Кассиус Клей – Дэлхийн хамгийн том матар

2013-06-25, 20:04
18,137
Кассиус Клей (Cassius Clay) гэдэг нэртэй Дэлхий дээрхи хамгийн том матар нь өнгөрсөн 5-р сарын сүүлээр 110 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийн бэлэг болгож, хүмүүс 20 кг жинтэй тахианы махан торт хийж өгсөн байна. Австралийн хойд хэсэгт амьдардаг уг матар нь 2011 онд Дэлхий дээрхи хамгийн том биетэй, хүмүүсийн асран халамжинд байдаг матар гэдгээрээ Гиннесийн номонд бичигджээ.
Кассиус Клей – Дэлхийн хамгийн том матар

Энэхүү аварга матар нь 26 жилийн өмнө Австралийн зэрлэг зэрлэг байгалиас олдсон байна. Тэрээр завинуудруу халдаж, оршин суугчдын сэтгэлд айдас хуруулан, нэлээн их төвөг тарьдаг байжээ. Түүнийг Marineland Melanesia хүрээлэнгийн Green Island фермийн эзнийд байлгах болсон байна.



Матрыг домогт боксчин Кассиус Клей-ийн нэрээр нэрлэжээ.



Матрыг яг хэдэн настайг нь тогтоогоогүй ч ойролцоогоор 110 жил амьдарсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Түүнийг асран хамгаалагч Билли Крейг нь матрыг ихэвчлэн шүдээ үргэлж сольж байдаг бөгөөд өвчин тусах юмуу өтөлсөн тохиолдолд шүдээ солихоо больдог гэж тайлбарлажээ. Гэхдээ Кассиусын шүд хэвийн юм байна. Үүнээс үзэхэд Кассиус “ануухан өтөлж” байгаа бөгөөд ахиад 30 жил наслах боломжтой гэж үзжээ.



Сонирхолтой баримт: Төрсөн он сар өдөр нь яг тодорхой, Дэлхий дээрь урьд хожид амьдарч байсан хамгийн өндөр настай хүн бол Жанна Луиза Кальман гэж эмэгтэй юм байна. Тэрээр 122 жил, 164 өдөр амьдарчээ.



Кассиус Клей нь давстай усанд амьдардаг хамгийн хөгшин төдийгүй хамгийн том биетэй матар юм. Түүний биеийн урт нь 5.48 метр, жин нь бүхэл бүтэн тонн юм байна.





2011 онд уг матрыг Гиннесийн рекордын номонд оруулсан. Гэвч өнгөрсөн жил Филлипиний Лолонг гэгч матар 6,17м уртаараа түүний “хамгийн том” гэсэн байр суурийг булаасан юм байна. Гэвч тэрээр удалгүй үхсэн учраас Кассиус эргээд Дэлхийн хамгийн том матар болжээ.

5-р сарын сүүлчээр Австралийн аварга биет, өндөр настай матарт 20 кг жинтэй тахианы махан тортыг бэлэглэж, 110 насных нь төрсөн өдрийг тэмдэглэжээ.



Кассиусын хооллолтын хэм хэмжээ нь хоногт нэг киллограм загас, мөн түүнтэй тэнцэх тахианы мах байдаг аж. Тиймээс 20 кг мах арай л хүнд даалгавар гэлтэй.

Гэвч тэр махан бялууг ердөө 30 секундын дотор юу ч үлдээлгүй иджээ.



Матар бол хамгийн эртний, бас хамгийн хүчирхэг махчин юм. Дэлхий дээр ойролцоогоор 250 сая жилийн өмнө бий болсон энэ амьтад нь дунджаар 80-100 насалдаг. Учир нь тэдэнд байгаль дээр бодитоор заналхийлэх дайсан буюу араатан байдаггүй аж.



Эртний домогт матрыг олзоо зооглосныхоо дараа “матрын нулимс” унагадаг гэж өгүүлдэг. Гэтэл бодит байдал дээр матар нь хоолоо идсэнийхээ дараа харамсаж, өрөвдсөнөөсөө болж уйлдаг юм биш ажээ. Харин бие организм нь илүүдэл давсыг гадагшлуулах цохилдлогоороо хооллох бүрийнх нь дараа давсархаг шингэнийг нүдээр нь гаргадаг байна.

Классиус Клей, 2013 оны 5-р сар.



8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()