20 минутын дотор баяжсан хөвгүүн

Баяжих мөнгөтэй болох нь тийм ч том асуудал биш бололтой. 10 настай нэгэн хөвгүүн ердөө л 20 минутын дотор 2.2 сая долларын орлоготой болсон байна. Бяцхан хүү богино хугацаанд хэрхэн орлого олсон бол?...
20 минутын дотор баяжсан хөвгүүн
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Дүрслэх урлагийн сургуулийн хөвгүүн нэгэн зургийг зурсан бөгөөд түүний зургийг дуудлага худалдааны үеэр 20 минутын дотор 2.2 сая доллараар худалдан авсан байна. 10 настай Кирон Уильямсон (Kieron Williamson), 5 жилийн өмнө зураг зурж эхэлсэн бөгөөд интернэт дуудлага худалдаагаар түүний 23 зургийг 20 минутын дотор нэг бүрийг нь 360,000 доллараар үнэлэн худалдан авчээ.

Кироны бүтээлүүд 2009 оноос эхлэн худалдаалагдах болсон байна. Тухайн үед түүний нэг зургийг 36,000 доллараар үнэлэн нийт 19 зургийг худаалдаалсан аж. Зураг зарж олсон мөнгөөрөө Кирон байшин худалдан авсан бөгөөд зарим зураачдыг хүртэл ивээн тэтгэсэн байна.

www.caak.mn

Хүүгийн зурагны чанар жил ирэх бүр сайжирч байгаа хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Энэ “Баасан” гаригт түүний зурагны ээлжит худалдаа эхлэх бөгөөд дуудах үнэ нь 150 мянган доллар байх аж.

www.caak.mn

Кирон 5 нас ч хүрээгүй байхдаа зураг зурж эхэлсэн бөгөөд нэгэн гэр бүлийн баяр дээр зураг зурснаар түүний зургийн авьяас илэрсэн байна. Гэхдээ Кирон ихэвчлэн Норфолкийн байгалийн үзэсгэлэнт төрхийг зурдаг юм. Учир нь түүний төрж өссөн, амьдрах дуртай газруудын нэг билээ.

www.caak.mn

Альбиона төдийгүй Европ, АНУ, Япон болон Канадын иргэд хүртэл хүүгийн шүтэн бишригчид болжээ. Харин одоо түүний орлого эцэг эхийнх нь компани болох "Kieron Williamson Limiteд"-д хөрөнгө оруулалт болж шилждэг байна.

www.caak.mn

Одоо тэрээр 10 настай юм.

www.caak.mn
Кироны албан ёсны сайт. http://www.kieronwilliamson.com/

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()