Өөрийн биеэ туршилтанд зориулсан хүмүүс

Зарим хүмүүс өөрийн амьдрал, ирээдүйгээ дэнчин тавьж янз бүрийн туршилтыг өөрийн биеэрээ туршиж байх юм. Энэ нь нийгмийн анхаарлыг татах гэсэн зорилго, нэрээ мөнхлөх гэсэн оролдлого ч байж болно. Магадгүй хэзээ нэгэн цагт энэ оролдлого нь түүхэнд үлдэх ч юм билүү. Гэхдээ мөнгөгүй амьдарч буй иргэн, интернэт хэрэглээгүй жил болсон гэх эдгээр туршилтууд таны хувьд хэр боломжийн санагдаж байна?...
Өөрийн биеэ туршилтанд зориулсан хүмүүс
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1. Цөлд амьдарч буй Дэниел Суэло
Дэниел Суэло орчин үеийн нийгэмд амьдрахаас татгалзаж, Юта мужийн цөлд амьдран хоол хүнсээ өөрийн гараар олох арга барилыг сонгосон байна. Тэрээр хүмүүстэй харилцахаас татгалзаж байгаа ч цахим ертөнцөөс тусгаарлагдаагүй учир өөрийн блог-доо энэ амьдралынхаа талаар дэлгэрэнгүй бичиж байгаа аж. Үүнээс гадна Суэло энэ аялалыг нь хамт үргэлжлүүлэх хамтрагч хайж байгаа гэнэ шүү.

www.caak.mn

2. Жилийн турш интернэт ашиглаагүй залуу
Би хэн нэгэндээ яг одоо “лайк” дармаар байна. Пол Миллер хэмээх энэ залуу бусадтай адил онлайн ертөнцөөр хэсүүчлэн өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тэрээр 12 наснаасаа эхлэн цахим ертөнцийг ашиглах болсон бөгөөд 14 настайгаасаа вэб-дизайнер болсон байна. 26 насандаа тэрээр ямар нэг зүйлийг шинэчлэхээр шийдэж өөрийгөө цахим ертөнцөөс нэг жилийн турш тусгаарлахаар болжээ. Мэдээж энэ хугацаанд түүнд шантрах үе байсан ч тэрээр үүнийг давж туулсан байна. Гэхдээ ойрын хугацаанд дахин интернэтгүй амьдрах төлөвлөгөөгүй байгаа аж.

www.caak.mn

3. Эй жей Жейкобс амьдралаа туршилтанд зориулж байна
“Эсквайр” сэтгүүлийн ерөнхий редактор Эй жей Жейкобс амьдралаа туршилт хийхэд зориулагдсан мэт өнгөрүүлж байгаа бөгөөд олон арван жилийн турш ямар нэг асуултыг тавьж түүнийхээ хариултыг олох зорилготой ажилладаг байна. Тэрээр 4-н ном хэвлэсэн бөгөөд энэ номондоо өөрийн туулсан бэрхшээлүүдийг бичсэн аж. Түүний эхнэр хүүхэд нь “Миний амьдрал бол туршилт” гэх үгийг нь ихээхэн эсэргүүцдэг байна.

www.caak.mn

4. Колин Райт - гудамжны амьдрал
Энэ хүний талаар нэлээд шуугиан дэгдэж байдаг. 26 настай Колин Райт нүүдлийн амьдралд өөрийгөө туршиж үзэхээр шийдэж 4 сар тутам өөрийн амьдарч буй газар нутгаа өөрчилсөөр байгаа аж. Ийнхүү нүүдэллэхдээ мөнгө хэрэглэхээс татгалзаж байгаа бөгөөд замын унаанд дайгдан явдаг байна. Энэ аялалын зорилго нь хүн төрөлхтөнд боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг харуулах явдал юм.

www.caak.mn

5. Элсэн чихэр хэрэглэдэггүй эмэгтэй
Их хэмжээний элсэн чихэр хэрэглэснээр янз бүрийн өвчин үүсэх магадлал нэлээд өндөр байдаг. Гэхдээ л бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний найрлаганд элсэн чихэр заавал орсон байдаг билээ. Харин нэгэн нууцлаг эмэгтэй 2008 оны 1 сараас хойш чихэр агуулсан бүтээгдэхүүн болон элсэн чихэр хэрэглэхгүй байгаа бөгөөд энэ талаараа өөрийн блог дээр тэмдэглэн үлдээдэг байна.

www.caak.mn

6. Сарын турш шингэн зүйл хэрэглэсэн залуу
Роб Райнхарт дэлхий даяар тулгарч буй өлсгөлөнг өөрийн гараар зохицуулахаар шийджээ. Тэрээр өртөг багатай хэрнээ, тэжээллэг хүнсийг бүтээх зорилгтотой байгаа гэнэ. Ингээд Роб “сойлент” хэмээх нэгэн шингэн бүтээгдэхүүнийг бий болгосон бөгөөд үүнийгээ туршиж 30 хоногийн турш зөвхөн энэ бүтээгдэхүүнийг ашигласан байна. Харин зарим судлаачид Робыг нэмэлт амин дэм хэрэглэсэн гэж үзэж байгаа боловч Роб өөрийн байр суурь дээр бат итгэлтэй зогсож байгаа аж.

www.caak.mn

7. 16 жилийн турш өөрийн мөнгөгүй амьдарч буй эмэгтэй
Хайдемари Швермер амьдралынхаа бүхий л хүнд хэцүү үеүүдийг давж туулсан нэгэн. Дэлхийн 2-р дайны үед тэрээр кофены үйлдвэрээ алдсан байна. 50 насандаа тэр мөнгөгүй нэг жилийн турш амьдарч чадах талаар туршилт хийхээр шийджээ. Тэрээр өөрийн бүх хөрөнгө, хадгаламжийг хүмүүст тарааж өөртөө хамгийн чухал хэрэгцээтэй гэх зүйлсийг авч үлдсэн байна. Ингээд тэрээр 16 жилийн турш мөнгөгүй амьдарч байгаа бөгөөд “Мөнгөгүй амьдрал” хэмээх баримтат киноны гол дүрд тоглосон ч киног гадуур үнэгүй тарааж байгаа гэнэ.

www.caak.mn

8. 70 жил  ус, хоолгүй амьдарч байна
Хэрвээ Прахиада Жанигийн хэлсэн үнэн л бол тэрээр 70 жилийн турш ус хоолгүй амьдарч байгаа гэнэ. Тэрээр 11 наснаасаа эхлэн хоол, ус хэрэглэхээ больсон бөгөөд агуйд амьдарч амьдралынхаа ихэнхи хугацааг бясалгалд зориулж байгаа аж. Ийнхүү өвгөний ярьж байгааг үнэн эсэхийг шалгахын тулд 2003 онд болон 2010 онд түүнийг ажиглагчид хянасан бөгөөд үнэхээр тэрээр огтхон ч ус уухгүй, хоол ч идэхгүй байсан байна.

www.caak.mn

9. Хятадын бараа бүтээгдэхүүн 1 жилийн турш хэрэглээгүй гэр бүл
Сара Бонжорни дэлхий ертөнц гадаад арилжаа наймаа ялангуяа Хятад улстай хэт их холбоотой болохыг харуулахын тулд энэ туршилтыг хийж үзсэн байна. Ингээд тэрээр өөрийн хэрэглэж буй зүйлсдээ Хятад улсын бараа бүтээгдэхүүн оруулахгүй байхыг зорьжээ. Энэ шийдвэрээ гаргасны дараа дэлгүүрээс юм худалдаж авна гэдэг маш хэцүү болсон гэнэ.

www.caak.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()