуурал, ажилгүйдэл ихтэй л байна.



13. Манила, Филлипин
Түүхэндээ Gintô (алт) гэдгээрээ алдартай уг хотын нэрийг хожим нь Хатан Хааны Мэйнила гэж өөрчилсөн байна. Аялал жуулчлал, гадаадын бизнесмэнүүдийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа газар юм.



12. Мускат, Оман
Баруун болон Дорнын гол худалдааны боомт бөгөөд Оманы нийслэл Мускат хот бол олон үндэстэн, нефть болон усан онгоцны арилжааны төв юм. Мускатын эдийн засаг жилээс жилд олон талаараа өсөн нэмэгдэж байгаа.



11. Дака, Бангладеш
Дака-г рикшийн Дэлхийн нийслэл гэж нэрлэж болохоор. Жил бүр энэ хотын гудамжаар ойролцоогоор 400,000 рикш явж өнгөрдөг. Түүнчлэн энэ хотыг мечет хутганы нийслэл гэж нэрлэх нь ч бий. Гэвч оршин суугчдынх нь 90 хувь нь мусульманчууд юм байна.



10. Тегеран, Иран.
Эхэндээ Рэй гэж нэрлэгддэг байсан энэ хот Ираны 32 дахь нийслэл бөгөөд 220 жил ийм хэвээрээ оршиж байгаа юм. Тегеранд Дэлхийд өндрөөрөө 6-д ордог цамхаг "Милад" сүндэрлэдэг байна. Баруун Азийн хамгийн том хотуудын нэгд тооцогддог. Эндэхийн нэг талхны үнэ нь 26 цент.



9. Жидд, Саудын Араб
Энэхүү хот нь Исламын хамгийн ариун дагшинд тооцогддог хоёр газар болох Мекка, Медина хоёрлуу орох хаалга болдог. Мекка бол Саудын Арабын гол амралт сувиллын хот бол хоёр дахь нь Эр-Риядагийн дараа орох том хот ажээ. Энэ хотод машин барих нь тийм ч үнэтэй хэрэглээнд тооцогдохгүй. Учир нь дэлхийн хамгийн бага хэрэглээний төвшинтэй газрын аравдугаарт ордог энэхүү хотод литр бензиний үнэ 13 цент байдаг ажээ.



8. Панама хот, Панама
Энэхүү хот нь Панамын сувгийн Номхон далайн эрэг дээр оршдог бөгөөд Орчин үеийн Дэлхийн 7 Гайхамшгийн нэг юм байна. Асар их орон зайг эзлэх халуун орны ой мод, тансаг зочид буудлуудтай энэ хот бол амьдрахад хамгийн таатай газруудын нэг ажээ.



7. Коломбо, Шри-Ланк
Хотын анхны нэр нь Коломба юм байна. 2000 жилийн тэртэйгээс л энэхүү хот нь олон улсын худалдаачдын дунд алдартай байжээ. 1815 онд уг хот нь Шри-Ланкийн нийслэл болсон бөгөөд Британий Эзэнт Гүрнээс уламжлагдсан байна. Харин 1978 онд Шри-Ланк улс тусгаар тогтнолоо олж авсны дараа тус улсын нийслэл хэвээр үлджээ.



6. Бухарест, Румын
Хүн амынхаа тоогоор Европын холбооны хамгийн олон хүнтэй арав дахь хот юм. Заримдаа “жижигхэн Парис” гэж нэрлэгддэг хот маань 1862 онд Румыны нийслэл болжээ. Хэрэв та дарсанд дуртай бол энэ хотод нэг шил дарс дунджаар 3,77 доллар байдаг гэдгийг санаж авахад илүүдэхгүй.



5. Алжир, Алжир
Нарны гэрэлд гялбах цагаан барилгуудаараа алдартай Алжир – ла Бланш нь 2007 онд хүн хамгийн бага хэрэглээний зардалтай хотуудын жагсаалтын 50-рт бичигдэж байв. Нэг литр биензинийг энэ хотоос 25 цент гаруйхнаар худалдан авах боломжтой.



4. Катманду, Непал.
Эртний нуурын ай савд байрлах Непалын худалдаа, аж үйлдвэрийн төв (нийслэл) болсон Катманду хотын үзэмж, дуу чимээ, соёлын баялаг өв уламжлал, шашны түүх нь жуулчдыг алмайруулдаг. Энд нэг талхны үнэ 1 доллар гарантай байдаг ажээ.



3. Нью-Дели, Энэтхэг
Энэтхэгийн хамгийн үнэтэй хотод тооцогддог Нью-Дели Дэлхийн бусад хотуудтай харьцуулахад хамгийн бага хэрэглээний зардалтай хоёр дахь хот юм.



2. Мумбай, Энэтхэг
Анх Бомбей гэж нэрлэгддэг байсан энэ хот нь Энэтхэгтээ хамгийн их хүн амтай, харин Дэлхийд хүн амынхаа тоогоор 4-т ордог байна. Өргөн дэлгэрсэн арилжаа наймаа, олон төрлийн зугаа цэнгэлийн үйлчилгээ хөгжсөн уг хот нь Карачигийн адилаар амьдрахад хамгийн хямд төсөр тусахаар хот юм. Айл өрхүүдийн орлогын ялгаа, болон зарим өрхийн амжиргааны доогуур төвшнөөс шалтгаалж энэхүү хотын захиргаа нь барааны үнийг хамгийн бага хэмжээнд барьдаг байна.



1. Карачи, Пакистан
Галын хот (Галыг эндэхийн хэлээр Карачи гэж нэрлэдэг) бол Дэлхийн хамгийн бага амжиргааны зардалтай газар. Олон Улсын Эдийн Засгийн Индексийн 2013 оны үнийн судалгаагаар энэ хотын нэг ширхэг талхны үнэ нь Дэлхийн хамгийн үнэтэй хотоор нэрлэгдсэн Токиогийн талхны 1/5–тэй тэнцэхүйц хямд юм байна.



4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()