Төвөдөөр аялсан нь (3-р хэсэг)

Зүүдний тайлал үргэлжилсээр… Өмнөх нийтлэлүүддээ Төвөд үндэстний хөрөг голцуу зураг оруулж байсан бол энэ удаад Үзэсгэлэнт байгалийн зураглалыг оруулахаар шийдлээ. Өндөрлөг газар, байгалийн өвөрмөц тогтоц, дэлхийн дээвэр энэ бүгд Төвөд нутаг.
Төвөдөөр аялсан нь (3-р хэсэг)

Юуны өмнө нийтлэлийг маань сонирхон үзэж, сэтгэгдэл, коммент бичсэн нийт уншигчиддаа талархал илэрхийлж байна. Өмнөх нийтлэлүүдэд маань бичигдсэн сэтгэгдэлүүдийн 90 орчим хувь нь “зөв”, буруу бичсэн бичлэгийн алдааг маань шүүмжилсэн байсан тул үүнийг зориуд нийтлэлийнхээ өмнө тайлбарлах нь зүйтэй болов уу хэмээн үзлээ.

http://mn.wikipedia.org/wiki/Төвөд - мөхөс би вээр боловсролгүйдээ "алдаатай" бичээд байгаа юм биш. 2011 онд Монгол улсын төрийн хэлний зөвлөлөөс гаргасан тогтоолоор "Төвөд" гэж бичихээр дүрэм шинэчлэгдсэн юм билээ.

Төвөдөд зуны улиралд ч өвлийг та мэдрэх боломжтой.



Өндөрлөг газар болоод ч тэрүү хур тунадас харьцангуй ихтэй.



Нэг давааны бэлээс орой хүртэлх замд дөрвөн улиралыг мэдрэх боломж энд л бий.



Энд наран шарлагын газар ч байж болмоор... Өдөртөө маш халуун учир нуурын ус нь бүлээн байх агаад та нууранд сэлж, наранд биеэ ээнгээ мөнх цаст уулсыг тольдон, үгээр илэрхийлэхийн аргагүй тансаг мэдрэмж авч болно.







Өндөрлөг газрын нэг онцлог нь түргэн урсгалт уулын ус ихтэй. Энэхүү уулын ус бүхий гол нь 100% байгалийн цэвэр ус тул шууд уух боломжтой байдаг.



Шувууд, амьтад нь хүнээс төдийлөн үргэдэггүй тайван, амгалан байх тул зурагчдад тэдний зургийг тааваараа авах боломж олдоно.



Манай Монголчууд хаа тааралдсан газраа хадаг уядаг шиг тэд хийморийн дарцагийг “хийморьгүй” болтол өлгөх юм.



Зуны халуунд халууцаж явахдаа мөнх цаст уулсыг хараад сэрүү татах шиг болно.



Цэвэр тунгалаг нуурын усанд сэлэх тансаг мэдрэмж.





Үүлс миний доор.



Тайвшралын мод



Basumtso нуур.


Үргэлжлэл бий…

Миний аялалын 1, 2-р хэсгийг доорх линкээр орж үзээрэй.

~ Төвөдөөр аялсан нь (2-р хэсэг) ~

~ Төвөдөөр аялсан нь (1-р хэсэг) ~

Дээрх зургууд бүгд Canon брендийн аппарат, дурангуудаар авагдсан бөгөөд аялалыг эхнээс дэмжиж ирсэн Canon төв, Соёмбо даатгал компаний нийт хамт олонд талархал илэрхийлж байна.

Дээрх зургууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зѳвшѳѳрѳлгүйгээр ВЭБ САЙТ, СОНИН, СЭТГҮҮЛ, РЕКЛАМ, ТЕЛЕВИЗ, ҮҮСМЭЛ БҮТЭЭЛ зэрэгт ашиглахгүй байхыг хүсье.

Аялалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/alexsphototour

www.alextumee.com хаягаар.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()