Булчинлаг бух

2013-08-27, 00:38
32,019
Бельгийн бухнууд яагаад ч юм их том, аварга том ястай байдаг. Үүний утга учрыг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байсан боловч 1997 онд тайлбарыг нь хийж чадсан аж. Ийнхүү том болох шалтгаан нь булчингийн өсөлтийг тогтворжуулагч генийн өөрчлөлтөөс болсон хэмээн үзжээ. Ингээд эдгээр бухнуудын талаар дэлгэрэнгүй хүлээн авцгаая.
Булчинлаг бух

Бельгийн аварга бухнуудыг харахад тэд амьдралынхаа ихэнхи мөчийг өвс ногоо идэж биш, харин фитннест, бялдаржуулах өрөөнд өнгөрүүлсэн мэт харагдана. Яг үнэндээ энэ бол генийн өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Тиймээс эдгээр бухнууд өөрийн генийн өөрчлөлтөндөө талархах нь зүйтэй болов уу.

www.caak.mn

Энэ аварга бухыг Бельгид эрлийзжүүлж эхэлсэн байна. 19-р зууны хоёрдугаар хагасаас “шортгон” үүлдрийн бухыг оруулж ирсэн бөгөөд энэ нь Бельгийн бухнуудын өөрчлөлтөд нөлөөлөх ёстой байжээ. Хамгийн гол зорилго нь махлаг үхрийг гаргаж авах байсан бөгөөд үүгээрээ улсынхаа эдийн засгийн байдлыг дээшлүүлэх байв.

Энэ төрлийн үхрийг “Belgian Blue cattle” гэдэг бөгөөд Бельгид хамгийн сайн чанарын махтай, их хэмжээний сүү өгдөг гээд л бүхий л зүйлээрээ тэргүүлдэг байна. Харамсалтай нь 1960 оноос хойш бухыг зөвхөн махыг нь ашиглах зорилгоор нядалж эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр л... Бельгийн цэнхэр бухны булчин нь энгийн үхрийг бодоход хоёр дахин илүү хөгжилтэй байдаг. Эрдэмтэд булчингийн өсөлтөнд нөлөөлдөг генийг нь блоклож, булчин нь тодорхой заасан хэмжээ хүртэл нь өсдөг болгожээ.

www.caak.mn

Хэдийгээр маш аварга харагдаж байгаа ч, тэд их номхон юм байна. Бельгийн цэнхэр бухны махыг анх амссан хүмүүс үхрийн мах гэж бараг л мэдэхгүй, зөөлөн махтай байдаг гэнэ. Энэ аварга бухны жин нь 1200-1400 кг жинтэй байдаг бөгөөд жингийнхэн ихэнхи хувийг булчин эзэлдэг аж. Бельгийн цэнхэр бухны булчин нь хүний нүдэнд тод харагдахуйц ил бөгөөд хүчирхэг хөлтэй.

www.caak.mn

www.caak.mn

Ойролцоогоор 1.45-1.5 метрийн өндөр болдог. 1,4 метрт хүрэхдээ 850-900 кг жинтэй болох нь бий. Ийнхүү цэнхэр бухны энгийн үхрээс ялгарах гол онцлог нь булчин байдаг бөгөөд төрөөд 4-6 долоо хоног болоод л булчин нь гарч ирдэг байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn
Видео.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()