Сурталчилгаа (15)
Хаах

Супермаркетууд биднээс юу нуудаг вэ?

2013-07-24, 04:38
28,773
Хүссэн хүсээгүй бид суермаркетуудаар үйлчлүүлдэг. Учир нь бүх зүйлийг хүнсний захаас худалдаж авна гэдэг хэцүү юм. Супермаркетаас хүнс, ахуйн бараагаа цуглуулахад хялбар бөгөөд тухтай байдаг учир хүмүүс ихэвчлэн супермаркетыг зорьдог. Харин энэ бүхнийг зарим нэг байгууллагууд ашиглан иргэдийг хуурдаг байна. Ингээд супермаркетуудын нууцаас сонирхвол...
Супермаркетууд биднээс юу нуудаг вэ?

1. Бохир сагстай
Үнэн хэрэгтээ супермаркетын түрдэг сагс хиртэй хувцаснаас ч бохир байдаг байна. Сагсанд бүхий л бохир зүйл байдаг бөгөөд 72 хувийн ялгадас ч байдаг гэнэ. Ийнхүү ялгадастай болсон шалтгаан нь энэ тэргэн дээр хүүхдүүд ч гулгадаг бөгөөд бяцхан хүүхдүүд хаа сайгүй гараа хийх дуртай байдаг гэдгийг та мэднэ. Ингээд л таны цуглуулж буй хүнсэнд ялгадасны нян наалдах магадлалтай. Супермаркетуудын ажилчид эдгээр тэргүүдийг угааж байхыг та харж байсан уу? Энэ бол үнэхээр хэцүү зүйл юм. Тиймээс үүнтэй эвлэрээс өөр аргагүй.

www.caak.mn

2. Үйлдвэрлэсэн он сарыг өөрчлөх
Хэдийгээр бараа бүтээгдэхүүнүүд дээр үйлдвэрлэсэн он сар байдаг ч энэ нь 100 хувь баталгаатай гэхэд хэцүү. Учир нь бүх бараагаа зарахгүй бол дэлгүүрийн орлого буурч, ажилчдын цалин багасах нь мэдээж шүү дээ. Тиймээс ажилчид шинэ он сарыг нааж, шинэхэн бүтээгдэхүүн мэт болгодог байна.

www.caak.mn

3. Хуучирсан зүйлээр шинэ бүтээгдэхүүн хийдэг
Хугацаа нь дуусан бүтээгдэхүүнийг супермаркетууд хаядаггүй гэнэ шүү. Жишээлбэл: тахиагаар-грилл, салат, пирошки гэх мэт зүйлсийг хийж болно. Тиймээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авсны хэрэггүй л болов уу.

www.caak.mn

4. Махны худалдаа
Саяхан Европт үхрийн махны оронд адууны махыг зарсан гэсэн маргаан үүсжээ. Монголчууд маань ч мах ялгахдаа сайн боловч гадаадын орнуудын хувьд хүндрэлтэй асуудал болдог байна.

www.caak.mn

5. Шинжилгээний бичиг
Хяналт, шинжилгээний ачаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа ресторан дэлгүүрүүдийг хаах тохиолдол бий. Тэгвэл энэ шалтгаанаар супермаркетуудыг хаадаг болов уу? Эрүүл мэндийн хяналт шинжилгээг төдийлөн хийдэггүй нь халдварт өвчний эх үүсвэр болдог байна.

www.caak.mn

2
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()