Биднийг хүрээлэн буй орчны талаар сонирхолтой баримтууд

2013-08-03, 17:58
17,076
Биднийг хүрээлэн буй орчин тааварлашгүй, сонин содон зүйлээр баялаг байдаг. Нэг зүйлийнх нь учрыг олж суух зуур, дахиад л шинэ нууцлаг зүйл гарч ирнэ. Хүн амаасаа илүү адуун сүрэгтэй улс нь Монгол орон гэнэ шүү. Ингээд биднийг хүрээлэн буй орчны талаар хамгийн сонирхолтой баримтуудаас хүргэе.
Биднийг хүрээлэн буй орчны талаар сонирхолтой баримтууд

1. Суданд Египетээс илүү их пирамид байдаг.
Суданд бусад орноос илүү их пирамид байдаг байна. Аль Куру, Нури, Гебель Баркал болон Меро гэх хотууд нь багадаа 223 пирамид байдаг бөгөөд өндөр 20-30 метр аж.

www.caak.mn

2. Эсрэг замын хөдөлгөөнтэй орнууд
Эдгээр орнуудад Япон, Англи болон эдгээрийн колони орнууд байсан Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг гэх мэт орнууд багтана. АНУ болон Канад энэ тоонд багтдаггүй.

www.caak.mn

3. Хүнээсээ их адуутай орон
Монгол оронд хүн амаас нь илүү их адуун сүрэг байдаг гэнэ.

www.caak.mn

4. Хэлзүйн хөгжингүй орон
Папуа Шинэ Гвинейн нийслэл болох Порт Морсбид 750 гаруй төрлийн хэлээр ярьдаг байна. Хамгийн тархмал хэл нь Моту болон худалдааны англи хэл аж.

www.caak.mn

5. Аляскад элсэн манхан бий
Кобук хэмээх тохойд элсэн манхан байдаг бөгөөд зуны улиралд 38 градус хүртэл халж ч болдог гэнэ. Энэ манханы өндөр нь 30 метр бөгөөд харин Агуу Кобук, Жижиг Кобук болон Хант голын элсэн манхнууд нийлээд 40км/кв болдог аж.

www.caak.mn

6. Ирланд дахь эртний тээрэм
Ирландын тээрэмний сэнс нь цагийн зүүний дагуу эргэдэг байна. Харин бусад орнуудын хувьд цагийн зүүний эсрэг эргэдэг аж.

www.caak.mn

7. Хавасу нуурын гүүр
Лондонгийн гүүрийг Лейк-Хавасу-Сити рүү шилжүүлэн дахин засварлажээ. 60-аад оны үед энэ гүүр усанд автаж эхэлсэн учир гүүрийг нурааж оронд нь ойролцоо загварын орчин үеийн гүүрийг барьсан байна. Харин гүүрний чулууг 1967 онд дуудлага худалдаанд оруулжээ. Роберт Пакстон Маккалох хэмээх хүн 1968 оны 4 сард эдгээр чулуулгуудыг 2,460,000 доллараар худалдан авсан байна. Ингээд бүх чулууг Аризона руу шилжүүлэн дахин гүүр барьж 1971 онд шинээр нээжээ.

www.caak.mn

8. Дэлхийн хамгийн алслагдмал хот
Австралийн Перт хэмээх хот нь дэлхийн хамгийн алслагдмал хотын тоонд багтдаг байна. Хамгийн ойр байх хотруугаа очихын тулд 320 км замыг цөлөөр туулдаг аж.

www.caak.mn

9. Амазоны урсгал
Амазоны урсгал маш хүчтэй учир голын эхээс 160 км зайнд ч даралттай усанд орж болох нь.

www.caak.mn

10. Хамгийн урт хугацааны аялал
Москвагаас Владивосток хүртэл 9000 орчим км байдаг бөгөөд энэ замыг галт тэргээр туулахын тулд 7 хоног зарцуулагдах юм байна.

www.caak.mn

11. Мод тайрах
Одоогийн байдлаар дэлхий дээр 22 хувь л ой мод үлдээд байгаа гэнэ. Европ 98%, Ази-92%, Хойд Америк-66%, Өмнөд Америк-54% ой модныхоо эх үүсвэрийг алдаад байгаа бөгөөд энэ нь ердөө л сүүлийн 10 жилийн дотор шүү дээ.

www.caak.mn

12. Тив хоорондын хамгийн богино нислэг
Европын Гибралтараас Африкийн Танжер хүртэл нисэхэд 20 минут шаардлагатай бөгөөд 55 км замыг туулах юм байна.

www.caak.mn

13. Хамгийн өргөн гүүр
Гиннесийн номын мэдээллийн дагуу дэлхийн хамгийн өргөн гүүр нь Сидней дахь Харбор Бриж юм байна. Гүүрний дээд талд нь 8, доод талд нь 8 гээд нийт 16 эгнээ машин багтана. Түүний өргөн нь 49 метр аж. Үүнээс гадна тэрээр ган хийцийн хамгийн өндөр гүүрний тоонд багтдаг аж.

www.caak.mn

14. Хамгийн том хааны ордон
Минг удирдагчийн үеийн ордон одоо Бээжин хотод музейн зориулалттай ашиглагддаг байна. Энэ ордныг 1420 оны үед барьсан бөгөөд 980 байр, 8707 өрөөтэй гэнэ. Харин ордны эзлэх талбай нь 720 мянган кв.м аж.

www.caak.mn

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()