Их угаалга

Кот-д’Ивуара-ийн нийслэл болох Абижанагийн нэгэн сонирхолтой, жуулчдын анхаарлыг татсан газар нь “Фанико” хэмээх угаалгын газар юм. Диул хэлэнд “фани” гэдэг нь даавуу, хувцас гэсэн утгатай бөгөөд “ко” нь “угаах” гэсэн утгатай юм байна. Угаалгын энэ газар ихэнхидээ эрчүүд ажилладаг байна. Учир нь бүх хувцсыг тэд гараараа угаадаг бөгөөд эмэгтэй хүний хувьд энэ нь ихээхэн хүнд ажилд тооцогддог. Бүсгүйчүүд нь саван буцалгах ажилд л оролцдог байна.
Их угаалга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



1. Нар мандахаас өмнө ажилчид нь айл бүрээр явж, угаах хувцаснуудыг цуглуулна. Зарим үйлчлүүлэгчид угаалгын газраас 3 км-ийн зайд оршдог бөгөөд модон тэргэн дээр эсвэл толгой дээрээ угаах хувцаснуудаа тавиад Банго гол дээр очдог байна.



2. Нэг цамц угаахад 0,07 доллар, орны даавуу 0,14 доллар болдог байна. Тиймээс л тэд ийнхүү маш олон хувцас угаадаг бололтой.



3. Дал модны тосоор хийсэн савангаар л хувцаснуудыг угааж байж хир буртагнаас нь салгаж чаддаг байна. Шинэ ажилчинд саванг хэрхэн зөв хэрэглэх талаар зааж сургадаг бөгөөд гурван төрлийн саван ашигладаг аж. Үүнд: Цагаан, цайвар шар саванг - бага бохирдолтой хувцсанд, хар саванг - хэт их бохирдолтой хувцсанд ашигладаг гэнэ. Саванг хар өнгөтэй болгож буй гол найрлага нь дал модны тос юм. Фаникочууд өдөрт дунджаар 10 ширхэг саван ашигладаг учир тэдний ойролцоо саван үйлдвэрлэгчид бий болсон байна.

Саван буцалгах нь тийм ч хялбар ажил биш бөгөөд өглөөний 6 цагаас эхэлдэг. Захаас саван хийхэд шаардлагатай бүх зүйлийг худалдан авч бэлтггэдэг бөгөөд үүнд өтгөрүүлсэн дал модны тос, давс, шүлт, какао болон кокосны тос ордог байна. Бүх найрлагаа тогоонд хийж халуун гал дээр буцалгадаг аж. 6 цагийн турш чанасны дараа л саван ерөнхийдөө бэлэн болох байдалдаа ордог бөгөөд хэвэнд хийж хатаасны дараа жижиг хэсгүүдэд хуваадаг байна.



4. Дараа нь савангийн ажилтан бэлэн болсон савангаа том хуванцар саванд хийж, хувцас угааж буй ажилтанд аваачиж өгдөг байна.



5. "Энэ их хувцсыг харахад эдгээр хүмүүс хэрхэн энэ бүгдийг хэнийх гэдгийг нь тогтоодог юм бол?" гэсэн гайхах сэтгэгдэл төрнө.



6. Хувцсаа цуглуулахдаа тэд эхлээд хувцасны хэмжээ болон тухайн хүний биеийн харьцааг харж тогтоодог. Ямар нэгэн бичиг, наалт хэрэглэж болохгүй. Нэг гэр бүлийн хүмүүсийн хувцсыг ижилхэн хэлбэрээр зангиддаг байна. Харин хувцсаа угаасныхаа дараа ойролцоо амьдардаг хүмүүсийн хувцсыг нэг дор нь бөөгнүүлдэг аж. Гэхдээ л энэ бүхэн үнэхээр хэцүү санагдаж байгаа биз.



7. Хүн бүр Банго гол дээр ирж хувцас угааж болох уу? Фанико буюу угаагч болох гэж буй хүмүүс 3 сарын туршилтын хугацааг давах ёстой байдаг гэнэ. Энэ хугацаанд түүнд хувцас угаах техникийг зааж өгөхөөс гадна түүний ой тогтоолтыг шалгадаг байна. Хэрвээ энэ шалгуурыг давж чадахгүй бол фанико болж чадахгүй.



8. Харин жуулчин ирж гэрэл зураг дарахад шууд л зураг дарсны мөнгө нэхдэг байна.



9. Ингээд харахад бүх зүйл эмх замбараагүй, зохион байгуулалтгүй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ хүн бүр өөрийн гэсэн байртай, хамгаалагч, удирдагч гээд бүхий л зүйл байдаг байна.



10.



11.



12.



13.



14. Угаалгаа дуусгаад хатаахын тулд өвсөн дээр тавьж, эсвэл хаа нэгтээ өлгөнө. Ингээд орой болж хувцас хатах үед бүгдийг нь цуглуулж хураагаад зарим тохиолдолд индүүдэж өгөх нь ч бий.



1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()