Намайг битгий дурайгаарай

Моника Аллен (Monica Allen) 200 гаруй пластик мэс засал хийлгэжээ. Ойролцоо тоогоор нууц эмнэлэгт хийлгэсэн 75 мэс заслын үеэр бараг 12 литр силикон биендээ шахуулсан байна.
Намайг битгий дурайгаарай

58 настай Моника 23 ринопластик, 9 хөх томруулах мэс заслыг тэсвэрлэн өнгөрчээ.

www.caak.mn

«Би эцсээ хүртэл нь явсан. Гоо сайхны мэс засал миний төрөлхийн гадаад байдлыг минь муухай болгосон. Би үүнийг хэзээ ч хийгээгүй байсан бол дээр байсан юм.»—гэж Моника эцэст нь ярьжээ.

«Силиконы хууль бус тарилгаас болж олон хүн үхэж байна. Тэдний олонхи нь залуу эмэгтэйчүүд юм. Хүмүүс намайг хараад энэ бүхэн юунд хүргэдэгийг ойлгоосой гэж би хүсч байна. Би аюулыг үл тоосон, одоо тэгээд үр дүнтэйгээгээ амьдрахаас өөр аргагүй болж байна даа.» — гэж тэрээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

www.caak.mn

Сүүлийн үед түүний биеийн энд тэнд зөвшөөрөлгүй шилжүүлэн суулгасан силиконд нилээд ноцтой асуудал үүсээд байгаа гэж тэрээр үнэнээ хэлжээ. Түүний хөлний зарим хэсэг газар үхжээд, юм түрхэж нуухад хүрч байгаа гэнэ. 22 настай байхдаа Монико хүйс солиулах мэс засал хийлгэсэний дараа удалгүй хөхөө томруулахыг хүссэн байна. Дараа нь хамартаа анхаарлаа хандуулж, олон жилийн турш энэ бодлоосоо салж чадалгүй явжээ.

www.caak.mn

“Пластик хагалгаа хийлгэх дон туссан байсан, эрсдэл аюулын тухай бодохыг ч хүсээгүй байж дээ”- хэмээн эмэгтэй үнэнээ ярьсан байна. Сүүлийн хэдэн жил Моника 150,000 гаруй долларыг хөл, хацар, эрүүнээсээ силиконоо авахуулахад зарцуулсан байна.

www.caak.mn

«Залуу бүсгүйчүүд тэдэнд пластик хагалгаа хэрэгтэй эсэхийг шийдэхээс өмнө намайг хараасай гэж би хүсч байна.»— гэж Моника хэлжээ.

www.caak.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()