2013 оны Гиннесийн амжилтууд

2013-08-20, 01:40
21,873
Гиннесийн номонд орохыг хүсэгчид энэ дэлхий дээр олон мянга байгаа болов уу. Энэхүү гайхалтай номонд нэрээ мөнхлөх нь дурсгалтай хэрэг бөгөөд хожим нь үр хүүхдүүддээ хэлэх, харуулах, бахархах зүйлтэй болох нэг боломж юм. Ингээд зоригт, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн иргэд 2013 онд ямар алхам хийж байсныг сонирхоцгооё. Эдгээрээс ихэнхи нь амжилттай болж, Гиннесийн номонд бүртгэгдсэн байна.
2013 оны Гиннесийн амжилтууд

1. 83 настай Дот Портна болон түүний нөхөр хамгийн олон дотуур хувцастай хүмүүс бүжиглэсэн рекордыг эвдэхийн тулд ийнхүү бүжиглэсэн байна. Зохион байгуулагчид 2271 хүн цуглуулах зорилготой байжээ. Өмнөх амжилт нь 2270 байсан байна.

www.caak.mn

2. Мэргэжлийн слэклайнер Рейнхард Кляйндль 185 метрийн өндөрт олсон дээр явснаар дэлхийн рекордыг эвдэж чадсан байна.

www.caak.mn

3. 2013 оны 5 сарын 24-нд залуучууд мянга мянган гэрэлт зулыг хөөргөжээ. Үйл ажиллагааны зохион байгуулагчид хэлэхдээ 15,185 гэрэлт зулыг хөөргөсөн гэнэ. Ийнхүү хөөргөснөөр 2012 оны 12,740 ширхэг гэрэлт зулны тоог давснаар, дэлхийн амжилтыг эвдэж чадсан хэмээн үзжээ.

www.caak.mn

4. Хоригдлууд багын бэлтгэлд оролцож байна. Тэд нэгэн зэрэг үйл ажиллагаанд оролцож буй хамгийн олон хоригдлын рекордыг эвдэх зорилготой байсан аж.

www.caak.mn

5. 5000 орчим хүн цагираг эргүүлэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 7 минутын турш нэгэн зэрэг хамгийн олон хүн цагираг эргүүлсэн хэмээн Гиннесийн амжилтыг эвдсэн байна. 2013 оны 2 сарын 12.

www.caak.mn

6. 349.4х226.9 харьцаатай Румыний далбаа дэлхийн хамгийн том далбаа болжээ.

www.caak.mn

7. 2013 оны 5 сарын 27-нд Румыний далбаа дэлхийн хамгийн том далбаа болж Гиннесийн амжилтыг эвджээ.

www.caak.mn

8. 2013 онд мариачи үзүүлбэрийнхэн 2010 онд тогтоосон дэлхийн рекордыг эвдэж чаджээ. 2012 онд 555 хүн нэгэн зэрэг энэ үзүүлбэрийг үзүүлж байсан бол 2013 онд 600 болсноор ийнхүү амжилтанд хүрчээ.

www.caak.mn

9. Хиймэл амьсгал хийхэд зориулагдсан хамгийн олон хүүхэлдэйний тоогоор дэлхийн амжилтыг эвдэхийг анагаахын оюутнууд оролдсон байна. 2013 оны 6 сарын 18.

www.caak.mn

10. 2013 оны 3 сарын 13-нд Мехикод тогооч нар цуглаж, нэг дор хамгийн олон тогооч цугласан амжилтыг эвдэхийг зорьжээ. Энэ оны эхээр Дубайд нэг дор 2847 тогооч цугласан цугларалт болж дэлхийн амжилтыг эвдэж байжээ.

www.caak.mn

11. 1900 охид Германы үндэсний хувцастай нэг дор цуглаж, дэлхийн амжилтыг эвдсэн байна. 2013 оны 7 сарын 13

www.caak.mn

12. 100 метрийн гүйлтэнд амжилт байгуулсан нөхрөө үнсэж буй Британийн тамирчин Стефвни Рид, 2013 оны 7 сарын 28.

www.caak.mn

13. Баганы хамгийн өндөрт хүрэх тэмцээнд оролцогч Стирлинг Харт (баруун) 30 метрийн өндөрт хүрчээ. Харин түүнтэй Брайан Бартоу өрсөлдөж байгаа бөгөөд энэ тэмцээнд 100 гаруй хүн оролцсон байна.

www.caak.mn

14. Хүндийн өргөлтийн 90-ээс дээш насныхны тэмцээнд түрүүлсэн 91 настай Сай Перлис, Тэрээр 85 кг-ийг өргөснөөр дэлхийн рекордыг эвдээд зогсохгүй, өмнөх амжилтаас 23.5 кг-аар илүүг өргөж чадсан юм.

www.caak.mn

15. “Үйл ажиллагаанд зориулан хиймэл үс зүүсэн хамгийн олон хөгжөөн дэмжигчид". Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон хиймэл үстэй хөгжөөн дэмжигчид оролцсон хэмээн үзэж дэлхийн амжилтыг тогтоожээ.

www.caak.mn

16. Америкийн серфингийн тамирчин Гарретт Макнамара 30 метр орчмын өндөр давалгаагаар гарсан гэнэ. Хэрвээ энэ үнэн болох нь батглагдвал тэрээр дэлхийн амжилт болох 23.77 метрийн амжилтыг эвдэх юм байна.

www.caak.mn

17. Нүүрэндээ баг зүүсэн иргэдийн үйл ажиллагаа. Ийнхүү тэд дэлхийн рекордыг эвдэж чадсан аж. Ажиллагаанд 1213 хүн оролцжээ.

www.caak.mn

18. Сайн дурын ажилчид нэг өдөрт 750 мянган мод тарихыг зорилго болгож байна. Мод тарих ажиллагаанд 300 хүн оролцжээ.

www.caak.mn

19. Дэлхийн хамгийн аварга дэр хийхийг зорилго болгож буй иргэд, 2013 оны 5 сарын 23.

www.caak.mn

20. Даралттай усанд хамгийн урт хугацааг буюу 1 цаг 42 минутыг өнгөрүүлсэн Жерри Холл.

www.caak.mn

21. Мексикийн уулчин Дэвид Лиано Гонсалес нь дэлхийн дээвэр болох Эверестийн оргилд Балба болон Төвөдийн гэсэн хоёр талаас нь гарсан анхны хүн болсноор Гиннесийн номонд бүртгэгджээ.

www.caak.mn

22. Уилметт дахь дунд сургуулийн 24 ихэр сурагчид. Өмнө нь нэг ангид 16 ихэр сурагч сурч байсан байна.

www.caak.mn

23. Францын иргэн Фрэнсис Жойон транс Атлантик төрлийн аялалд шинэ амжилтыг тогтоох оролдлогыг хийхээр зэхэж байна. Тэрээр энэ амжилтыг гаргаж чадсан бөгөөд 5 өдөр 2 цаг 56 минут 10 секундээр энэ амжилтыг тогтоожээ. Харин өмнөх амжилт нь 5 өдөр 16 цаг 30 минут 40 секунд байсан юм.Үүнээс гадна Жойон 57 хоног, 13 цаг 34 минутанд дэлхийн тойрсон байна.

www.caak.mn

24. Супермэны хувцас нэгэн зэрэг өмссөн хамгийн олон хүн амжилтыг эвдэхийн тулд цугласан 566 “Сирс” компанийн ажилчид.

www.caak.mn

25. Хамгийн олон агаарын бөнбөлөгийг агаарт хөөргөсөн амжилтыг тогтоох оролдлого. Энэ удаа тэнгэрт 408 агаарын бөмбөлөг нэгэн зэрэг хөөрсөн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()