Хэлц хэллэг яаж үүссэн бэ?

Бид яагаад ч юм өдөр бүр ямар нэг хэллэг, хэлцийг хэрэглэдэг. Зарим тохиолдолд хэрэглэж буй үгнийхээ утгыг ч үл ойлгон ашигладаг. Оросууд мөн өдөр бүр эдгээр үг хэллэгүүдийг хэрэглэдэг боловч үүсэл гарлыг нь тэр бүр сайн мэддэггүй. Ингээд хойд хөрш орны маань өдөр бүр хэрэглэдэг хэлц үгний утга, үүсэл гарлыг сонирхоцгооё. Зарим нь манай орныхтой ихээхэн адил бололтой.
Хэлц хэллэг яаж үүссэн бэ?
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1. Бариул хүртэл нь идчихлээ
Дээр үед Оросод талхыг бариултай хийдэг байсан бөгөөд хүмүүс талхыг худалдан авч бариулнаас нь барин иддэг байжээ. Ариун цэврийн байдлыг сахих үүднээс бариулыг нь идэхгүйгээр гуйлгачид болон нохойнд өгдөг байсан байна. Харин бариулыг нь сэжиглэхгүй иддэг хүнийг “бариул хүртэл нь идчихлээ” хэмээн хэлдэг байжээ. Тиймээс орчин үед “бариул хүртэл нь идчихлээ” гэдэг хэллэгийг хүн төрхөө алдах, шалдаа буух гэсэн утгаар ашигладаг байна.

www.caak.mn

2. Дотны анд
Дээр үед “зүрх сэтгэлд нь хүртэл асгах“ гэдэг нь “согтууруулах ундааг их хэмжээгээр уух” гэсэн санааг илэрхийлдэг байжээ. Үүнээс болоод орчин үед архийг “дотнын найз” хэмээн хэлэх болсон байна.

www.caak.mn

3. Сарын эх хүртэл
Өмнө нь сурагчдыг ямар ч гэм хийгээгүй байсан ч шийтгэх тохиолдол байсан байна. Хэрвээ хүүхэд зөрүүдлэн илүү ихээр шийтгэл амссан бол дараа сарын эх хүртэл шийтгэлээс сулладаг байжээ. Ингээд шийтгэлээс мултрахыг “сарын эх хүртэл” гэдэг хэллэг гарсан бололтой.

www.caak.mn

4. Сүүлчийн сануулга Хятадаас
1950-1960 оны үед Америкийн нисэх хүчнийхэн Хятадын онгоцыг нэлээд сүйрүүлдэг байжээ. Энэ нь Хятадад өгч буй сануулга байдаг байсан бол Хятадууд үүний эсрэг албан бичиг бичдэг байсан ч үл тоодог байсан учир энэ яриа дэлгэрчээ.

www.caak.mn

5. Нохой өлгөх
Ихэд сонирхолтой санагдаж байгаа биз. Хүнд ямар нэгэн хэрэг тохохыг “нохой өлгөх” хэмээн ярьдаг байсан байна. Үнэн хэрэгтээ энэ нь амьтантай ямар ч холбоогүй бөгөөд “собака” гэдэг нь нохой гэдгээс гадна "өргөс" гэсэн утгаар ашиглаж байжээ.

www.caak.mn

  6. Том боргоцой
Хамгийн хүчтэй, тэргүүнд нь явдаг чирэгч машиныг боргоцой гэдэг байжээ. Тиймээс “том боргоцой” гэдэг үгээр чухал, удирдагч хүнийг илэрхийлдэг болсон байна.

www.caak.mn

7. Хэрэг нь шатчихсан
Дээр үед хэрэгтний бичиг баримт алга болсон тохиолдолд түүнд ял шийтгэл оноохыг хориглодог байжээ. Тиймээс нэлээд хэрэг шатаж, үгүй болж байсан бөгөөд ийнхүү “хэрэг нь шатчихлаа” хэмээн хэлдэг байсан байна. Харин орчин үед амжилттай болсон ажлыг хэлэхдээ “хэрэг нь шатчихлаа” гэдэг хэллэгийг ашигладаг болжээ.

www.caak.mn

8. Англи маягаар явах
Хэн нэгэн баяртай ч гэж хэлэлгүй явахад Оросууд “англи маягаар явлаа” гэж хэлдэг байна. Үнэндээ энэ хэллэгийг Англичууд зохиосон бөгөөд “to take French leave” гэдэг байжээ. Энэ хэллэгийг хэрэглэх болсон шалтгаан нь 18-р зууны үед дайтаж байсан Франц цэргүүд сайн дураараа бууж өгч, байлдааны талбараас холдоход энэ хэллэгийг хэрэглэдэг байсан байна. Мөн Францчууд ч хэрэглэх болсон бөгөөд Оросод харин Францын хувилбар нь үлдсэн бололтой.

www.caak.mn

9. Цэнхэр цус
Испанийн хатан хааны гэр бүл хэзээ ч Африкаас Испани руу дүрвэн ирсэн улсуудтай холбоо тогтоодоггүй байсан бөгөөд үүгээрээ бахарадаг байсан байна. Хатан хааны гэр бүлийнхэн бүгд цайвар царайтай байсан ч арьсны цаанаас судас нь харагддаг байсан учир “sangre azul” буюу “цэнхэр цустан”-ууд хэмээн өөсрдийгөө нэрлэх болжээ. Энэ нь ерөнхийдөө дээдсийн гэсэн санааг илэрхийлэх болов уу. Тэгэхээр дээдэс гаралтай хүмүүсийг "Цэнхэр цустан" гэх нь...

www.caak.mn

10. Зараа ч үүнийг ойлгоно
Зөвлөлтийн үед асрамжийн газар 2 жилийн сургалттай А, Б, В, Г, Д ангиуд эсвэл нэг жилийн сургалттай Е, Ж, И гэсэн ангиуд байжээ. Нэг үеийн хүүхдүүдийг “ежи” гэдэг байсан бөгөөд хоёр дахь жилдээ суралцахаар үлдсэн хүүхдүүдийг шоголж, "Зараа ч үүнийг ойлгоно" хэллэгийг ашигладаг байсан байна.

www.caak.mn

11. Ясыг нь угаах
Грекийн сүсэг бишрэлд дахин оршуулах ёслол болдог байсан бөгөөд энэ үед газраас ухан гаргаж, ясыг нь дарс болон усанд угаагаад буцаан оршуулдаг байжээ. Харин дахин оршуулахын тулд гаргах үед хөгзөрсөн хэрнээ яс нь гараагүй байвал тухайн хүнийг нүгэлтэн байсан хэмээн үзэж, нас барсан хойноо ч авснаасаа гарч бусдыг зовоодог гэж үздэг байсан байна. Тиймээс муу ёрын зүйл шүглэхээс хамгаалахын тулд ийнхүү ясыг нь угаах ажиллагаа хийдэг байжээ. Орчин үед муу зүйлийг холдуулахыг энэ хэллэгээр хэлдэг байна.

www.caak.mn

12. Угаалтаар биш бол элдүүрээр
Дээр үед эмэгтэйчүүд хувцсаа угаачихаад зориулалтын модон элдүүрээр элддэг байжээ. Хэдийгээр тухайн хувцсыг муу угаасан ч сайн элдсэн бол цэвэрхэн болдог байсан байна. Ингээд л энэ хэллэг үүссэн аж.

www.caak.mn

13. Сонингийн нугас
“Нэгэн эрдэмтэн 20 ширхэг нугас худалдан авч нэгийг нь алуулаад бусдад нь хоол болгон өгсөн байна. Ингээд тэрээр ар араас нь ийнхүү хооллосоор ганцхан нугас үлджээ” гэсэн мэдээллийг сонингоор тараажээ. Үүнээс хойш худал зүйлийг “сонингийн нугас” гэх болсон байна.

www.caak.mn

14. Долоо хоногт долоон баасан гаригтай
Дээр үед баасан гариг амралтын өдөр байсан бөгөөд дэлгүүрээр явах өдөрт тооцогддог байжээ. Ингээд зарим хүмүүс нэг баасан гариг нь зээл тавьчихаад дараагийн баасан гаригт нь өгдөггүй байна. Тиймээс амласандаа хүрдэггүй хүнийг хэлэхдээ "долоо хоногт долоон баасан гаригтай" гэж хэлдэг аж.

www.caak.mn

15. Ямааг суллах
Эртний еврейчүүдийн дунд гэм нүгэлээ наминчлах өдөр гэж болдог бөгөөд гэгээнтэн нэг ямааны толгой дээр гараа тавьж ямааг адислаж түүний араас нүгэлээ наминчлахыг хүссэн хүмүүс ямааны толгойд хүрдэг байна. Ингээд ямааг Иудеин цөлд суллаж явуулдаг байжээ. Эндээс л “ямааг суллах” гэсэн хэллэг гарчээ.

www.caak.mn

16. Фиаског даван туулах
Фиаског даван туулах гэж ямар нэг зүйл нь бүтэмжгүй болохыг хэлдэг. “Фиаско”-г герман хэлнээс орчуулбал хоёр литрийн сав гэсэн утгатай юм байна. Энэ хоёр үг хоорондоо ямар холбоотой юм бол? Хошин шогч Бианконёлли шилтэй үзүүлбэр үзүүлэх гэж байтал нь үзүүлбэр нь бүтэмжгүй болсон учир энэ хэллэг гарч иржээ.

www.caak.mn

17. Шинэ хүмүүсийг яагаад “данх” гэдэг вэ?
Данх гэдэг нь компьютерын тал дээр муу, бие даан ажиллаж чаддаггүй хүнийг хэлдэг. Энэ хэллэг нь ууланд авирагчдаас үүдэлтэй бөгөөд уулын оргилд хүрч чадсан шинэхэн уулчинг “данх” гэж нэрлэдэг байна. Ер нь л шинэ өөрийн хийх ёстой зүйлийг төдийлөн сайн мэдэхгүй хүмүүсийг “данх” гэж нэрлэдэг аж.

www.caak.mn

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()