Португалийн бухтай тулалдах тэмцээн

2013-08-21, 01:31
16,290
Жил бүрийн 8 сарын 14-нд Абиул (Abiul)-д Португалийн бухтай тулалдах өвөрмөц тэмцээн болж өнгөрдөг. Португалийн бухтай тулалдах тэмцээн нь энгийн нэгэн сонирхолтой тэмцээн биш юм. Энэ тэмцээнийг үзсэн хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг бөгөөд тэмцээнд оролцогчид нь ихэвчлэн зоригтонгууд л байдаг байна. Ингээд энэхүү зоригтонгуудын бухтай хэрхэн тэмцдэг буй тухай илүү ихийг мэдэж авцгаая.
Португалийн бухтай тулалдах тэмцээн
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1. Португалийн бухтай тулалдах буюу “коррида” нь Испанийн бухан тулалдаанаас шал өөр зүйл юм. Түүний онцлог нь: Испанийн бухан тулалдааны үеэр оролцогч болон бухнууд хоорондоо төдийлөн өртдөггүй. Харин Португалийн бухан тулалдаан нь амьтан, хүн хоёрын хэн нь хүчтэйгээ үзэх аймшигтай тэмцээн юм. Өөрийн зориг зүрх, тэсвэр тэвчээрээ үзэхийг хүсэж байвал энэ тэмцээнд оролцоод үзэж болох л юм.

www.caak.mn

2. Энэ тэмцээний оролцогчид морьтон-кабальеро болон явган цэргүүд-фуркадуш гэж хуваагддаг. Дээр үед морьтон цэрэгт зөвхөн язгууртангууд оролцож, явган цэргүүд нь энгийн иргэд байдаг байжээ.Үүнээс болоод фуркадушын хувцас нь энгийн байх болсон байна.

www.caak.mn

3. Морин дээр мордсон кабальеро нар бух руу хурц үзүүртэй зүйлээр буюу фарпаар хатгадаг бөгөөд тариа тарьж байгаа мэт мэдрэмж буханд төрдөг гэнэ.

www.caak.mn

4. Энгийн морьд бух хараад ихээхэн сандарч тэвддэг. Тиймээс 18-р зуунаас эхлэн бухан тулалдаанд зориулж морьдийг бэлтгэдэг болсон байна. Бухан тулаанд зориулсан морьд маш үнэтэй байдаг бөгөөд бэлтгэл хийлгэхэд хүртэл нэлээд ур чадвар шаардагддаг аж.

www.caak.mn

5. Португалийн энэ тэмцээнд энгийн сонирхогчид оролцож болдог. Мэргэжлийн фуркадуш Португалид бараг л байхгүй. Коррида-д оролцож буй оролцогчид огт мөнгөн шагнал хүртдэггүй бөгөөд зөвхөн сонирхолынхоо үүднээс л тэмцдэг.

www.caak.mn

6. Корридад оролцох насны хязгаар гэж бий. Хамгийн бяцхан оролцогчдыг “инфантиш” гэдэг бөгөөд энэ ангилалд 10-14 насныхан багтдаг байна. Дараагийн бүлгийг “ювенайлз” гэдэг бөгөөд энд 14-18 насныхан багтдаг аж. Ер нь 18-аас дээш 35 нас хүртэл оролцож болох бөгөөд хэрвээ эрүүл мэндийн байдал нь тэнцэж байвал 45 насандаа ч болно.

www.caak.mn

7. Коррида эхлэхийн өмнө заавал бэлтгэл хийх хэрэгтэй бөгөөд бэлтгэл нь ихэвчлэн 1:30 – 2:00 цагийн хооронд үргэлжилдэг. Баг бүрт 8 оролцогч бий.

www.caak.mn

8. Коррида тоглоход багийн нэг тамирчин бухны анхаарлыг татаж байхад нөгөөдүүл нь сүүлнээс нь барьж тогтооно. Хэн ямар үүрэг гүйцэтгэхийг фуркадушын ахлагч хэлж өгнө.

www.caak.mn

9. Хамгийн аймшигтай бухтай, багийн хамгийн шилдэг оролцогч нүүр тулна.

www.caak.mn

10. Коррида-д оролцогч бухнууд 3-4 настай байдаг бөгөөд 500-600 кг жинтэй байдаг.

www.caak.mn

11. Коррида Португаличуудын дунд нэлээд алдартай спорт учир коррида болох үед хэзээ ч талбай нь хоосон байдаггүй.

www.caak.mn

12. Тэмцээн эхлэхийн өмнө болон бэлтгэлийн үеэр бухны эвэр дээр заавал арьсан гэр угладаг бөгөөд энэ нь цохилтын хүчийг бууруулж өгдөг. Корридад оролцоход зоригтой байхаас гадна хараа сайтай, хөдөлгөөний мэдрэмжтэй байх шаардлагатай.

www.caak.mn

13. Фуркадуш бүрт хар, улаан гэсэн зангиа бий. Улааныг энгийн үед зүүдэг бөгөөд харыг нь гашуудал зарлах үед буюу ойр дотны хүмүүс нь нас барсан үед зүүдэг байна.

www.caak.mn

14. Португалийн бухан тулалдаан нь хамгийн аюултай, жихүүдэс хүргэм аймшигт тэмцээнүүдийн нэг юм.

www.caak.mn

Видео.



0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()