Замчид цус сорогчдын булш олжээ

2013-07-18, 21:22
39,850
“Зам барьж байх үед цус сорогчдын булшнууд олдсон байна”- гэж польшийн археологчид мэдэгджээ. Нас нөхцөгсөд жирийн хүмүүс биш гэдгийг тэдний ер бусын байдлаар оршуулсан нь гэрчилж байна.
Замчид цус сорогчдын булш олжээ

Польшийн Гливице хотын ойролцоо зам барьж байсан барилгачид араг яс олжээ. Ухсан газар ирсэн археологчид дэлхийн хоёр дугаар дайнд оролцож байсан цэргийн шарил харах байх гэж бодтол, андуурчээ.

Шинжээчдын нүдэнд хачирхалтай дүр зураг харагджээ. Үхсэн хүний толгой их биенээсээ салсан хөлнүүдийнх нь хооронд байв.

www.caak.mn

Археологчид шууд л энэ оршуулах ёслолын учрыг ойлгожээ. Энэ нь үхэгсдийг дахин амьдрахаас урьдчилан сэргийлсэн хэрэг.

Мэргэжилтнүүдийн үгээр бол “цус сорогч” гэж үздэг үхсэгсдийн толгойг авдаг явдал христосын шашны эхний үед хуучин шашинд итгэх итгэл хүчээ алдаагүй байхад славяны орнуудад өргөн хэрэглэгдэж байжээ. Цус сорогчийн толгойг биенээс салгах нь булшнаасаа босч дахин амьдрах боломжгүй болдог, ингэснээр амьд хүмүүсийг айлган сүрдүүлж алахгүй гэж хүмүүс итгэдэг байж.

www.caak.mn

Уг олдворыг сонирхсон хүний цогцос судлагч Маттео Боррини (Matteo Borrini) сэтгүүлчдэд хэлэхдээ: “Цус сорогчидтой хийсэн тэмцлийн нэг хэлбэр энэ мөн. Үүнээсс өөр хачирхалтай аргууд ч байдаг байсан” -гэжээ.

www.caak.mn

Жишээлвэл, XVI зуунд тарваган тахлаар нас барсан Венецийн оршин суугч эмэгтэйг оршуулахдаа түүний эрүүний хооронд тоосго хийсэн байна. Энэ арга нь үхсэн эмэгтэйг дахин хүний цусаар хооллож чадахгүй гэдгийг Италичуудад баталж байжээ. Харин Болгарт цус сорогчдыг устгахдаа арай өөрөөр хандаж байж. 2012 онд археологчид төмөр саваагаар газартай нь найдвартай гэгч нь хадсан 2 араг яс олсон байна.

“Байдлыг сайн мэдэхгүй хөдөөний оршин суугчид цус сорогчдын тухай элдэв цуу яриа үүсгэж байлаа. Жишээ нь, үхсэн цус сорогч үдэш хүний цусаар хооллоод, өдөр унтаж байхдаа амнаас нь үе үе цус гарч байхыг харсан хэмээн ярьдаг байж. Үнэн хэрэгтээ энэ үзэгдэл гэдэс ялзран хөөсөнтэй холбоотой бөгөөд ингэснээр цус амны хөндий рүү орсон байх магадлалтай. Энэ явцыг орчин үеийн эмч нар болон моргийн ажилтнууд сайн судалсан байгаа. Харин дундад зууны Европод энэ нь цус сорогч бодитоор байдгийн шинж гэж үздэг байжээ”- хэмээн шинжлэх ухааны тоймч Бенжамин Рэдфорд (Benjamin Radford) тайлбарласан байна.

www.caak.mn

“Араг ясан дээр чимэг зүүлт, товч, горхи, бусад ялгарах шинж тэмдгүүд байхгүйгээс цогцосын насыг мэргэжилтнүүд хараахан тогтоож чадсангүй”- гэж польшийн цус сорогчдын судалгаанд оролцсон археологич Яцек Перзак (Jacek Pierzak) дурджээ.

www.caak.mn

15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()