4 өдөр шоронд суугаад 4 сая доллар авчээ

"Сан-Диего хотын 23 настай оюутан Дэниэл Чонг (Daniel Chong) АНУ-ын захиргаа 4 хоног шоронгийн өрөөнд хяналтгүй уух ус, идэх юмгүй орхисоныхоо төлөө нөхөн төлбөр болгон 4 сая гаруй доллар төлжээ" - хэмээн Associated Press агентлаг мэдэгджээ. Амьд гарахын тулд Чонг шээсээ уухад хүрсэн байна.
4 өдөр шоронд суугаад 4 сая доллар авчээ
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

Чонг 2012 онд хар тамхитай тэмцэх албаны (DEA) гэнэтийн шалгалтын үеэр саатуулагдсан байна. Тэр найзындаа очиж марихуан татахаар оржээ. Гай дайрахад DEA яг тэр өдөр гэнэтийн ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн байж. Хар тамхитай тэмцэгчид нийтдээ 8 хүн баривчилжээ. Нэгжлэгийн үеэр найзынх нь гэрээс 18 мянган мансууруулах эм, түүнчлэн бусад хар тамхи, зэвсэг олсон байна. Чонгийг байцаалтын дараа суллахыг зөвшөөрсөн байлаа. Чамайг мөрдөх шаардлаггүй гэж хэлээд цагдаагийн офицер оюутныг зоригжуулсан байна.

“Тэсээрэй, залуу минь, хэсэг хугацааны дараа чамайг авахаар бид ирнэ” -гэж камерийн хаалгыг хаангаа офицер хэлжээ. Хэдхэн минут нь эцэсдээ 4 хоног гаруй үргэлжилжээ.



Чонгийн хувьд энэ үе аймшигтай хар дарсан өдрүүд болон хувирчээ. Ус, идэх юмгүй гурав дахь хоног дээрээ хий юм харж эхэлжээ: шоронгийн хуягууд түүнийг хорлох гэж агааржуулагчаар дамжуулан өрөөнд нь хий шахаж байгаа юм шиг түүнд санагдаж байсан байна. Цангаагаа тайлахын тулд залуу шээсээ уухад хүрчээ. Тэр шоронгийн төмөр сандал дээр шээн, шээсээ сорон ууж байжээ. Цөхрөнгөө  барахдаа сандал дээр хөнжил, хувцсаа нугалж тавиад дээр нь гарч таазанд байгаа галын эсрэг ус цацагч руу хүрэх гэж удаа дараа оролджээ. Энэ үед түүний гар гавтай байсан гэнэ.



Түүнийг гаргана гэдэгт найдахаа байгаад, Чонг бүр "түргэн үхэх ямар хувилбар байж болохыг тооцоолж үзсэн"-гэж ярьжээ. Тэрээр нарны шилээ хазан хагалж, шилний хагархайгаар гар дээрээ ”Уучлаарай, ээж ээ” гэсэн үгийг сараачих гэж оролдсон байна. Чонг дөнгөж эхний үгний эхний үсгийг л зурж чадсан байна. Өөртөө анхаарал хандуулах гэж үдээсээ хаалганы доогуур хийх гэж ч оролдож, чангаар хашгирч ч үзэж. “Тэр үед би ухаанаа алдахгүй байхыг л хүсч байлаа. Бүх юм ямарч утгагүй болж байв.”-хэмээн Чонг өгүүлсэн байна.

Чөлөөлөгдсөний дараа Чонг 5 өдөр эмнэлэгт хэвтэн, бөөрний дутагдал, хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал, булчин татах зэрэг өвчнөө эмчлүүлсэн байна. Чонг өөрийг нь орхиод мартчихсан гэж үздэг бөгөөд “Энэ бол тохиолдол, үнэхээр муухай аймшигтай тохиолдол”-гэж тэрээр хэлсэн байна. Америкийн цагдаагийнхан энэ хэргийг судалж байгаа бөгөөд болсон явдлын яг тодорхой шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ажээ.



“Камерт тарчилж, зовсоныхоо төлөө авах Чонгийн нөхөн төлбөр 4,1 сая доллар болсон бөгөөд янз бүрийн суутгал, ялангуяа эмчилгээний зардлыг дараад түүний мэдэлд ойролцоогоор 3,2 сая доллар үлдэж байгаа.”-гэж сэтгүүлчдэд шүүхийн төлөөлөгч батлан хэлсэн байна. Харин оюутан энэ мөнгөөрөө эцэг эхдээ байшин худалдаж авч өгөхийг хүсч байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.



7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()