Онлайн ертөнцийг шуугиулсан зургууд

Заримдаа ямар нэг гэрэл зургийг хараад гайхах бишрэх сэтгэгдэл төрдөг билээ. Бодитоор бус зурган дээр харсан зүйлд итгэхэд бэрх байдаг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ л байгаль гэдэг үнэхээр хачирхалтай, тааварлашгүй зүйл учир нүдээрээ хараад, чихээрээ сонсоод итгэмээргүй зүйлс маш олон байдаг юм билээ. Байгалийн үзэгдэл, амьтдын зан ааш авир, тэдний байгалийн оцлогийг бид төдийлөн сайн мэдэхгүй учир бид хэзээ ч энэ бүхний талаар тодорхой, оновчтой тайлбарыг өгч чадахгүй. Ингээд өвөрмөц, дахин давтагдашгүй тохиолдол бүхий онлайн ертөнцийг шуугиулсан гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Онлайн ертөнцийг шуугиулсан зургууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1. Завьчинг дагаж буй аварга загас
2005 оны 9 сард "Africa Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчин аварга загасны гэрэл зургуудыг нийтэлж байсан бөгөөд эдгээр гэрэл зургуудын дотор завьчинг дагаж байсан аварга загас хүртэл багтжээ.



2. Ягаан дельфин
2004 оны 6 сард онлайнаар ягаан дельфины зураг цацагджээ. Энэ гэрэл зургийг хурандаа Эрик Ру авсан байна.



3. Имж аварч буй могой
Энэхүү өвөрмөц гэрэл зураг Австралийн ABC сувгаар 2005 онд гарчээ. Ийнхүү цахим ертөнцөөр цацагдсаны дараа олны анхаарлыг маш их татаж байсан бөгөөд хүмүүсийн дунд энэ амьтан нь имж биш харин үхэр гэсэн яриа гарч байсан байна.



4. Ослын дараах мод
Унгарт хөнгөн цагааны үйлдвэрт осол гарснаар ой мод нь ийнхүү улаан өнгөтэй болжээ.



5. Ихэр барилгын дэлбэрэлт
2001 оны 9 сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын гэрэл зураг. Энэ халдлага нь Лалын шашны террорист бүлгэмд хамаардаг байна.



6. Буга зуусан матар
2004 онд амандаа буга зуусан матрын зураг онлайнд хуудсанд гарч иржээ. Ингээд далайн эрэгт амрах дуртай иргэдийн санааг ихээхэн зовоож, шоконд оруулсан байна. Энэ гэрэл зургийг АНУ-ын загас ан агнуурын ажилтан дарсан гэнэ.



7. Биттерутын үндэсний паркын гал
2000 онд АНУ-ын хувьд гал түймэр ихээхэн гарсан хүндхэн жил болсон аж. 2000 оны 8 сарын 6-нд Биттерутын үндэсний паркт гал гарсан бөгөөд шинжээч Жонн МакКолган энэхүү гэрэл зургийг дарсан байна.



8. Хар гөрөөс
Ховор тохиолдох хар гөрөөсний зургийг 2010 онд цацжээ. Гэрэл зургийг Техас мужийн ойролцоо гэрэл зурагчин Ричард Букуа дарсан байна.



9. Ихрүүд
2006 оны 2 сард нэгэн гэр бүлд ихэр хүүхэд төрсөн бөгөөд тэдний нэг нь өнгөт арьстан байсан бол нөгөөх нь цагаан арьстан байсан аж. Ийнхүү ялгарах болсон шалтгаан нь удамшилтай холбоотой бололтой. Энэ нь саяд нэг тохиолдох үзэгдэл юм.



10. Найрсаг халим
2009 онд гэрэл зурагчин Марко Керал Номхон далайд шумбаж байхдаа нэгэн өвөрмөц гэрэл зургийг дарсан байна. Энэ нь халимтай найрсагаар мэндэлсэн явдал юм.



11. Цунами
2011 онд Японд болсон цунами.



12. Ямаа
2010 оын 9 сард Вайоминг мужид байдаг далан дээгүүр гүйж буй ямааны зурагнууд цацагдсан байна. Тэд чулуунд бий болсон давс, хужирыг долоохоор ийнхүү гөлгөр гадаргуу руу зориглон авирчээ.



13. Аянганд ниргүүлсэн модны холтос нь ийнхүү хууларчээ.



23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()