Амьдралаа худалдсан эр

Йен Ашер (Ian Usher) гэгч 48 настай Австрали эр эхнэрээсээ салсаны дараа гуниглан цөхөрч суусангүй, шинээр амьдарч эхэлжээ. Тэрээр амьдралдаа байсан бүх зүйлээ зарчихаад, дэлхийгээр аялахаар мордсон зоригтой залуу юм.
Амьдралаа худалдсан эр
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Йен Ашер бүх л зорилгоо биелүүлж, их зүйл үзэж, олон сонирхолтой юм мэдэж авчээ.

Анх, 2008 онд Ebay онлайн дуудлага худалдаанд “Йен Ашерийн амьдрал” нэртэй ер бусын худалдаа бий болжээ. Худалдаанд 3 унтлагын өрөөтэй байшин, Mazda суудлын машин, мопед, шүхрийн тоног төхөөрөмж, усны мотоцикл орсон байв.  Энэ бүгдийн эхний үнэ 1 доллараар дууджээ.



Худалдаа багагүй сонирхол татаж, 7 хоногийн дараа түүний амьдралын бараг 50 жилийн турш хуримтлуулсан бүх зүйл 305 мянган доллараар зарагджээ. Ашерт ихээхэн хэмжээний мөнгөнөөс өөр  юу ч үлдсэнгүй.  Хураасан эд хөрөнгөнийхөө ачаанаас салаад, тэрээр цаг завгүйгээс болоод хэзээ ч хийж амждаггүй, амьдралдаа хийхийг мөрөөдөж байсан 100 зорилгоо жагсаан, тэдгээрийг биелүүлэхэд 100 долоо хоног гаргасан байна. Долоо хоногт нэг мөрөөдөл - нэлээд шахуу хөтөлбөр болжээ.



Түүний томилогдсон эхний газар бол халуун наран дор уулны цанаар гулгасан Дубай байв. Цаашид Ашерийн амьдралд хэзээ ч мартагдашгүй адал явдлууд өрнөж эхлэв. Жишээ нь, бухтай хамт гүйж, цагаан аварга загаснуудын дунд шумбаж, тохиолдлоор холливудын кинонд тоглож, Канадад нохой хөлөглөсөн чаргаар гулгаж, онгоц жолоодон сурч, өөрийн шүтэн бишрэгч Ричард Брэнсонтой биечлэн уулзаж, Эверестэд авирч, дэлхийн бусад олон гайхамшигийг үзжээ.



Гэвч тэр жагсаалтаа дуусгасангүй, түүнд 7 хүсэл үлдсэн үед, үлдсэн мөнгөө ирээдүйдээ зориулахаар шийджээ. Панамын эрэг дээр бяцхан арал худалдан авч түүн дээрээ байшин барьжээ. Энэ газар Канадад танилцсан шинэхэн хайртай эмэгтэйтэйгээ суурьшсан байна.

“Энэ бол яг л миний хайж байсан, хамгийн хачирхалтай адал явдал байлаа. Амьдрал гэдэг түүнийг хуваалцах хүнтэй байснаар илүү жаргалтай, утга учиртай байдаг юм байна гэдгийг би ойлгосон.”- хэмээн ярьж байна. Гэвч...



Хэдэн ном хэвлүүлж, арал дээр бараг 3 жил амьдраад Ашер дахин амьдралаа зарахаар тавьжээ. Тэр хоёр дахь амьдралаа eBay дээр 250 мянган доллараар үнэлжээ. Үүнд арал, модон байшин, моторт завь, халуун орны жимсний моднууд багтах бөгөөд усан дор шумбах хязгааргүй боломжтой болно.

“Энэ бол сайхан газар, гэвч дахин аялах хүсэл намайг зүгээр суулгахгүй байна. Надад үзэхийг хүссэн газруудын урт жагсаалт одоо болтол байсаар.., үүнийг би дүүжин орон дээр савлан, маргарита шимж байгаад хийж яагаад ч чадахгүй нээ”- хэмээн Ашер дахин амьдралаа /энэ удаа аз жаргалтай/ худалдах болсон шалтгаанаа тайлбарласан юм.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()