Хамгийн өндөр тэтгэвэр өгдөг орнууд

Өнөөдөр хамгийн өндөр тэтгэвэр өгдөг орнуудыг танилцуулах гэж байна. Харамсалтай нь Монгол энэ жагсаалтанд орох болоогүй л байна даа. Манайх энэ тал дээр нилээд асуудалтай, гэвч тун удалгүй настангууд маань өндөр тэтгэвэр авдаг болно гэж найдаж байна.
Хамгийн өндөр тэтгэвэр өгдөг орнууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10. Чех
Чехийн тэтгэвэрт гарч буй хүмүүс авч байсан цалингийнхаа 50% буюу дундажаар 1000 евро авдаг бөгөөд эрчүүд нь 61–тэй, эмэгтэйчүүд 58 нас хүрээд тэтгэвэрт гардаг байна.



9. Португали
Португалид 65 нас хүрээд тэтгэвэрт гардаг бөгөөд дундажаар тэд авч байсан цалингийнхаа 54%-тай тэнцэх хэмжээний тэтгэвэр буюу 540 евро авдаг ажээ. Энэ орны дундаж цалин 1000 еврогоос дээш байдаг байна.



8. Финлянди
Энд тэтгэврийн хөгшчүүл авч байсан цалингийнхаа 58,4%-тай тэнцэх төлбөр авдаг байна. Статистик мэдээгээр Финляндад дундаж цалин 3700 евро бөгөөд эндээс татвар бусад зүйлийг суутгадаг.



7. Словени
Словенид тэтгэврийн нас эрэгтэй 63, эмэгтэй 61 бөгөөд тэд өөрсдийн ажилсан хөлсний ойролцоогоор 62%-тай тэнцэх мөнгө авдаг.



6. Турк
Туркт тэтгэврийнхэн цалингийнхаа 64,5%-ийг авдаг бөгөөд эрчүүд 60, эмэгтэйчүүд 58, харин 5–аас дээш олон хүүхэд төрүүлсэн эхчүүд 48-тай тэтгэвэрт гардаг байна. Энэ оронд дундаж цалин 900 орчим евро ажээ.



5. Итали
Италид тэтгэвэрийнхэн цалингийн 65%-ийг авдаг бөгөөд дундажаар 2300 евротой тэнцэнэ. Энэ оронд тэтгэвэрий нас 59 байдаг.



4. Австри
Хүйсээсээ хамаарч 65 эсвэл 60-тай тэтгэвэрт гардаг. Австрийн тэтгэвэрт гарсан хүмүүс өмнө авч байсан цалингийнхаа 77%-тай тэнцэх тэтгэврийг авдаг байна. Ингэхэд дэлхийн хамгийн өндөр цалинтай орнуудын нэг Австрит дундаж цалин 2700 евро ажээ.



3. Испани
Хамгийн баян тэтгэврийн хөгшчүүлтэй 3 орны нэг бол цалингийнхаа 81%-тай тэнцэх хэмжээний тэтгэвэр буюу дундажаар 2200 мянган евро авдаг испанчууд юм. Гавьяаныхаа амралтанд тэд 65 насандаа гардаг.



2. Люксембург
Люксембург бол европын хамгийн жижиг орнуудын нэг билээ. Гэвч тэтгэврийнхэнээ энд ихээхэн халамжилдаг. 60 настай тэтгэвэрт гарсан люксембургчид цалингийнхаа 87%-тай тэнцэх тэтгэвэр авдаг. Энд дундаж цалин элдэв татвар хасаагүй үедээ 4300 евро байдаг ажээ.



1. Грек
Хамгийн баян тэтгэврийн хүмүүс магадгүй, цалингийнхаа 96%-ийг авдаг грекчүүд байх. Өөрөөр хэлвэл 57 насандаа тэтгэвэрт гараад, тэд бараг л өмнөх орлогынхоо хэмжээний тэтгэвэр, дундажаар 2100 орчим евро авдаг гэнэ.


Энэ бүх тоог хараад Монголчуудынхаа тэтгэврийн төдийгүй, бага цалинтай ихэнхи хүмүүсийн өмнөөс гомдолтой санагдчихлаа. Манай орны тэтгэврийн дундаж мөнгөний хэмжээ хэд вэ?...


8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()