Урьд нь тогтоосон рекордуудыг эвдсэн нь

2013-07-21, 23:19
14,899
Хүн гэдэг амьтан юм юмыг хийж чаддаг. Гэхдээ тодорхой хэмжээ хязгаар гэж бий. Харин эдгээр хязгаарыг давж гарсан хүмүүсийг “Дэлхийн рекорд” хэмээн нэрлэж тэмдэглэн авдаг болсон. Ингээд та бүхэндээ хирээс хэтэрсэн зүйлийг хийж, бусдаасаа онгойрч чадсан сонирхолтой амжилтуудыг танилцуулъя.
Урьд нь тогтоосон рекордуудыг эвдсэн нь
Хаах
Сурталчилгаа

Ямайкийн богино зайнд гүйгч Усейн Болт 100 метрийн зайн гүйлтээр өмнөх дэлхийн рекордыг эвджээ. Хуучин рекорд 9,69 секунд байсан бол Болт 100 метрийг 9,58 секундэд туулжээ.

www.caak.mn

Британы 28 гимнастикчдын баг "Mini Cooper" хэтчбэкийн салонд гайхалтай байдлаар багтаж чаджээ. Тэд урьд нь 27 хүнтэй хийж байсан өөрсдийн рекордоо эвдсэн байна. Рекорд тогтоож байх үед хэн ч гэмтээгүй байна.

www.caak.mn

Кеничи Ито дөрвөн хөллөж 100 метрт 17,47 секунд гүйж, өмнөх рекордыг эвджээ.

www.caak.mn

Автралийн иргэн Окан Кая "Call Of Duty", "Black Ops 2" тоглоомуудыг тоглон компьютерийн ард 122 цаг сууж, дэлхийн рекорд тогтоожээ.

www.caak.mn

Ахмед Хусейн хөлөөрөө 3 минутанд 612 цохилт хийж рекорд тогтоожээ. Гэвч удалгүй цохилтын тоог 616 болгож өөрийн рекордоо эвджээ.

www.caak.mn

Пакистаны 12 настай Мегар Гюль охин түргэн шатрыг 45 секунд тоглож дэлхийн рекорд тогтоожээ.

www.caak.mn

АНУ-д хүмүүсийн хийсэн хамгийн том мозайкад (шигтгэмэл) 1458 хүн оролцож рекорд тогтоож байсан бол Пакистаны оршин суугчид 1936 хүн оролцон рекордыг эвдсэн байна.

www.caak.mn

Пакистаны залуус бас нэг рекорд тогтоожээ. 24,200 хүн далбааны хэлбэр гарган жагссан байна. Өмнөх рекордыг Хонконгт 21,726 хүн оролцож тогтоож байжээ.

www.caak.mn

Герберт Нич нэг амьсгаар 214 метрийн гүнд шумбасан байна. Ингэж тэрээр өмнө нь 183 метр байсан өөрийн рекордоо эвджээ.

www.caak.mn

Америкийн сэлэгч Майкл Фелпс олимпийн 22 медалийн эзэн билээ. (18 алт, 2 мөнгө, 2 хүрэл). Урьд нь гимнастикч Лариса Латынина 18 медальтайгаар (9 алт, 5 мөнгө, 4 хүрэл) рекорд тогтоосон байжээ.

www.caak.mn

Теннисчин Рафаэль Надаль мастерийн тэмцээнд 7 удаа ялж, 6 ялалттай Бьон Боргаг ардаа орхин рекордын эзэн болсон байна.

www.caak.mn

Америкийн өндрийн харайгч Дуайт Стоунз өмнө нь тогтоосон 7 фут, 6.5 дюйм өндөр харайсан өөрийн рекордоо эвдэн 7 фут, 7.5 дюйм болгожээ.

www.caak.mn

Дэвид Рубиша 800 метр замыг 1 минут 40.91 секунд гүйлж, 1 минут 41 секунд байсан дэлхийн өмнөх рекордыг эвджээ.

www.caak.mn

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()