Охины толгойнд аюултай шимэгч нэвтэрчээ

2013-08-05, 21:55
26,039
12 настай охин гэр бүлийнхэнтэйгээ амарч байх үедээ усан паркыг зорин очжээ. Харин усанд орж байх үед нь охины тархинд шимэгч хорхой нэвтрэн орж, охины биед хохирол учруулж байгаа гэнэ. Тиймээс ус руу орохдоо болгоомжтой, хамгаалалттай байсан нь дээр болов уу.
Охины толгойнд аюултай шимэгч нэвтэрчээ

Арканзас мужийн Хардигийн гэр бүлийнхэн долоо хоногийн өмнө усан паркт амралтаа өнгөрүүлсэн байна. 12 настай Кали Хардиг (Kali Hardig) эцэг эхийнхээ хяналтан дор нуурын усанд орсон аж. Энэ үед шимэгч хорхой охины биед нэвтрэн оржээ. Ингээд нэг хоногийн дараа охин халуурч, маш ихээр толгой нь өвдөх болсон байна.

Эхлээд охин маань маш ихээр даарч байсан бөгөөд дараа нь дагзныхан хавиар өвдөж эхэлсэн юм. Цаг тутам охины минь бие улам муудаж байсан учир би түүнийг эмнэлэг рүү авч явсан хэмээн ээж нь хэлжээ.

www.caak.mn

Ийнхүү шинжилгээ хийсний дүнд охины маань тархинд Неглерия Фоулери (лат. Naegleria fowleri) хэмээх 25-30 градусын даралттай усанд байдаг шимэгч хорхой орсон болохыг илрүүлсэн юм. Эмч нарын хэлж байгаагаар хорхой охины хамраар дамжин тархи руу нь орсон гэнэ.

Охиныг ухаан алдуулж, тархины хаванг буулгасан бөгөөд үүний дараа эмчилгээг нь эхэлжээ.

Бид Калид мөөгөнцөрийн эсрэг тариа, антибиотик болон шинэ туршилтын бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Ингээд нэг курс эмчилгээ хийсний дараа дахин шинжилгээ хийхэд тархин доторхи шимэгч бодис үгүй болсон байсан. Гэхдээ охины биеийн байдал төдийлөн сайн биш байгаа учир эмч нар охиныг амьд гарах эсэхийг баталгаатай хэлж чадахгүй байгаа гэнэ.

www.caak.mn

6
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()