Хамгийн муухай 10 хоол

2013-07-09, 21:15
24,466
Хэрвээ та яг одоо хоол идэхээр зэхэж байгаа бол энэ мэдээллийг уншихаа түр азнас хийгээрэй. Харин өлсөж байгаа ч юм идэх боломжгүй бол уншаад үзсэн ч болох юм. Учир нь эдгээр хоолны орц, найрлагыг харсан, уншсан хүний хоол идэх дур хүсэл тэр дороо л үгүй болох болов уу. Хэдийгээр бидний хувьд энэ нь жихүүдэс хүргэмээр санагдаж болох ч зарим нэг улс үндэстэнгүүдийн уламжлал байж ч болох юм.
Хамгийн муухай 10 хоол
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1. Копальхем буюу хөгзөрсөн буга
Копальхем буюу хөгзөрсөн буга нь энэ жагсаалтын тэргүүнд байранд орох нь мэдээж. Бугын оронд халим, далайн гахай гэх амьтдын хөгзөрсөн махыг идэж болно. Хөгзөрсөн амьтдын махыг бараг л бүх умардын орнуудад хэрэглэдэг байна. Энэ хоолыг хийх нь маш амархан гэнэ. Үхсэн амьтныг шороонд булж хэдэн сарын дараа гаргадаг аж. Ингээд л хоолыг хэрэглэхэд бэлэн болло гэсэн үг. Энэ хоол нь мэдээж дасаагүй хүмүүст бол нэлээд аюултай.

www.caak.mn

2. Эскамолес
"Liometopum" төрлийн шоргоолжны авгалдайгаар хийдэг бөгөөд мексик гал тогооны хувьд хамгийн амттай хоолны тоонд ордог байна. Аарцтай хольсон энэ хоол нь самарны амттай. Авгалдайг гаргаж авахын тулд 8 метр орчим гүн шороо ухах хэргтэй. Гэхдээ эдгээр шоргоолжнууд маш хүчтэй хатгадаг учир, санаандгүй байдлаар хатгуулсан тохиолдолд ихээхэн өвддөг байна. Тиймээс авгалдай гаргаж авах үйл явцыг аюултай гэж үзэж болно.

www.caak.mn

3. Сюрстрёмминг
Сюрстрёмминг нь Шведийн уламжлалт хоол бөгөөд хэтэрхий хурц үнэртэй учир агаарт л ихэвчлэн иддэг байна. Май загасыг саванд хийж дээрээс нь давс хийх бөгөөд дараа нь савыг нь онгорхой үлдээж гашлаадаг аж. Ийнхүү исэлдэх явцдаа уксус, тосыг үүсгэдэг бөгөөд дараа нь лаазалдаг байна. Лаазалсан ч загас үргэлжлүүлэн исдэг аж. Харин лаазыг нээх үед ил газар байхгүй бол лаазан доторхи шүүс хаа сайгүй цацагдах магадлалтай. Ихэвчлэн чанасан төмс, болон сонгинотой хэрэглэдэг.

www.caak.mn

4. Балут
Филлипиний уламжлалт түргэн хоол. Бараг л ангаахай болсон нугасны өндгийг авч чанадаг байна. Харин дараа нь өндөгний хальсанд нь нүх гаргаж, энэ нүхээр нь шүүсийг нь уудаг аж. Заримдаа давс болон сонгины шүүсийг хамтад нь хэрэглэж болдог. Сонирхолтой нь ангаахай чанасан ч амт нь энгийн өндөгтэй адил байдаг.

www.caak.mn

5. 100 жилийн өндөг
100 жилийн өндөг хэмээх хоол нь Хятадын уламжлалт хоол юм. Өндгийг шавар, зос, давс гэх мэт холимогон дотор хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш байлгадаг бөгөөд бүх үйл ажиллагаа дууссаны дараа өндөгний шар нь ногоон өнгөтэй болж, харин цагаан нь хар хүрэн өнгөтэй болж өмхийрсөн мэт амт үнэртэй болдог байна. Энэ өндгийг дангаар нь эсвэл ямар нэгэн хоолны найрлага болгон хамтад нь хэрэглэж болно.

www.caak.mn

6. Натто
Япон нь орчин үеийн шинэ, шинэлэг бүхий л зүйлийн эх орон билээ. Жишээлбэл: натто нь иссэн буурцагны үр юм. Буурцганд савханцар нянг хийдэг бөгөөд үүнээс болж буурцаг исэж эхэлдэг аж. Ингээд нэг хоногийн дараа буурцаг исэж зууралдсан шингэн үүсгэдэг байна. Ингээд л нэгэн уламжлалт хоол бэлэн боллоо.

www.caak.mn

7. Цусан шөл
Вьетнамуудын хувьд энэ хоолыг "tiet canh" гэж нэрлэдэг байна. "tiet canh"-ыг шинэхэн галуу, нугас болон гахайны цусаар хийдэг бөгөөд найрлаганд нь самар болон амтат ургамал ордог байна. Энэ хоол нь Вьетнамын хойд хэсгийн иргэдийн дунд алдартай бөгөөд согтууруулах ундааны хамт хэрэглэхэд тохиромжтой юм байна. Жуулчдыг шувууны ханиад тусахаас урьдчилан сэргийлж энэ хоолыг идэхгүй байх саналыг тавьдаг.

www.caak.mn

8. Туна загасны нүд
Цагаан хоолтонгуудын дунд хамгийн алдартай амтат хоолны нэг нь туна загасны нүд юм. Энэ хоолыг зөвхөн Японд амсаж болох бөгөөд амсаж үзсэн хүн харамсахгүй л болов уу. Туна загасны нүдийг идэх цорын ганц боломж нь зажлахгүйгээр залгих явдал юм. Эс тэгвээс юу болох нь танд ойлгомжтой биз.

www.caak.mn

9. Цахлайтай далайн хав
Халуун орны хамгийн дуртай хоолны нэг нь цахлайтай далайн хав юм. Юуны түрүүнд далайн хавын толгойг таслаж, гэдэс рүү нь жижиглэсэн цахлайн мах хийдэг байна. Ингээд 7 сарын турш хөлдөөгчинд хийдэг гэнэ. Ингээд чигжсэн мах өөрийн үүргийг гүйцэтгэж далайн хавны махыг бараг л боловсронгуй болгодог аж. Хоол бэлэн боллоо.

www.caak.mn

10. Харх
Хятадын бас нэгэн өвөрмөц хоол бол "гурван хархны хяхтнаа" хэмээх хоол юм. Энэ хоолыг хийхэд ердөө л сүмс болон нэг жирэмсэн харх байхад хангалттай гэнэ. Хархны зулзагыг амьдаар нь гаргаж өгдөг бөгөөд сүмсэнд дүрж иддэг байна. Үйлчлүүлэгч сэрээгээр хатгахад зулзага эхний авиаг гаргадаг бөгөөд энэ нь хятадын зохиолчдын онгодыг оруулдаг гэнэ. Эрт үед хятадын тэргүүнүүд баяр ёслолын үеэр энэ хоолыг иддэг байжээ.

www.caak.mn

1
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()