16 настай охин

Энэ охин генетикийн ховор өвчинөөр өвдсөний улмаас 16 насандаа 60-тай хүн шиг харагдах болжээ.
Гэхдээ нөхөн сэргээх мэс засалч түүнд нүүрний арьсийг нь татах хагалгаа хийсний дараа охин өөртөө итгэлтэй болсон байна.
16 настай охин

16 настай Зара Харсторн (Zara Harstorn) гадаад төрхийн улмаас маш их элэг доог болж, тэр ч бүү хэл биеийн хүчирхийлэл амсдаг байжээ. Тэрээр ээж Трейси Гибсоноос "липодистрофи" хэмээх удамшлийн өвчнийг авчээ. Энэ өвчний улмаас арьс нь үрчгэр харагддаг байна.



АНУ-ын мэс засалч Зарагийн тухай сонсонгуут түүнд үнэгүй гоо сайхны хагалгаа хийж өгөх санал тавьжээ. Үр дүн нь сансанаас илүү болж, хагалгаа бүсгүйд итгэл авчирч, тэрээр бүр найз залуутай болсон байна. Одоо 16 настай Зара коллежэд сурах талаар бодож байгаа ажээ.



Урьд нь байнга л уйлж байдаг байсан өсвөр насны хүүхдийн хувьд энэ бол гайхамшигтай хувирал билээ. Охиныг луйвардаж байна хэмээж автобуснаас гарахыг шаарддаг байсан бөгөөд  түүнийг хүүхдийн билет ашиглах эрхтэй гэдэгт хэн ч итгэдэггүй байсан байна. Зара-г 12 настай байхад дунд эргэм насны эмэгтэй гэж, эсвэл 17 настай эгч Хлоягийн ээж нь гэж боддог байжээ.

Ээж, эгч Хлоягийн хамт.



Эгчийнхээ хамт.



Зара хүүхэд байхдаа



Харин одоо амжилттай хагалгааны ачаар Зара үе тэнгийнхэнээсээ нээх ялгарахааргүй болжээ. Доктор Абхиману Гарг (Abhimanyu Garg) “Үнэн хэрэгтээ охин Алиберийн дерматолиз хэмээх нилээд ховор өвчтэй, энэ өвчинөөр Англид 30 гаруй хүн өвдөн шаналж байдаг. Энэхүү өвчин нь амьдрах хугацааг богиносгож, үе мөчүүдийг сулруулж, уушиг болон зүрх өвдөх шалтгаан болж болох юм” -гэж бүсгүйд мэдэгдсэн байна.



Одоо нэгэн сайхан өдөр өөрийн салонаа нээхийг мөрөөддөг Зара ”Өнгөрсөнийг ардаа орхиж, түүнийг шоолж тохуурхаж байсан хүмүүсийг уучилахад бэлэн байна”-гэж ярьжээ. Өөрийгөө өндөрөөр үнэлэх үнэлгээ, өөртөө итгэх итгэл нь найзынх нь 3 сарын өмнө танилцуулсан 22 настай Рикитэй дотно харьцаатай болсоноос хойш өөрчлөгдсөн байна.



Гоо сайхны мэс засалд орсны дараа тэрээр улам залуужсан байна.



Видео.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()