Хамгийн хачирхалтай татварууд

2013-07-28, 20:33
16,001
Улс орны хөгжилд иргэдийн "татвар" төлөлт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс ч зарим улс орнууд маш сонирхолтой, хачирхалтай татваруудыг авдаг байна. Ингээд дундад зуунаас одоог хүртэл оршин тогтнож байсан хачирхалтай татваруудаас сонирхоцгооё.
Хамгийн хачирхалтай татварууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1. Амьдрахын төлөөх татвар – 14-р зууны үед Англид амьдарч байгаадаа талархаж татвар төлөх шаардлагатай гэх журмыг гаргасан байна. Гэхдээ энэ татвар төлөлт төдийлөн удаагүй бөгөөд нэг л мэдэхэд үгүй болжээ.

www.caak.mn

2. 1920 онд Төвөд-д цэргийн хүчнийхнийг хангах зорилгоор чихний татвар гэж байсан байна. Хэдийгээр энэ татварын талаар тодорхой баримт байдаггүй ч Хятадын нэгэн сурвалж дээр хүн болон амьтны чих бүрээс нэг мөнгөн лан тооцож авдаг байсан гэнэ. Харин чихнийхээ мөнгийг төлөөгүй тохиолдолд өөрийнх нь чихийг огтолдог байжээ.

www.caak.mn

3. 17-18-р зууны үед Англи болон Шотландад цонхны татвар тооцдог байжээ. Энэ нь баян ядуугийн ялгаа үүсэх нэг нөхцөл болж байсан ч 1851 он хүртэл оршин тогтносон байна.

www.caak.mn

4. 1993 онд Венец сүүдэрний татвар тооцох болжээ. Тиймээс гадаа худалдаа эрхэлж буй иргэд болон рестораны сүүдрэвчнээс сүүдэр буусан тохиолдолд эзэд нь улсад татвар төлөх ёстой болсон байна.

www.caak.mn

5. 1784-1811 оны хооронд Их Британид малгайны татвар бодогддог байсан бөгөөд энэ нь улсад нэлээд хөрөнгө оруулж байсан байна. Татвар төлөгдсөн малгайнд тусгай тэмдэгт наадаг байсан бөгөөд хуурамч тэмдэгт үйлдвэрлэсэн тохиолдолд цаазаар авдаг байжээ.

www.caak.mn

6. 16-18-р зууны үед Германы Вюртемберг хотод болжмор шувууны татвар авдаг байсан гэнэ. Айл бүр 12 ширхэг болжморыг алах ёстой байсан бөгөөд алсан тохиолдолд 6 крейцерийн олгодог байсан байна. Харин алж чадаагүй тохиолдолд 2 дахин илүү төлбөрийг улсад төлнө.

www.caak.mn

7. Айдасны татвар - Дайны үед хааны төлөө тэмцэхийг хүсээгүй иргэдэд зориулагдсан татвар байсан байна. Энэ татвар 1-р Генрих хааны үед байсан бөгөөд 300 жилийн турш оршин тогтнож байжээ. Генрихын үед төдийлөн хатуу биш байсан ч Иоанн хаан дайн болоогүй байсан ч иргэдээс энэ татварыг авдаг байсан байна.

www.caak.mn

8. 2003 онд Шинэ Зеландад үхрийн хий гаргалт бүрт татвар тооцох шинэ хууль гарчээ. Гэхдээ олон тооны эсэргүүцэлтэй тулгарсан Зеландын засгийн газар энэ татварыг хэрэгсэхгүй болгожээ. Энэ татварын тусламжтайгаар үхрийн гаргаж буй метан хийг багасгах зорилготой байсан бололтой.

www.caak.mn

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()